Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй Тогтвортой хөгжлийн боловсрол төслийн хүрээнд БОАЖЯ аж ахуйн нэгж, байгууллагуудад байгаль орчны удирдлагын тогтолцоо(БОУТ)-г нэвтрүүлэх, байгаль орчинд ээлтэй, нөөцийн хэмнэлттэй бизнесийг хөгжүүлэх санал санаачилгыг дэмжин ажиллаж байна.
Энэ чиглэлээр ажиллаж буй төрийн байгууллагууд, төсөл хөтөлбөрийн төлөөлөл болон бизнесийн байгууллагын удирдлагуудыг хамруулсан “Бизнесийн ногоон гарц” үндэсний чуулганыг 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Бэст Вестэрн Премиер Туушин зочид буудлын Соёмбо танхимд зохион байгуулахаар болжээ. Чуулганаар ногоон бизнесийг дэмжих чиглэлээр төрөөс баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй төслүүд, энэ чиглэл дэх олон улсын чиг хандлага, бизнесийн боломжийг танилцуулж, БОУТ-г хэрэгжүүлж амжилтад хүрсэн туршлагаасаа бизнесийн байгууллагын төлөөлөл хуваалцах ажээ.
Чуулганд оролцогчдын дунд “Ногоон бизнес, бодит боломж” хэлэлцүүлгийг өрнүүлж, цаашид энэ чиглэлд хэрэгжүүлж болох санал, санаачилга, мэдээллийг солилцоно.

Хэзээ: 2017.12.08 08:30 - 13:30
Хаана: Best Western Premier Tuushin Hotel, Соёмбо танхим
Холбоо барих утас: 9555-6563, 9902-2032

ХЭРХЭН ОРОЛЦОХ ВЭ?
1. Бүртгэлээ доорх линкээр орж хийнэ үү.
https://goo.gl/forms/wX6qF6QFqfZggOsd2 
формыг бөглөх
2. Баталгаажуулах хариу цахим шуудан хүлээн авах
3. Урилга эсвэл Форумд оролцох баталгаажуулсан цахим шуудангаа хэвлэж авчрах
4. Форум болох заалны үүдний бүртгэлийн хэсэгт ирцээ баталгаажуулах