Чиба муж нь Япон улсын нийслэл Токио хоттой залгаа орших муж бөгөөд Монголоос шууд нислэгээр очдог Нарита олон улсын нисэх буудал нь Чиба мужид байдаг. Тус муж нь Японы нийт 47 засаг захиргааны нэгжээс дотоодын нийт бүтээгдэхүүний (GDP) хэмжээгээрээ эхний 6-д ордог томоохон эдийн засагтай муж юм.
Ирэх 5 сарын 30-ны 10 цагаас Улаанбаатар зочид буудлын их танхимд Чиба мужийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын оролцсон уулзалт, үзэсгэлэнг зохион байгуулна.
Энэхүү бизнес түншлэлийн уулзалт үзэсгэлэнд та өөрийн нэрийн хуудсаараа үнэгүй орох боломжтой. Япон бараа болон япон компанитай харилцахаар сонирхож байвал та бүхэн өргөнөөр оролцоно уу.

Мөн урьдчилан бүртгүүлснээр оролцогч байгууллагуудтай ганцаарчилсан уулзалт хийх боломжтой. Урьдчилан цаг авахыг хүсвэл доорх мэйл хаяг руу хүсэлтээ илгээнэ үү. Мэйл хүлээн авсны дараа ганцаарчилсан уулзалтын анкет бөглүүлэн, уулзалтын цагийг товлох болно. 
Бүртгэлийн нөхцөл байдлаас хамааран уулзахыг хүссэн компанитай ганцаарчилсан уулзалт хийх боломжгүй болох тохиолдол гарч болзошгүйг анхаарна уу.

Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв 
Хариуцсан ажилтан: З.Цэмбэлдулам
Имэйл хаяг: tsembeldulam@japan-center.mn

ОРОЛЦОХ БАЙГУУЛЛАГУУД:

1. KUKAN JYOHO SERVICE CO., LTD 
Хэмжилт, хэмжилттэй холбоотой системийн хөгжүүлэлт 
Үйл ажиллагааны чиглэл: Агаарын фотограмметр.
http://www.i-kjs.com/english/index.html

2. KOEI CO., LTD
Үйл ажиллагааны чиглэл: Үл хөдлөх хөрөнгө, нарны эрчим хүч
Уг компани нь Монголд өргөнөөр үйл ажиллагаагаа явуулдаг. Та бүхэн хүрэлцэн ирж сонирхоорой.

3. DAIDOKASEI CO., LTD 
Үйл ажиллагааны чиглэл: Хулдаас, хулдаасан бүтээгдэхүүний нарийн мэргэшсэн үйлдвэр
Энэ удаа барилгын үйл ажиллагаа явуулдаг монгол компанитай хамтран ажиллахыг хүсч байгаа бөгөөд барилгын салбарынханыг урьж байна. 
http://daidokasei.co.jp/en/index.html

4. KATO TRANSPORT CO., LTD 
Үйл ажиллагааны чиглэл: Монгол-Япон 2 улсын хоорондын тээвэр 
Монгол-Япон 2 улсын хооронд тээвэрлэлт эрхэлдэг байгууллага бидэнд хандаарай.
http://www.kato-unyu.com/english/

5. ISHII KOGYO LLC
Үйл ажиллагааны чиглэл: Торгон материалтай дотуур хувцас болон гоймон, хэрчсэн гурилын машин. 
Энэ удаагийн бизнесийн хамтын уулзалтаар гоймон, хэрчсэн гурилын машины тал дээр Монгол компанитай хамтран ажиллах хүсэлтэй байна. Хүнс үйлдвэрлэл болон гоймон, хэрчсэн гурил үйлдвэрлэдэг хувь хүн, байгууллагатай хамтран ажиллах сонирхолтой байна. 
http://japan-silk.com/

6. AUTO WILL LLC
Япон хуучин машиныг экспортолдог бөгөөд Монгол улсад аль хэдийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн компани юм. Машины талаар асууж зөвлөх зүйл байвал бидэнд хандаарай. 
http://www.autowill.co.jp/car/export/mon

7. DAISHIN CONSTRUCTIONS CO., LTD 
Үйл ажиллагааны чиглэл: Барилга, нарны энерги
Барилга болон нарны энергийн талаар сонирхож буй байгууллага байвал манайд хандаарай. 
http://daishin-k.com/

8. SUGATATU CO., LTD
Үйл ажиллагааны чиглэл: Арваалж, могой загас, сам хорхой зэрэг далайн гаралтай бүтээгдэхүүн.
Үүнээс гадна бусад олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх боломжтой. Жижиглэн худалдаа, зоогийн газрын үйл ажиллагаа явуулдаг компанитай хамтран ажиллах сонирхолтой байна.

