Дэлхий нийтийн тулгамдаж буй асуудал болох байгалийн нөөцийн хомсдол, түүний менежментийн асуудал нь улс орнууд, тэр дундаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэн бүрийг тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нэгдэхийг уриалж байна. Нөгөө талаас 21 дүгээр зууны хөгжлийн чиг хандлага нь ногоон хөгжил, тойрог хэлбэрийн эдийн засаг, ногоон менежмент болохыг эрдэмтэд, судлаачид нотлоод буй. Иймд "Байгаль орчны менежментийн систем (БОМС)"-ийг нэвтрүүлэх нь дэлхий нийтийн шаардлага болжээ. БОМ-ыг хэрэгжүүлэгч бэлтгэх сургалтаар байгаль орчны болон бизнесийн үйл ажиллагаа эрхэлж буй аливаа аж ахуйн нэгж, байгууллагад тохирсон байгаль орчны менежментийн системийг хэрэгжүүлэх арга зүйг тайлбарлана.

Сургалтын хүрээнд: 


            - БОМС-ийн тухай ойлголт, түүнийг хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлагыг бизнесийн байгууллагад таниулах;


         - Аливаа салбарын бизнесийн үйл ажиллагааны нэмүү өртгийн гинжин хэлхээн дэх байгаль орчны асуудлуудыг тодорхойлон оновчтой шийдвэрлэх замаар бизнесийн ашиг орлогыг нэмэгдүүлэх арга замыг таниулах;


           - БОМС-ийг үйлдвэрлэл, үйлчилгээ, хөдөө аж ахуйн салбарын аж ахуйн нэгж, байгууллагад хэрэгжүүлэх арга зүйг танилцуулах;


              - БОМС-ийг хэрэгжүүлэхэд нийтлэг хэрэглэгддэг арга техник, хэрэгслүүдийн талаарх ойлголт өгөх;
           

            - БОМС–ийн хэрэгжилтийг хэмжих шалгуур үзүүлэлтүүдийг таниулах гэсэн агуулгыг сургалтын хөтөлбөрт багтаасан болно.

Сургалтад БОМС-ийг хэрэгжүүлэх сонирхолтой бизнесийн байгууллагуудын төлөөлөл, удирдлагууд оролцох боломжтой. Танилцуулах семинар оролцогчдоос хэрэгжүүлэгч бэлтгэх сургалтад хамрагдах хүсэлтэй оролцогчдыг бүртгэж, үүнээс 20 хүнийг сонгон авч сургалтад хамруулна.

        БОМС-ийг хэрэгжүүлэгч бэлтгэх 3 өдрийн танхимын сургалтад хамрагдагсан оролцогчдод БОАЖЯ, Швейцарын Хөгжлийн Агентлагын Тогтвортой Хөгжлийн Боловсрол Төсөл, Эм Эм Си Жи ХХК-иас "БОМС"-ийн гарын авлагаар хангаж сертификат олгоно.


ХЭЗЭЭ:

          Сургалт 1 - 2018 оны 09 сарын 11-14-нд
          Сургалт 2 - 2018 оны 10 сарын 08-11-нд
            Цаг:   09:30 - 17:00

 

ХААНА: Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв

Холбоо барих: 9903-1523

Хэрхэн оролцох вэ?
 

1.https://docs.google.com/…/1FAIpQLSdhegdBiRdBwKzvw…/viewform…сургалтын бүртгэлийг онлайнаар бөглөх
2. Баталгаажуулах хариу цахим шуудан хүлээн авах
3. Сургалт болох заалны үүдний бүртгэлийн хэсэгт ирцээ баталгаажуулах