Дэлхийн 30 гаруй хотод нэгэн зэрэг зохиогддог, медиа, маркетинг, технологийн салбарт ажиллаж буй мэргэжилтнүүдийн хуран чуулдаг Social Media Week (SMW) чуулганыг Unread Media, Филиппиний Montgomery Fitch компаниуд хамтран Улаанбаатар хотноо анх удаа албан ёсны эрхтэйгээр зохион байгуулах гэж байна. 

      Тус эвент нь медиа, маркетинг, технологийн огтлолцол дээр ажилладаг мэргэжилтнүүдэд интернэт орчинд, сошиал медиа платформууд дээр өөрийгөө болон байгууллагаа зөв зүйтэй, үр дүнтэйгээр таниулан сурталчлах, нийгэмд эерэг нөлөөтэй санаачилгуудыг дэмжих боломжоор туслах боломжоор хангах зорилготой билээ. 

         Технологийн нөлөөгөөр хүмүүс хоорондоо холбогдох боломж хялбар болсон ч нөгөө талаар биеэ даах үзэл улам хүчтэй болсоор буй энэ цаг үед хамтаараа хөгжих, биеэ даах гэсэн энэ хоёр ойлголтыг заагийг багасгахын тулд энэ жилийн Social Media Week дэлхий даяар "Closer" буюу "Илүү ойр" сэдвийн дор зохион байгуулагдах гэж байна.

 

 

 

 


Тасалбар авах: https://shoppy.mn/smw