2022-2023 оны хичээлийн жилд, МУБИС-ийн хамт олон бид сургалтад баримтлах бодлогоо “Суралцахад сурах”-д чиглүүлэн танхимын болон цахим, тэдгээрийн хосолсон сургалтын үйлчилгээг чанарын өндөр түвшинд үзүүлэхэд онцгойлон анхаарч ажиллах болно.

Түүнчлэн, энэ хичээлийн жилд ахисан түвшний сургалт-судалгааны чанарыг дээшлүүлэхэд түлхүү анхаарч, цаашид судалгаанд суурилан хөгждөг их сургууль болох үндэс сууриа бэхжүүлж, боловсролын талаарх өөрсдийн өв соёлыг дэлхийн нийтийн чиг хандлагатай тэнцвэртэйгээр хослуулан, гадаад дотоод хамтын ажиллагаа, сонирхлын бүлгүүдийн оролцоо хийгээд түншлэлд тулгуурлаж, академик эрх чөлөө, тэгш байдал, эрдэм чанарыг дээдлэн ажиллана.

Бакалаврын өдрийн хөтөлбөрт элсэгч нь:

1. МУБИС-ийн Архангайн Багшийн сурryуль (АрБС)

2. Багшийн сургууль (БС)

3. Биеийн тамирын сургууль (БТС)

4. Боловсрол судлал сургууль (БоСС)

5. Дүрслэх урлаг, технологийн сургууль (ДУТС)

6. Математик байгалийн ухааны сургууль (МБУС)

7. Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургууль (НХУС)

8. Сургуулийн өмнөх боловсролын сургууль (СӨБС)-ийн сургууль, багцаас сонгож бүртгүүлнэ.