9. NABEYA SHOTEN CO., LTD

Монголын супермаркетуудад зарагдаж буй ЧИБА мужид тарьсан цагаан будааг импортолж, борлуулж буй компани. Тус уулзалтаар илүү олон Монголын хэрэглэгчдэд болон жижиглэнгийн худалдааны компаниудад бүтээгдэхүүнээ таниулах зорилготой. Японы цагаан будааг сонирхож буй та бүхэнтэй уулзахыг тэсэн ядан хүлээж байна. 
http://nabeya-kome.com/?lang=en

10. Като мэргэшсэн нягтлан бодох үйлчилгээний компани (ХК)
Монголд салбараа байгуулан, Японы хөрөнгө оруулалттай компаниудад татварын системийн талаар заавар, зөвлөгөө өгөн ажиллаж байна. Манай байгууллага нь зөвхөн Японы хөрөнгө оруулалттай компаниудад зөвлөгөө өгдөг тул, Японы хөрөнгө оруулалттай компаниуд дунд нягтлан бодох бүртгэл, татварын системийн талаар заавар зөвлөгөө авахыг хүсч байвал бидэнд хандана уу. 
http://www.tkcnf.com/takema/

11. TOMIO CO., LTD
Монголд “Kyoto Beauty Clinic”, “Асрагчаар ур чадварын дадлагажигч томилох үйл ажиллагаа”, “UB Style” Улаанбаатар хотыг танилцуулах сэтгүүлийг хэвлэн гаргадаг компани. Япон дахь компани нь орон сууцны барилгыг голчилсон олон төрлийн үйл ажиллагаа явуулж байна. Зөвхөн одоогийн үйл ажиллагаа бус, төрөл бүрийн чиглэлээр бизнесийн уулзалт хийхэд бэлэн байна. 
https://tomio.co.jp/

12. KOIKE MEDICAL CO., LTD
Эрүүл мэндийн чиглэлийн хий(Хүчилтөрөгч・Азотын исэл гэх мэт)болон эмнэлгийн тоног төхөөрөмжийг үйлдвэрлэл, борлуулалт эрхэлдэг компани. Мөн гэр ахуйн хүчилтөрөгчийн эмчилгээнд ашиглагддаг гэр ахуйн эмчилгээний тоног төхөөрөмжийг борлуулж байна. Монголд эрүүл мэндийн чиглэлийн хувь хүн, эмчилгээний тоног төхөөрөмж худалдаалдаг байгууллагатай уулзалт хийх хүсэлтэй байна. 
http://www.koike-medical.co.jp/eng/

13. OGAWA INDUSTRIAL CO., LTD
Японд арвайн буудайн цай, хар буурцагны цай, арвайн гурил үйлдвэрлэж, борлуулдаг компани. Тус компанийн бүтээгдэхүүн Монголд хараахан борлуулагдаж эхлээгүй байгаа тул энэ удаа Монголд тус компанийн бүтээгдэхүүнийг импортлон борлуулах төлөөлөгчийн газрыг бүртгэнэ. Жижиглэнгийн худалдаа, импортын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг компанийн хүмүүсийг хүрэлцэн ирж оролцохыг урьж байна. 
https://tsubumaru.jp/

14. CRADLE CO., LTD
Японы загас, хавч, сам хорхой гэх мэтийг гадаадад экспортлох үйл ажиллагаа эрхэлдэг компани. Монгол дахь Япон хоолны ресторан болон Солонгос хоолны ресторан гэх мэт далайн бүтээгдэхүүнийг цэсэндээ оруулдаг компани болон дээд зэрэглэлийн хоолны материал дэлгүүртээ борлуулахыг зорьж буй жижиглэнгийн дэлгүүрийнхэн уг үйл ажиллагаанд хүрэлцэн ирэхийг урьж байна. 
http://yurikago.co.jp/en.html

15. MIK CO., LTD
Японд үл хөдлөх хөрөнгө болон нарны эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг компани. Энэ удаа Монголд анх удаагаа ирж оролцож байгаа бөгөөд цаашид Монгол улстай хэрхэн харилцах талаар ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг компаниудтай уулзахыг зорьж байна.

16. Чиба мужийн Худалдаа аж үйлдвэрийн танхим 
Чиба мужийн Худалдаа аж үйлдвэрийн танхим нь Чиба мужийн худалдаа, үйлдвэр эрхлэгчдийн хөгжлийг дэмжих зорилготой олон нийт иргэдийн эдийн засгийн нэгдэл гэдгээрээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага юм. 2018 оны 3 дугаар сард Чиба мужийн ХАҮТанхим нь МҮХАҮТанхимтай уулзалт хэлэлцээр хийж, Монгол улстай хамтран ажиллаж байна. Япон компанитай хамтран ажиллахыг хүсч буй хувь хүн, аж ахуйн нэгж, мөн Чиба мужийн компани дээр очиж танилцахыг хүсч буй хувь хүн, аж ахуйн нэгж ирж уулзаж сонирхоно уу. 
https://www.chiba-cci.or.jp/