Мэргэжлийн дипломын хөтөлбөрт урьж байна

Конрад-Аденауэр-Сан, Хэвлэлийн Хүрээлэнгийн хамтарсан Сэтгүүл зүйн тэтгэлэгт хөтөлбөрийн хоёр дахь удаагийн элсэлтийн сонгон шалгаруулалтанд оролцохыг урьж байна. 

Сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүс Конрад-Аденауэр-Сангийн нэрэмжит Сэтгүүл зүйн тэтгэлэгт хөтөлбөрт зургаан сарын турш төлбөрөөс чөлөөлөгдөн суралцаж, сэтгүүлч мэргэшлийн Диплом гардан авна. 
Тэтгэлэгт нийт 25 хүнийг шалгаруулах бөгөөд орон нутгаас 5 оролцогчийг сонгон шалгаруулна.

Жич: Тэтгэлэг нь Хэвлэлийн хүрээлэнгийн сэтгүүл зүйн дээд курсэд суралцах зардал болох 2.400.000 төгрөгөөс чөлөөлөгдөж, сургалтын хүрээнд манлайллын болон хувь хүний хөгжлийн үйл ажиллагаанд үнэ төлбөргүй хамруулна. (Жич: Стипенд олгохгүй.) 

Зохион байгуулагч: Конрад-Аденауэр-Сан, Хэвлэлийн Хүрээлэн


Зорилго: Орчин цагийн сэтгүүл зүйн мэдлэг, ур чадвар эзэмшсэн, ардчилсан нийгмийн тогтолцоо, хөгжлийн асуудлуудын талаар өргөн ойлголттой, харилцааны өндөр чадвартай, мэргэжлийн ёс зүйг эрхэмлэн дээдэлдэг манлайлагч сэтгүүлчдийг бэлтгэх
Хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа: 2018 оны 2 дугаар сарын 5-наас 7 дугаар сарын 6

 

Хөтөлбөрийн агуулга: 
- 660 цагийн танхимын хичээл (сэтгүүл зүйн бичлэгийн төрөл зүйл, мэргэжлийн хэм хэмжээ, ёс зүй, хэл найруулга зүй, цахим, радио, телевизийн сэтгүүл зүй, мультимедиа, фото сэтгүүлзүй, дата сэтгүүл зүй, эрэн сурвалжлах сэтгүүл зүй, нийгмийн тогтолцоо, хөгжлийн асуудлууд, манлайллын ур чадвар) 
- 216 цагийн бие даалтын ажил (сэтгүүл зүйн бүтээл бэлтгэх, судалгаа хийх, багш нараас зөвлөгөө авах, сэтгүүл зүйн бүтээлд дүн шинжилгээ хийх, задлан шүүмжлэх, хэлэлцэх )
- 14 хоног хэвлэл мэдээллийн байгууллагад дадлага хийх
- Бие даан сонин гаргах
- Нийгэм, улс төр, эдийн засаг, хэвлэл мэдээллийн салбарын өндөр мэдлэг, боловсрол бүхий 30 гаруй мэргэжилтэнтэй уулзаж, тэдний туршлагаас суралцах 
- Орчин цагийн сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн хөгжлийн асуудал, нийгэмд гүйцэтгэх үүрэг, хариуцлагын талаар уулзалт, хэлэлцүүлэг, дугуй ширээний ярилцлагуудад оролцох боломж 

 

Сонгон шалгаруулалтын шалгуур үзүүлэлтүүд: 
- Дээд, эсвэл мэргэжлийн боловсролтой 
- Сэтгүүл зүйн салбарт мэргэжлийн түвшинд ажиллаж, ардчилсан хөгжил, шударга ёс, нийгмийн сайн сайхны төлөө бодитой хувь нэмэр оруулах хүсэлтэй
- Зургаан сарын хугацаанд өөрийгөө бүрэн дайчилж, бүтэн цагаар суралцах боломжтой 
- Монгол хэлний ярианы ур чадвар, найруулга зүй, хэл зүй, зөв бичих дүрмийн өндөр мэдлэгтэй 
- Өөрийгөө илэрхийлэх, бүтээлчээр сэтгэх, дүн шинжилгээ хийх чадвартай
- Нийгмийн идэвхтэй
- Компьютерийн хэрэглээний программуудыг ашиглах чадвартай
- Гадаад хэлний ахисан түвшний мэдлэгтэй бол давуу талтай

 

Бүрдүүлэх материал
1. Тэтгэлэгт хөтөлбөрт өргөдөл гаргагчийн бүрэн бөглөсөн анкет (анкетыг доорх линкээр бөглөнө үү)
https://goo.gl/forms/kphQoaP2qDZx4twp1
2. Дээд /мэргэжлийн боловсрол эзэмшсэнийг батлах дипломын хуулбар /нотариатаар баталгаажуулсан/
3. Цээж зураг
4. Хувь хүний нийгмийн оролцоог илтгэх тодорхойлолт 2 хүнээс (багш / ажил олгогч/ холбоо / түншлэгч байгууллага / удирдлагаасаа авна уу) 
5. Иргэний үнэмлэхний хуулбар

 

Дээрх дарааллын дагуу бүрэн гүйцэд бүрдүүлсэн (анкетаас бусад) материалаа нэг PDF файл болгон, kasschoolforjournalism@gmail.com хаягаар илгээнэ үү. 
Жич: Хөтөлбөрийн маягтыг нэг хүн нэг л удаа бөглөнө гэдгийг анхаарна уу! Тиймээс онлайн өргөдлийн маягтыг анхааралтай уншаад хариултаа урьдчилан бэлтгэсний дараа маягт руу буулгаж бүрэн бөглөж, баталгаажуулан илгээнэ үү. Бүрэн бөглөсөн өргөдлийг хүчинтэйд тооцно. 
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа: 

2018 оны 1 дүгээр сарын 26 

Сонгон шалгаруулах үйл явц
- Баримт бичгийн шаардлага хангасан хүмүүсийг сонгон шалгаруулалтын хоёр дахь үед бид бүрэн гүйцэд материалаа бүрдүүлэн ирүүлсэн өргөдөл гаргагчдаас шалгарсан нэр дэвшигчдийг 2018 оны 1 дүгээр сарын 29-нд болох бичгийн шалгалтад урина
- Бичгийн шалгалтад тэнцсэн хүмүүсийг 1 дүгээр сарын 31-нд болох ярилцлагад урина 
- Ярилцлагад тэнцсэн хүмүүст 2 дугаар сарын 1,2-нд хариу мэдэгдэнэ 
- Хөтөлбөрийн нээлт 2 дугаар сарын 5-нд болно 

 

Лавлах утас: 350002, 319135
Ц/шуудан: kasschoolforjournalism@gmail.com