Монголын гарааны бизнесийн экосистемд томоохон хувь нэмэр оруулах нэгэн ОУ-н шинж чанартай хөтөлбөр Монгол улсад хэрэгжихэд бэлэн болжээ. Энэхүү арга хэмжээний нэр нь “TOP 100 APAC 2018” гэх бөгөөд товчхондоо e27 компаниас 2011 оноос хойш зохион байгуулж буй азийн шилдэг 100 гарааны бизнесийг тодруулдаг хөтөлбөр юм. 
2018 онд энэхүү хөтөлбөрт оролцож бүс нутгийнхаа гарааны бизнесүүдийг оролцуулах эрхийг “Startup Mongolia” ТББ нь авч 05 сарын 07-нд АЗИЙН ШИЛДЭГ 100 компанийн нэг болох гарааны бизнесийг e27 шүүгчидтэй хамтран шалгаруулах аж. 
Энэхүү арга хэмжээ Demo Day хэлбэрээр буюу гарааны бизнесүүд нь өөрсдийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулгыг зочид болон шүүгчдэд танилцуулах аж. Нийт 100 зочид, 5 шүүгч, 10 технологийн гарааны бизнес оролцох энэхүү арга хэмжээний үр дүнд 1 бизнес нь шүүгчдийн шийдвэрээр энэ өдөр TOP 100 APAC 2018-д оролцох эрхээ авах юм байна. 

“Echelon Summit 2018” үеэр үзэсгэлэн гаргах эрх
Дэлгэрэнгүй мэдээлэл: 80002662