1. “АЧ” АУИС-н бүртгэл үргэлжлэх хугацаа?
    • ЭЕШ-ийн дүн нийтэд зарлагдсан сүүлийн өдрийн 24 цаг хүртэл бүртгэнэ.
  • АУИС-Д ХЭН ЭЛСЭХ БОЛОМЖТОЙ ВЭ?
    • 2020, 2021, 2022  онд Боловсролын үнэлгээний төв (БҮТ)-н хүчинтэй батламжтай иргэн.
    • Диплом болон бакалавр, түүнээс дээш зэрэг төгсөгчид

 

 

 

 

 

  • БҮРТГҮҮЛЭГЧИЙГ ШУУД ЭЛСҮҮЛЭХ ВЭ?
      • босго оноо (480) ба түүнээс дээш оноотой, мөн 2020, 2021, 2022 онд улсын чанартай хими ба биологи, математикийн олимпиад, уралдаан тэмцээнд I, II, III байр эзэлсэн элсэхийг хүсэгчдийг сонгосон мэргэжлээр шууд элсүүлэн суралцуулна.
      • босго оноо (480) ба түүнээс дээш оноотой, мөн урлаг, спортын гоц авьяастай, олон улс болон улсын хэмжээний уралдаан тэмцээнд эхний байруудад шалгарсан элсэхийг хүсэгчдийг сонгосон мэргэжлээр шууд элсүүлэн суралцуулна.
      • суурь болон дагалдах хичээлийн босго оноо (480) ба түүнээс дээш Сувилагч, Нийгмийн эрүүл мэнд судлаач, Уламжлалт анагаах ухааны их эмч мэргэжлээр суралцах хүсэлт гаргасан элсэгчид
      •  
  • ХУРААМЖ ХЭД ВЭ?
    • Бүртгүүлэх мэргэжлийн тоо  хамаарахгүй 10000 төгрөг
    •  
  • АУИС-Н БОСГО ОНОО ХЭД ВЭ?
    • БШУЯ-наас баталсан суурь болон дагалдах хичээлийн босго оноо 480 гэсэн оноог баримтлан бүртгэнэ
    •  
  • ЖАГСААЛТЫГ ЯАЖ ГАРГАХ ВЭ?
    • Бүртгүүлэгчийг ЭЕШ-ийн Үндсэн /Хими/  болон Дагалдах /Биологи, математик, физик/ хичээлийн аль нэг өндөр шалгалтын оноог нэмж, нийлбэр оноогоор жагсаана. Оноо тэнцсэн тохиолдолд боловсролын гэрчилгээний дундаж дүнг харгалзана.

 

  •   ЭССЭЭГ ХЭРХЭН ЯАЖ БИЧИХ ВЭ
  • Диплом болон бакалавр, түүнээс дээш зэрэг төгсөгчид элсэх хүсэлтийг болон боловсролын бичиг баримтын хуулбарын хамт ELSELT@ACH.EDU.MN хаягт 2022-7-1-нээс өмнө илгээж бүртгүүлнэ

 

  1. АЖИЛЛАГСАД ТЭНЦСЭН ЭСЭХЭЭ ЯАЖ МЭДЭХ ВЭ, ХЭДЭН ОЮУТАН АВАХ ВЭ?
    • Нийт элслэгчдийн 10 хувьд тооцож ажиллагсдаас шалгаруулж авах ба элсэлтийн комиссын бүрэлдэхүүн уншиж танилцаад холбогдох хаягийн дагуу хариу мэдэгдэнэ
    •  
  2. ТӨЛБӨРӨӨ ЯМАР ХЭЛБЭРЭЭР ХИЙХ БОЛОМЖТОЙ ВЭ?
    • Хувиараа болон байгууллагын гэрээгээр
    • Зохих болзол хангасан бол та төлбөрөө төрийн сангийн буцалтгүй тусламж
    • Оюутны хөгжлийн зээл хэлбэрээр хийх боломжтой

 

  1. ДИПЛОМТОЙ ЭЛСЭГЧ НАР ХЭДДҮГЭЭР ДАМЖААНААС ЭЛСЭН ОРОХ ВЭ?
    • Бакалаврын боловсрол эзэмшсэн элсэгчдийн дипломын багц цагийг тооцон суралцах мэргэжлийн тохирох дамжаанд суралцуулах асуудлыг элсэлтийн комиссын саналыг үндэслэн захирлын тушаалаар баталгаажуулан суралцуулна.

 

  1. ОЮУТНЫ БАЙР ХААНА БАЙРЛАДАГ ВЭ? ТӨЛБӨР НЬ ХЭД ВЭ?
    • Тус сургуулийн оюутны байрны 10 сарын төлбөр 650,000 төгрөг ба байрлал нь СХД 38-р хороо -5 шард сургуулийн төв байрнаас 50 метрийн зайтай байрладаг

 

  1. СУРГУУЛИЙН БАЙРШИЛ ХААНА ВЭ?
    • УБ хот СХД  38-р хороо Энхтайван өргөнө чөлөө-11, 5 шарын автобусны буудлаас баруун тийш 10 метр

 

  1. ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛЭЭ ХЭРХЭН БАТАЛГААЖУУЛАХ ВЭ?
    • Бүртгэлийн хураамж төлөх
    • Интернэт пин код ашиглан онлайнаар төлөх 1801370177 голомт банк Ач АУИС
    • Онлайнаар Б.Бат-Эрдэнэ  5176008718-хаан банкаар төлөх
    • Хаан банкны QPAY ашиглан төлөх 

 

    • Гүйлгээний утга:
    • Гүйлгээний утга дээр  РЕГИСТРИЙН ДУГААР, НЭР, УТАСНЫ ДУГААР  заавал бичих
    •  
  1. НЭВТРЭХ НУУЦ ҮГ ХААНААС АВАХ ВЭ, НУУЦ ҮГ ГЭЖ ЮУ ВЭ?
    • Нэвтрэх нууц үг таны регистрийн дугаарын сүүлийн 8 тоо юм
       
  2. БҮРТГЭЛ ХИЙХ ҮЕ ШАТ
    • burtgel.ach.edu.mn-хаягаар бүртгүүлнэ.
    • Бүртгэлийн хураамж төлж бүртгэлээ баталгаажуулна. /Баталгаажуулаагүй бүртгүүлэгчийг жагсаалтад оруулахгүй/
    • Зарласан хугацаанд онооны жагсаалт харах
    • Жагсаалтад  тэнцсэн бол анги сонголтыг burtgel.ach.edu.mn хаягаар хийх
    • Анги сонголтоо хийж эрхээ баталгаажуулсан бол сургалтын төлбөрийн 10 хувийг сургуулийн дансанд тушааж эрхийн  бичгээ burtgel.ach.edu.mn    хаягаар хэвлэж авна.
    • Төлбөрийн 10 хувийг хийх боломжгүй бол ЭЕШ-ын батламж хуудсыг “Ач” АУИС-н элсэлтийн комисст үлдээж эрхээ баталгаажуулж болно
    •  

16. Мэдээлэл авах эх сурвалж болон холбоо барих

  • “АЧ” АУИС-ийн вэб сайт: www.ach.edu.mn
  • Элсэлтийн бүртгэлийн систем: burtgel.ach.edu.mn
  • “Ач” АУИС-ийн олон нийтийн хуудас: facebook.com/achuniversity
  • Утас: 70172358, 77119933, 99080742, 99098711, 98116956, 86083431
  • Э-Шуудан: elselt@ach.edu.mn