1. Итгэлтэй бай

Өөрийнхөө сурч мэдсэн бүхэнд итгэ. Та нар бүгдийг мэдэж байгаа. Бүгдийг чадна. Түүндээ итгэ! Итгэлийг чинь унтраахын төлөө нийгэм тэр аяараа хөдөлнө гэдгийг ойлгоорой. Итгэлийг чинь бадраадаг сайхан үеийг үдэж энэ баярыг хийж байна. Өөртөө итгэ! Өөртөө итгэх итгэл тэвчээрээс эхтэй. Тэвчээртэй байгаарай.

             

                2. Зарчимтай бай

 Өөрөөрөө бай. Та бүхнийг уусгаж авах гэсэн том далай урд чинь угтаж байна. Энэ далайг гатлахын тулд өөртөө үнэнч байгаарай. Энэ 12 жилд та бүхэн өөрийгөө олсон. Хэн бэ гэдэг чинь тодорхой болчихсон байгаа. Тэрийгээ битгий эвдээрэй. Хүмүүс чамайг өөрчилхийг, өөр үзэл бодол тулгахыг оролдоно. Тиймээс өөртөө үнэнч байгаарай. Энэ нийгэмд өөрийнхөөрөө байх хэцүү. Тэвчээртэй байгаарай.

             

               3. Нийтэч байгаарай

Бид амжилт олохын тулд өөрийгөө бусдаар хүлээн зөвшөөрүүлэхийг маш их хичээдэг. Өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх хамгийн амархан арга бол хүнийг хүлээн зөвшөөрөх байдаг гэдгийг ойлгоорой. Чи хэнийг ч бай сонсч, ойлгож чадсан тэр үед тэр хүн чамайг хүлээн зөвшөөрсөн байх болно гэдгийг битгий мартаарай. Тиймээс ялалтын гол суурь нь нийтэч байх юм. Бүгдийг хүлцэн сонсох хэцүү. Тэвчээртэй байгаарай.

             

               Чи ТЭВЧИЖ ЧАДВАЛ ЯЛАГЧ байх болно. Амжилт хүсье

Хонхны баярын хураангуй бичлэг үзэх:
https://www.facebook.com/global.edu.mn/videos/427396894399827/

#CONGRATULATIONS #Class_of_2018 #GIS
#Global_international_school #Graduation_ceremony