Тайландын Чулаборны Хааны Академид магистрын хөтөлбөрт суралцах сургалтын тэтгэлэгт тавигдах шаардлага:

  • 30-с доош настай байх
  • Дараах мэргэжлийн чиглэлээр бакалаврын түвшинд 2.75-с дээш голч дүнтэй төгссөн байх
  • Шинжлэх ухаан: Хими, Биологи, Молекул биологи, Хүрээлэн буй орчин судлал
  • Анагаахын шинжлэх ухаан: Эрүүл мэнд, Эмнэлгийн технологи
  • Эмийн сан болон Эмийн шинжлэх ухаан
  • Шинжлэх ухааны лабораторийн судалгааны ажлын туршлагатай байх
  • Англи хэлний (IELTS, TOEFL) шалгалтын оноотой байх
  • Суралцах төлөвлөгөө оруулах

Мэргэжлийн чиглэл

  • Хэрэглээний биологи
  • Орчны бохирдол
  • Химийн шинжлэх ухаан

Тэтгэлэгт дараах зүйлс багтана:

Сургалтын төлбөр, байр, эрүүл мэндийн даатгал, визний төлбөр, амьжиргааны зардал, нислэгийн тийз болон бусад

Сонгон шалгаруулалтын явц, хугацаа:

2022 оны 09 дүгээр сарын 30-ны дотор өргөдлийг хүлээн авна.

Тэтгэлэг горилогч нь өргөдлийн маягт болон холбогдох бичиг баримтын хамт дараах байдлаар илгээнэ.

  1. Өргөдлийн маягт болон холбогдох бичиг баримтын хамт сканнердсан хуулбарыг cgi_academic@cgi.ac.th хаягаар имэйл илгээх
  2. Имэйлээр илгээсний дараа доорх хаягаар эх хувийг илгээх

Chulabhorn Royal Academy, Chulabhorn Graduate Institute (GCI Scholarship Program)

906 Kamphangphet 6 Road, Talat Bang Khen, Laksi, Bangkok 10210 THAILAND

Жич: Хэрэв тэтгэлэг горилогч нь баримт бичгийг дутуу бүрдүүлж ирүүлсэн тохиолдолд өргөдлийг шалгаж үзэхгүй болно.

Тэтгэлэгт тэнцсэн иргэдийг 2023 оны 1 дүгээр сард багтаан зарлана.

Бүрдүүлэх материал:

  1. Боловсрол гэрчилгээ, дүнгийн хуулбар
  2. 3 Тодорхойлолт (Ажлын газрын болон багшийн)
  3. Суралцах төлөвлөгөө
  4. Эрүүл мэндийн хуудас
  5. Бусад баримт бичгүүд

Өргөдлийн маягт болон эрүүл мэндийн хуудсыг энд дарж татаж авна уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Цахим хуудас: www.cgi.ac.th

Холбоо барих утас: (66 2) 554-1900, болон 2130, 2138

Факс: (66 2) 554-1901