Ярилцлага

Т.Ням-Очир: Хүүхдээ танхимын сургалтад явуулахыг хүсэхгүй байгаа бол цахимаар сургаж болно

2020.08.14

ДЭМБ-аас энэ төрлийн хичээлүүдийг аль болох зайнаас зохион байгуулах зөвлөмж өгсөн. Бага ангид монгол хэл, математик дээрээ суурилаад танхимын хичээл явагдана. Дунд болон ахлах ангид монгол хэл, математикийн хичээлд суурилж, байгалийн ухаан, хими, физик, биологи, түүх, нийгмийн ухаан, эрүүл мэндийн хичээлийг сонгон судлаж тодорхой цагаар орно

Б.Эрдэнэбат: ДХИС дээд боловсролтой иргэдэд зориулан “Цагдаагийн ажил-эрх зүй” бакалаврын мэргэшүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байна

2020.06.03

-Манай их сургууль их онцлогтой. Боловсролын тухай хуулийн 40 дүгээр зүйлд “Цэрэг, цагдаагийн боловсролыг төр хариуцна” гэж заасан байдаг. Тиймээс манай сургуульд элсэн суралцсан сурагчийн дөрвөн жилийн хугацаа, болон мэргэшсэн хөтөлбөрийн оюутны бүх зардал буюу байрлах байр, сургалтын төлбөр, хувцас, хоол гэх мэт бүх зардлыг төр хариуцдаг.

А.Халиунаа: МСҮТ-ийн элсэлт есдүгээр сар хүртэл үргэлжилнэ

2020.05.07

2019-2020 оны хичээлийн жилд  улсын хэмжээнд мэргэжлийн боловсрол, сургалтын 84 байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Үүний 51 нь төрийн, 33 нь төрийн бус өмчийнх. Эдгээр сургалтын байгууллагад нийт 37.806 суралцагч аж үйлдвэр, барилга, тээвэр, уул уурхай, үйлчилгээний гэсэн 16 салбарт ажиллах 230 гаруй мэргэжлээр суралцаж байгаагийн 18.775 нь төгсөх ангийнх.

Ө.Манлайхүү: Хятадын Засгийн газраас хиймэл оюун ухаанд суурилсан мэргэжлээр тэтгэлэг олгодог болсон

2020.05.04

Гол учир нь Монголд дунд сургуулиа төгсөхдөө Хятадын топ их сургуульд элсэн орж, тэтгэлэгтэй суралцах хэмжээнд бэлтгэгдэж чадахгүй байгаатай холбоотой. Хэдийгээр чансаа өндөр сургуулиуд монголоос оюутан авах ихээхэн сонирхолтой, тэтгэлгийн квот ч ихтэй байгаа ч сайн бэлтгэгдсэн залуус нь Америк, Европ руу явж суралцаж байна.

Аsrat Tessema:  “Монгол Улсад хөгжих боломжууд маш их байна”

2018.11.08

Хувийн сургуулиудаас анх удаа “Сан”  бизнесийн их сургууль энэхүү хөтөлбөрийг сургуульдаа хэрэгжүүлэх шалгуурт шалгарч ийнхүү сарын турш амжилттай хэрэгжүүлсэн байна. Ингээд Fulbright олон улсын хөтөлбөрийн хүндэт профессор, Харвардын Их сургуулийн доктор,  Мичиганы их сургуулийн профессор Asrat Tessema-тай цөөн хором ярилцсанаа хүргэе

Ж.Галбадрах: “Би байх ёстой газраа, БОЛОМЖИЙГ АТГААД  сууж байна”

2018.11.05

 Манай хүүхдүүд мөрөөдлөө бичихдээ ирээдүйн Ерөнхий сайд болно гэдэг ш дээ. Хүсэл  зорилгоо аль хэдийнээ тодорхойлсон учраас түүндээ хүрнэ гэдэгт нь би огтхон ч эргэлздэггүй.  Зарим нь ч нобелийн шагнал авна гэдэг. Алсдаа Ерөнхий сайд болох хүүхдүүдээ “Чи чадна” гэж араас нь түлхэх ажлыг би хийнэ. Японы NHK телевизийн “Түүх хөдөлсөн нь” гээд маш гоё нэвтрүүлэг байдаг. Агуулга нь Японы хөгжилд нөлөөлсөн түүхэн томоохон компанийн удирдагчдыг энэ нэвтрүүлгээр үзүүлдэг

Монголын металлургийн салбарын “Дива”

2018.10.18

Өндөр хөгжилтэй оронд шавь нараа сургаж мэргэжил мэдлэгийг нь тэлэх гэсэн эрмэлзлэлийг нь харж болно. Монгол судлаач нартайгаа баг болоод ажиллаад чамгүй ихийг бүтээнэ. Өндөр хөгжилтэй орны судлаач нартай хамтраад судалгааны үр дүнтэй ажлын төлөө уйгагүй явна.

