МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захиргааны зөвлөлөөс мэдээлэл өгч байна.

ХЗ-ийн сургуулийн захирал, доктор профессор н.Амарсанаа дараах мэдээллийг өглөө: 

-Бид ул суурьтай хандах ёстой. Нийгмийн сэтгэл зүйд автах ёсгүй юм. Манай  оюутан Б.Ариунзаяагийн асуудлыг бид өчигдөр мэдсэн. Өнөөдөр энэ талаар ярилцан, хасах тухай саналыг МУИС-ийн захиргаанд хүргүүлэхээр шийдлээ. Олон нийтийг бухимдуулсан хэрэгт манай оюутан  холбогдсонд харамсаж байна. Хуулийн байгууллага энэ хэргийг шалгаж байна. Бид суралцагчтай гэрээ байгуулсан тул сургуулийн дүрмийг бүх оюутан мөрдөх учиртай. Мөн тухайн оюутан энэ дүрмийг зөвшөөрч, гарын үсгээ зурсан. Бид цаашид хуульчийн мэргэжлийн ёс зүйд анхаарч, зөв буруугийн ялгааг ойлгуулах ёстойг энэ явдлаас сургамж болгон авлаа. Манай сургууль 60 жилийн түүхтэй. Өмнө нь сургуулиас хасагдсан тохиолдол ч гарсан.    

Б.Ариунзаяа шилжин суралцах хүсэлт гарган, манай сургуульд ирсэн. Өмнөх сургуульдаа ямар дүнтэй сурдаг байсныг мэдэхгүй. Бид түүнтэй холбогдох гэж оролдсон ч чадаагүй тул мессеж үлдээсэн. Сургуулийн албан ёсны оюутны хаяг болон хувийн мэйл рүү нь яаралтай ирж уулзах хүсэлтээ хүргүүлсэн. Хариу өгөөгүй. Бид түүнд өөрийгөө зөвтгөх, хариу тайлбар хэлэх боломжийг олгосон .            

Өмнө нь Зөрчлийн хуулийн дагуу шалгуулсан, эсэх талаар бидэнд мэдээлэл байхгүй байна. Хувь хүний нууцад хамаарах тул сургуульд мэдэгдээгүй байж болно.

Манай сургуульд шилдэг оюутнууд суралцдаг тул бүх оюутныг ёс зүйгээ гэж хэлж байгаатай би санал нийлэхгүй.     

Хууль зүйн сургуулийн багш С.Нарангэрэл: Бид та бүхэнтэй маш гунигтай асуудлаар уулзаж байгаадаа харамсаж байна. Хүний харилцааны наад захын хэм хэмжээг ноцтой зөрчсөн тул бид ийм шийдвэр гаргаж байна. Шавиа сургуулиас гаргаж байгаадаа багш нар маш их харамсаж байна. Ийм шийдвэр гаргахаас өөр арга байсангүй. Гэмт хэргийг үйлдсэнийг шүүх тогтооно. Харин бид энд ирээдүйд хуульч болох хүний ёс зүйн асуудлыг хөндөж байна. Бид энэ явдлаас сургамж авч, хичээл бүрд ёс зүйн талаар ярилцах, залуусаа ёс зүйн хувьд яаж бэлдэх вэ гэдгээ одооноос бодох цаг иржээ.         

Би энэ сургуулийг 11 жил удирдсан. Дүнгээ зассан гэх мэт зөрчил гаргасан оюутнууд, багш нарыг бид сургуулиас хассан удаатай.

Бид оюутныг хасах шийдвэрийг дангаараа гаргах эрхгүй. Манай сургуулийн шийдвэрийг МУИС-ийн захирлуудад  хүргэнэ. Тэд Дээд боловсролын тухай хуулийн дагуу эцсийн шийдийг гаргана гэв. 

www. gogo.mn