Global education forum" хоёр дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Эхний өдөр буюу бямба гарагт ургийн боловсролоос эхлээд гадаадад сурах боломж хүртэлх бүх түвшний боловсролын өдөрлөг, нээлттэй хэлэлцүүлэг, мэтгэлцээнүүд болсон. Харин хоёрдох өдөр форумын албан ёсны нээлтийн ажиллагаа болж

-"Олимпиадад бус амьдралд бэлтгэх боловсрол"

-"Багшийн хөгжил" гэсэн сэдвийн хүрээнд үндсэн хэлэлцүүлэг өрнөлөө.

Зайсан хилл цогцолборт болж байгаа "Global education forum" өнөөдөр бүтэн өдрийн турш үргэлжилнэ. Багш, аав ээжүүд, сурагч оюутнууд тус форумыг зорьсноор боловсролын хөрөнгө оруулалт, ирээдүйгээ өөрчлөхийн төлөөх хамтралд нэгдэх юм.