С.Төмөрбат: “Бид англи хэл заахаас гадна, олон ур чадваруудыг суулгаж өгдөг”

2018.10.17

Миний хувьд долдугаар ангиасаа л багш болно гэж мөрөөддөг байсан болохоор хүсэл зорилгоосоо огтхон ч хазайж байгаагүй. Хүүхэд наснаасаа мөрөөдсөн ажлаа хийж байгаа учраас хамгийн гол нөлөөг үзүүлж байгаа. Хүн дуртай ажлаа хийж байхад стресстэх, уурлах зүйл гарах үндэс байхгүй гэж би боддог.  Өөрөөр хэлбэл, дуртай зүйлээ хийгээд, түүнийхээ үр шимээр амьдарч байгаа бол стресстэх шаардлага гарахгүй л болов уу. Таны хэлснээр үзгээ шиддэг багш байгаа бол, магадгүй тэр хүн өөрийн хүсэл зорилгоор биш, хэн нэгний шахалтаар багш болсон байх.

Д.Оргилмаа: Гадаад хэлний бодлогоо тодорхойлж, сургалтын төвүүдийг БСШУСЯ-ны харьяанд авах хэрэгтэй

2018.08.23

Боловсролыг хүмүү­ний гурав дахь нүд гэж нэрлэдэг. Хүн төрөлхтөний нээн илрүүлж, зохион бүтээсэн агуу их зүйлсийг бид боловсролын хүчээр танин мэдэж, энэ насандаа ч очиж үзэх боломжгүй байгаль орчин, гариг эрхэс, сансар огторгуй, бусад улс орны тухай зөвхөн боловсролоор дамжуулж мэдлэг хуримтлуулдаг. 

Ч.Зэгиймаа: Шинэ мэдлэгийг бий болгож, нийгмийн амьдралын чанарыг дээшлүүлэх нь БИДНИЙ ГОЛ ЗОРИЛГО

2018.08.17

Монгол Улсын Эрдмийн Их сургуулийн захирал шинжлэх ухааны доктор, профессор Ч.Зэгиймааг “Элсэлтийн зочин”-ы хойморт урьлаа. Тус сургууль докторын, магистрын, оройн дээд боловсрол олгох сургалтыг дагнан явуулдаг судалгааны их сургууль юм. Монгол Улсдаа анхны бөгөөд ганцхан, дэлхийд цөөхөн байдаг төгсөлтийн дараах судалгааны их сургуулиудын нэг билээ.

Онцлох сургалт: DET сургалт буюу ТЭР ЯАГААД ЧУХАЛ ВЭ?

2018.08.08

“Хэн, яагаад  дотроос нь харах гэж?” гэсэн асуулт гарч ирэх байх. Хэн гэдэг нь мэдээж, та, би, бид, тэд. Бид бүгдээрээ нэг л нийгэмд амьдарч байгаа учир хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бүхий л түвшиндээ ойлгож, тэдний эрх ашигт нийцэхүйц шийдлийг хайх бас одоогийн хандлага, ойлголтоо шинэ шатанд авчрах шаардлага тулгарч байна. Ингээд олныг эс нуршин DET сургалт гэж юу вэ, тэр яагаад чухал вэ гэдгийг дор сийрүүллээ. 

ELSELT.MN- нд элсэлтийн зарууд нэгдлээ

2018.06.29

“Үнэт зүйлтэй, өрсөлдөх чадвартай, боловсролтой, эрүүл монгол хүнийг төлөвшүүлэхэд мэдээллээр хангана” гэсэн эрхэм зорилготойгоор бид үйл ажиллагаагаа явуулж байна. Хүн амьдралынхаа туршид олон сонголттой  нүүр тулдаг. Эдгээр сонголтын хамгийн чухал нь мэргэжлээ сонгох. Тиймээс залуусын мэргэжил сонголтод бодитойгоор нөлөөлж,  хувь хүний хөгжилд нөлөөлөх нь бидний ажлын гол зорилго. Үнэндээ монголчууд маань хүүхдийнхээ мэргэжил сонголтод анхаарч урьдчилан төлөвлөдөггүй. Төлөвлөдөггүйгээс болоод мэргэжлээ буруу сонгох, цаг хугацаа алдах, мөнгө санхүүгээр хохирох асуудлууд байсаар байна. Үр дүнд нь диплом өвөртөлсөн ажилгүйчүүдийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр байгаа.

Ч.Ундрам: МУИС Азийн топ 100 сургуулийн нэг болно

2018.06.24

Төрөөс дээд боловсролын талаар баримтлах бодлогын бичиг баримтад Монголын дөрвөн их сургуулийг Азийн топ 100 сургуульд оруулна гэж баталсан байгаа. Тэгэхээр хамгийн түрүүнд МУИС-д хамаарна гэж бид үзэж байгаа. Тиймээс 2024 он хүртэлх стратеги төлөвлөгөөг шинэчлэн батлахдаа Азийн топ 100 сургуульд багтана  хэмээн зорьсон байгаа.

