ХААИС-ийн Эдийн засаг бизнесийн сургуулиас уламжлал болгон зохион байгуулдаг олон улсын эрдэм ши нжилгээний бага хурал энэ жил “Торгоны замын Хөдөө аж ахуйн боловсрол судалгааны инновацын олон улсын форум" нэрийн дор зохион байгуулагдаж байна.

Энэхүү форумын зорилго нь торгоны замын дагуух улс, бүс нутгийн хөдөө аж ахуйн их сургуулиуд, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудын олон талт хамтын ажиллагааг дэмжих, сайн туршлагыг нэвтрүүлэх, судалгааны хамтын ажиллагааны платформ байгуулах, хөдөө аж ахуйн тогтвортой хөгжил, ухаалаг хөдөө аж ахуйг хөгжүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлд хамтран ажиллах явдал юм.

Тус форумд Голланд, Итали, ОХУ, БНХАУ зэрэг 17 орны 46 их сургууль, эрдэм шинжилгээний байгуулллагын 140 гаруй эрдэмтэд судлаачид оролцож эрдэм шинжилгээний 42 илтгэл хэлэлцэнэ.

ФОРУМ : 

2021.09.16 Хөдөө аж ахуйн инноваци: Торгоны замын дагуух их сургуулиудын хамтын ажиллагаа, оролцоо, туршлага:

2021.09.17 Хөдөө аж ахуйн тогтвортой хөгжил ба эдийн засаг гэсэн сэдвээр үргэлжилнэ. 

Онлайнаар оролцох линк:  

https://zoom.us/j/91248361141?pwd=bDlsbXo5NUZnSUdOUjkrcjJFVzNIZz09

                                   Passcode: SEB2021