Экспорт, Олон Улсын Худалдааны Төв ТББ 2 сарын 28-нд “Export Mongolia 2019” бизнес форумыг Монгол Улсын Их Сургуулийн Бизнесийн сургууль, Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Хөгжүүлэх Сан, Монгол Улсын Хөгжлийн Банк- тай хамтран зохион байгуулахаар болжээ.

         Уг бизнес форум нь уул уурхайн бус нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлж, гадаад худалдааны нэгдсэн сүлжээг бий болгох тал дээр төр хувийн хэвшил, санхүүжүүлэгч байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, экспортод гарч буй туршлага болон ололт амжилтыг таниулах зорилготой.

            Экспорт Олон Улсын Худалдааны Төв” ТББ нь жил бүр АНУ, Канад, Япон улсуудад “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа, бизнес форумыг амжилттай зохион байгуулж ирсэн бөгөөд “Монголд үйлдвэрлэв 2019” арга хэмжээг Дэлхийн Банкны дэмжлэгтэйгээр (The World Bank) Дэлхийн банкны 189 орны төлөөлөл байрлах төв цогцолборт 4 сарын 23-26 нд зохион байгуулах гэж байна. Уг арга хэмжээ нь үндэсний үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчид, ААН, ЖДҮ, гарааны бизнесүүдэд бүтээгдэхүүн үйлчилгээгээ таниулах зах зээлээ судлах боломж төдийгүй урлаг соёл түүх уламжлалаа хүртэл дэлхий дахинаа сурталчлах боломж гэж харж өндөр ач холбогдол өгөн бүгдээрээ хамтран ажиллахыг уриалж байна.

 

               “Монголд үйлдвэрлэв 2019” үзэсгэлэн худалдаа бизнес форум - Дэлхийн Банкнаа арга хэмжээг төр хувийн хэвшил төрийн бус байгууллагууд хамтран зохион байгуулна”

2 сарын 28-нд болох Export Mongolia 2019 – Бизнес Форумын үеэр “Монголд үйлдвэрлэв 2019’ үзэсгэлэн худалдаа бизнес форумд хэрхэн хамрагдах талаарх мэдээлэл болон АНУ, Канад, Япон улсад экспорт хийх талаар үндсэн ойлголт, мэдээлэл авах, энэ чиглэлээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдтэй танилцах, олон улсын сайн туршлагаас суралцах боломжтой. Хөтөлбөрийн дэлгэрэнгүй (www.exportmongolia.mn)

 

“АНУ, Япон, Канад улсуудын зах зээлд нэвтрэх нь таны бодсоноос ойрхон ” Export Mongolia 2019 – Бизнес форум-д оролцох ач холбогдол

• Экспортын талаар төрөөс баримталж буй бодлого,

• Экспортод гарч буй үйлдвэрлэл эрхлэгчдийн тэргүүн туршлага,

• Экспортын талаар олон улсын байгууллагуудын хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд,

• Экспортын баримжаатай үйлдвэрлэлийн санхүүжилт зэрэг мэдээллүүдийг нэг дороос авч хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой болох юм. Энд дарж бүртгүүлнэ үү.