Д.Сүрэнчимэг: Боловсролын салбар бүтэн арми болж хамтран ажиллах шаардлагатай байна

2018.05.30

Ажлаа хоёр үндсэн үйл ажиллагаанаас эхэлж байна.Эхнийх нь багшаа сонсох. Багш нарын дэвшүүлж буй шинэ санаа, санаачилгыг сонсож байж бидэнд байгаа хэрэгцээг илүү тодоор мэдрэх болно. Багш нар энэ салбарын тэргүүлэгч, түүчээ. “Гал тогоо”-нд юу болж байгаа, бас болохгүй байгааг биеэр мэдэрдэг хүмүүс. Тиймээс долоо хоног бүрийн лхагва гарагт сургуулийн удирдлага, багш нартай уулзаж байхаар төлөвлөлөө.

Д.Болор: Залуус бол бидний одоо бас угтах ирээдүй...

2018.05.28

Мэргэжлээ зөв сонгох нь ажилдаа амжилт гаргаж, зорилгодоо хүрч сайхан амьдрах, ирээдүйд манлайлагч болоход нөлөөлөх гол хүчин зүйл гэж би боддог. 20 гаруй жил томоохон компаниудын удирдлагад ажиллахдаа мэргэжлээ буруу сонгосноос үүдэн ажилдаа хайнга ханддаг, зорилгогүй, идэвхгүй, бүтээмжгүй залуустай цөөнгүй таарч байсан учраас энэ сэдвээр ярихгүй байж чадсангүй. Мэргэжил сонголт хүний амьдралдаа гаргах маш чухал шийдвэрүүдийн нэг гэдэгтэй санал нэгдэх байх.

Т.Амаржаргал: Сургалтын бус судалгааны сургууль руу шилжинэ

2018.05.23

-Хүүхэд хүссэн сургуульдаа элсэхэд тухайн сургууль тэр оюутанд зориулсан хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгтэй. Инженер, сэтгүүлч, багш гээд. Манай төсөл гурван хэсгээс бүрдэж байгаа. Нэгдүгээрт, хөтөлбөрийн чанарт нийцэх. Хоёрдугаарт, энэ хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэхийн тулд дээд боловсролын үйл ажиллагааны менежмент, засаглал, удирдлага, зохион байгуулалт, ямар байх ёстой вэ гэдгийг судлах. Гурав дахь нь боловсролын чанартай үйлчилгээг хэрхэн зөв хүртээмжтэй хүргэх вэ. Энэ төслийг зөвхөн хотод хэрэгжүүлэх үү, орон нутгийнхаа дээд боловсролын байгууллагуудыг хэрхэн хамруулах вэ гэсэн үндсэн гурван хэсгийг бид чухалчилж байна.

Моника Батсүх: Боловсрол бол ядуурлаас гарах итгэл найдвар

2018.05.22

Мэдлэгээ мэдсэн шиг мэддэг, гүн гүнзгий судалгаа хийдэг, тэрнийгээ ойлгодог, амьдрал дээр уялдуулж харж чаддаг хүн чадварждаг. Чадвартай хүнд айгаад байх юм байдаггүй. Боловсролыг харин үнэ цэнэтэй болгохын тулд мэдлэгийг нь амьдралдаа уялдуулж, амьдралын бодит нөхцөл дээр хэрэгжүүлэх ойлголт өгч чадваржуулах цэг дээр нь дарж өгөх нь хамгийн хүчтэй зэвсэг.

Х.Тамир: Улсын хөгжил хүнээс, хүний хөгжил багшаас хамаардаг

2018.05.16

Олон улсад магадлан итгэмжлүүлсэн хөтөлбөрөөр гадны улсад манай төгсөгч очиж ажиллахад дипломыг нь хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Тухайлбал, цэцэрлэгийн багшийн сургуулийг төгссөн 20  хүн Германд асрагч хийж байна. Энэ нь манай дипломыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэв хүлээн зөвшөөрвөл цэцэрлэгийн багшаа хийж асрагчаасаа гурав дахин өндөр цалин авах боломжтой.

Л.Оюун: Санхүүгийн боловсролтой хүн хадгаламжтай байдаг

2018.05.04

-Дэлхий дээр бай­галийн баялагтай олон орон бий. Тэр орнуудын иргэд аз жаргалтай, чинээлэг, хангалуун амьдарч байна уу гэвэл бас үгүй. Тэгэхээр баялагаас бус боловсролоос их зүйл хамаардаг гэсэн үг. Монгол хүн бүр санхүүгийн боловсролтой болох нь чухал. Сүүлийн жилүүдэд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, БСШУСЯ хамтран олон нийтийг санхүүгийн суурь мэдлэгтэй болгох үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа