Улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой “Элсэлтийн ерөнхий шалгалт” –ын онлайн бүртгэл явагдаж нийт 36253 шалгуулагч бүртгүүлжээ. Элсэлтийн ерөнхий шалгалтын товыг БШУЯ-тай зөвшилцсөний үндсэн дээр зарлана.

Их, дээд сургуульд элсэн суралцах шалгуулагч нь “Монгол хэл бичгийн шалгалт”-д заавал хамрагдсан байх ёстой юм. Монгол хэл бичгийн шалгалтдаа 400 ба түүнээс дээш оноо авсан шалгуулагч дараагийн шалгалтуудад орох эрхээ авах юм. Эхний шалгалтад хамрагдаж чадаагүй болон босго оноонд хүрээгүй шалгуулагчдаас авах давтан шалгалтыг 2022 оны 05-р сарын 07-ны өдөр зохион байгуулна.
Монгол хэл бичгийн шалгалтын суудлын хуваарь 2022 оны 05-р сарын 01-ний өдөр гарна