Лекц

“Export Mongolia 2019” бизнес форум

2019.02.27

     Экспорт, Олон Улсын Худалдааны Төв ТББ 2 сарын 28-нд “Export Mongolia 2019” бизнес форумыг Монгол Улсын Их Сургуулийн Бизнесийн сургууль, Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Хөгжүүлэх Сан, Монгол Улсын Хөгжлийн Банк- тай хамтран зохион байгуулахаар болжээ.

SOCIAL MEDIA WEEK-ИЙН ТУХАЙ

2018.09.11

Дэлхийн 30 гаруй хотод нэгэн зэрэг зохиогддог, медиа, маркетинг, технологийн салбарт ажиллаж буй мэргэжилтнүүдийн хуран чуулдаг Social Media Week (SMW) чуулганыг Unread Media, Филиппиний Montgomery Fitch компаниуд хамтран Улаанбаатар хотноо анх удаа албан ёсны эрхтэйгээр зохион байгуулах гэж байна. 

"Байгаль орчны менежмент систем" (БОМС)-ийг хэрэгжүүлэгч бэлтгэх сургалт болно

2018.09.05

Дэлхий нийтийн тулгамдаж буй асуудал болох байгалийн нөөцийн хомсдол, түүний менежментийн асуудал нь улс орнууд, тэр дундаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэн бүрийг тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нэгдэхийг уриалж байна. Нөгөө талаас 21 дүгээр зууны хөгжлийн чиг хандлага нь ногоон хөгжил, тойрог хэлбэрийн эдийн засаг, ногоон менежмент болохыг эрдэмтэд, судлаачид нотлоод буй. Иймд "Байгаль орчны менежментийн систем (БОМС)"-ийг нэвтрүүлэх нь дэлхий нийтийн шаардлага болжээ.

Хэрхэн компани байгуулах талаар, сургалт болно

2018.08.06

Компани байгуулах үйл явцын дараалалаас гадна, хүмүүсийн хамгийн их асуудаг асуултуудад энэ сургалт бүрэн хариулт өгөх ажээ. Сургалтад оролцсон хүн бүрт компани байгуулах маягтуудын бөглөсөн загвар болон албан бланкын загвар файлыг бэлэглэх аж.

Японы 15 компанитай нүүр тулан уулзах боломж нээгдэнэ

2018.05.22

Ирэх 5 сарын 30-ны 10 цагаас Улаанбаатар зочид буудлын их танхимд Чиба мужийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын оролцсон уулзалт, үзэсгэлэнг зохион байгуулна. Энэхүү бизнес түншлэлийн уулзалт үзэсгэлэнд та өөрийн нэрийн хуудсаараа үнэгүй орох боломжтой. Япон бараа болон япон компанитай харилцахаар сонирхож байвал та бүхэн өргөнөөр оролцоно уу.

“Инновацийн үзэсгэлэн-2018”-аар 200 гаруй бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулна

2018.05.10

Үзэсгэлэнд эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль, тэдгээрийн дэргэдэх гарааны компани, лаборатори, төрийн бус байгууллага, өндөр технологийн компанийн төлөөлөл болсон 60 гаруй байгууллага оролцоно. Мөн 13 эрдэм шинжилгээний байгууллага, зургаан төрийн байгууллага, 41 хувийн хэвшлийн байгууллага тус тус оролцох юм

МУИС-ийн Бизнесийн сургуулийн танилцуулах өдөрлөг болно

2018.05.09

Зөвлөгөө өгөх арга хэмжээ 2018 оны 05 сарын 12,19-ны өдрүүдэд (11:00-15:30 цагийн хооронд) МУИС-ийн шинэ номын санд зохион байгуулагдана. Элсэх сонирхолтой ахлах ангийн сурагчид болон эцэг эхчүүдийг урьж байна.

Монгол гарааны бизнес дэлхийд гарах боломж орйтсоор  

2018.05.04

Энэхүү арга хэмжээ Demo Day хэлбэрээр буюу гарааны бизнесүүд нь өөрсдийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулгыг зочид болон шүүгчдэд танилцуулах аж. Нийт 100 зочид, 5 шүүгч, 10 технологийн гарааны бизнес оролцох энэхүү арга хэмжээний үр дүнд 1 бизнес нь шүүгчдийн шийдвэрээр энэ өдөр TOP 100 APAC 2018-д оролцох эрхээ авах юм байна. 

“Бизнесийн ногоон гарц- 2017" үндэсний чуулган болно

2017.12.06

“Бизнесийн ногоон гарц” үндэсний чуулганыг 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Бэст Вестэрн Премиер Туушин зочид буудлын Соёмбо танхимд зохион байгуулахаар болжээ. Чуулганаар ногоон бизнесийг дэмжих чиглэлээр төрөөс баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй төслүүд, энэ чиглэл дэх олон улсын чиг хандлага, бизнесийн боломжийг танилцуулж, БОУТ-г хэрэгжүүлж амжилтад хүрсэн туршлагаасаа бизнесийн байгууллагын төлөөлөл хуваалцах ажээ