С.САРУУЛ

Улсын хэмжээнд анх удаа багш нарын Гүйцэтгэлийн үнэлгээг төрийн өмчийн 655 сургуульд хийж, үр дүнг нь өнөөдөр танилцуулсан. Үнэлгээний явцад багш, сургуулийн захирал, сургалтын менежер, эцэг эх, сурагч гэх зэрэг нийт 1,331,000 орчим оролцогч хамрагдаж, давхардсан тоогоор 240 орчим сая мэдээлэл цугларчээ. Товчхондоо, боловсролын салбарт анх удаа Их өгөгдөл буюу "Big data"-г бүрдүүлж чадсан гэдгийг БҮТ-ийн Л.Ганбат хэллээ. Тэрбээр “Оролцогч талууд багшийн гүйцэтгэлийн үнэлгээг тодорхойлсон байдлыг дундажлан үзвэл сурагчид 70.8, нийгмийн ажилтнууд 75.2, эцэг эхчүүд 82.6, захирлууд багш нарыгаа 85.7 хувь гэж үнэлсэн бол  багш нар өөрсдийгөө 90, заах аргын нэгдлийн ахлагч нар 92.3, сургалтын менежерүүд 94.5 хувь гэж үзсэн. Улсын хэмжээнд төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуульд ажиллаж буй нийт багшийн ажлын гүйцэтгэлийн түвшин 72.5 хувь байна. Ерөнхий үр дүнг байршлаар нь авч үзвэл нийслэлийн дундаж 73.9, аймгуудынх 72 сумдынх 70 хувьтай байна" гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn