elselt.mn      Л.Аминаа        
             АНУ-н төрийн Департментээс хэрэгжүүлдэг Fulbright олон улсын хөтөлбөрийн сургалт “Сан” бизнесийн их сургууль дээр бүтэн сарын турш  явагдлаа. Дэлхийн хөгжиж буй орнуудын томоохон сургуульд хэрэгждэг  Fulbright олон улсын хөтөлбөр нь өмнө нь улсын МУИС, ХААИС сургуулиудад хэрэгжиж байжээ.                         
         Харин энэ удаа хувийн сургуулиудаас анх удаа “Сан”  бизнесийн их сургууль энэхүү хөтөлбөрийг сургуульдаа хэрэгжүүлэх шалгуурт шалгарч ийнхүү сарын турш амжилттай хэрэгжүүлсэн байна.
           
          Ингээд Fulbright олон улсын хөтөлбөрийн хүндэт профессор, Харвардын Их сургуулийн доктор,  Мичиганы их сургуулийн профессор Asrat Tessema-тай цөөн хором ярилцсанаа хүргэе.

 

          -Монгол улсад ирээд “Сан” бизнесийн их сургуульд олон улсын эдийн засаг бизнесийн чиглэлээр лекц орсон юм байна. Монголд  ирсэн  сэтгэгдэлээсээ бидэнтэй хуваалцаач?

            

             -Монгол Улс надад үнэхээр сайхан сэтгэгдэл  үлдээлээ. Би олон орноор  явсан. Гэвч Монгол улс  шиг найрсаг ард түмэнтэй  таарч  байгаагүй. Хүмүүс нь маш аз жаргалтай сайхан хүмүүс юм. Би дахин Монгол улсад тэр дундаа Улаанбаатарт ирэхийг маш их хүсч байна.

 

             -Эдгээр өдрүүдэд “Сан” бизнесийн их сургуулийн 20 жилийн ойн баяр тохиож байна. Таны сургалт ч  цагаа олсон мэт  давхцаж байгаан байна?

               

          -Монгол улсад тэр дундаа “Сан” их сургуульд сар гаруйн хугацаанд Олон улсын зах зээл эдийн засгийн  талаар лекц  семинар орлоо. “Сан” их сургуулийн хувьд мундаг эрдэмтэн профессороор багаа бүрдүүлсэн амжилттай хөгжиж байгаа бизнесийн том сургууль юм байна. Энэ хамт  олонтой  сарын хугацаанд нэг баг болж ажилласандаа миний хувьд  сэтгэл  өндөр байна. Намайг сайхнаар хүлээж авсанд би баяртай байна.   

 

                     

        -Олон  улсын эдийн засаг, зах зээл судлалаар дэлхийн томоохон сургуулиудад багшилдаг хүнтэй уулзсаных манай Монгол Улсад хөгжих боломж хэр их байна вэ. Та мэргэжлийн хүний нүдээр ажиглаад  ямар дүгнэлт хийсэн бэ? 

               

        - Монголд ирэхээсээ өмнө би танай улсын  талаар тодорхой мэдээлэлтэй л байсан. Ирээд  өөр сэтгэгдэлтэй болсон шүү. Маш том өргөн уудам  газар нутагтай сайхан  орон юм. Үндэсний соёл, түүхийн баялаг ихтэй. Мал сүрэг ихтэй. Улс орны эдийн засаг  хөгжлийн хувьд нэлээн  хурдтай хөгжиж байгаа орон юмуу гэж би бодсон. Хөдөө явж байхад ашиглаагүй газар нутаг маш их байсан. Газар тариалан эрхлэхээс гадна газрын доорх баялагаа ашиглан хөгжих боломжууд их байна.

              Монголд байх хугацаандаа орон гэргүй  ядуу зүдүү хүмүүсийг би  лав олж хараагүй. Ер нь хил хязгаар нь энх тайван картын систем байхгүй байна гэдэг бол том давуу тал шүү. Эдийн засгийн маш их нөхцөл боломж байна. Ноос ноолуур хөдөө аж ахуйн үйлдвэр эрчимтэй  хөгжих  боломж танай улсад байна. Ноолуурын чиглэлийн нэлээн олон бүтээгдэхүүн экспортод гаргаж байна гэдэг том  давуу тал шүү.

                 

         -Монгол Улс хүн  ам цөөтэй учраас манай  улсад үйлдвэрлэл хөгжиж, массын зах зээлийг хангах хэмжээнд үйлдвэрлэл явуулж чадахгүй  байх шиг санагддаг. Ер нь хөгжлийн хувьд ямар бодлоготой явбал бид амжилттай байх бол?

               

            -Монгол Улс 1990 оноос зах зээлд шилжсэн нэлээн олон орнуудын нэг.  Танай оронд коммунист систем алга. Эдийн засгийн асуудал алга байна. Энэ бол том  давуу тал. Тиймээс танай улс  хөгжих боломжтой.  Орос, Хятад зэрэг дэлхийн хамгийн том хүчирхэг  гүрнүүд танай  улстай хил залгаа  оршиж байна. Энэ  бол том боломж. Хятдууд хаа байсан Африкт худалдаа наймаа эрхэлж байна шүү дээ. Гэтэл танай улс яг хажууд нь байна. Дайн байлдаан, эв эегүй байдал  танай улсад байхгүй байна гэдэг маш чухал. Тэгээд хажууд байгаа 2 том гүрний зах зээлээ ашиглах хэрэгтэй.  

 

            -Дайн байлдаан гэснээс Дэлхийн эдийн засгийн худалдааны  дайныг танай ерөнхийлөгч  эхлүүллээ шүү дээ. Та салбарын хүний хувьд ямар байр  суурьтай байгаа вэ? 

                   

            -Яг үнэнийг  хэлэхэд би энэ худалдааны дайны  эсрэг байгаа. Америкын маш олон хүн  энэ шийдвэрт дургүй байгаа. Америкын нэгдсэн улсын имиджийг, гадныханд маш муухай харагдуулж, таагүй харилцаа үүсгэсэн буруу шийдвэр болсон гэж би хувьдаа бодож байна. Наашаа Монгол Улсад ирэхийн  өмнөхөн ерөнхийлөгч Дональд Трампаас  надад захидал  илгээсэн. Фульбрайтын тэтгэлгээр гадны улс орнууд руу явж байгаа хүмүүс рүү ерөнхийлөгч захиа  бичдэг уламжлалтай юм л даа. Би хувьдаа Трампийн бодлогыг дэмждэггүй хүн.