1. Монгол хүний сэтгэхүйн онцлогт тохирсон заах арга барил бүхий “ТESOL” зэрэгтэй багш боловсон хүчин
  2. Монгол хэлний дүрмийн мэдлэгийг Англи хэлтэй хослуулан заах боловсронгуй цогц хөтөлбөр
  3. 15 жилийн арвин туршлага
  4. 10 000  гаруй төгсөгчид
  5. Тохилог тухтай анги танхим
  6. Хамгийн боломжит төлбөрийн нөхцөл
  7. Цагийн өргөн сонголт
  8. Үнэгүй түвшин тогтоох шалгалт
  9. Хотын А бүс,
  10. Сэтгэл ханамжийн баталгаа

 

БҮТЭН ӨДРИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН АНГИ /09.00-16.30/

 Бүтэн өдрийн эрчимжүүлсэн анги нь үсэг авиа зүйгээс бусдыг эхнээс нь заадаг тул, үсэг дуудлагаа мэддэг ямарч хүн суралцах боломжтой юм.

Англи хэлний дүрмийн мэдлэгийг унших, бичих, орчуулах ярих дадал болтол цогц хөтөлбөрөөр заадаг тус анги нь бүтэн сарын турш өглөөний 09.00 цагаас оройны 16.30 хүртэл вакумжсан байдлаар сургалтаа явуулдаг.  
Боловсронгуй хөтөлбөр бүхий зөв аргачлалаар, тав тухтай орчинд, чадварлаг багш нараар нэг сарын хугацаанд англи хэл заалгаснаар анхан, завсар, дунд, ахисан дунд зэрэг дөрвөн шатны мэдлэгийг БҮТЭН ӨДРИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН АНГИ-аас эзэмших боломжтой юм.

 

БҮТЭН ӨДРИЙН II ШАТНЫ СУРГАЛТ /09.00-16.30/

Нэг сэдвийн хүрээнд гурван улсын түүх соёл, төрийн дуулал, ёс заншлыг харьцуулан орчуулж унших, бичих, ярих, сонсох гэсэн дөрвөн дадлыг цогцоор нь ордгоороо энэхүү сургалт үр дүнтэй онцлог болдог. Мэдээллийг нь мэдлэг болгож, мэдлэгийг нь чадвар, чадварыг нь дадал болтол дүрэм, орчуулга, сонсгол ярианы хичээлүүдээ цогцоор заадаг.

Бүтэн өдрийн I шатны сургалтад анхан, завсар дунд, дундын дээд зэрэг дөрвөн шатны түвшин эзэмшээд төгсдөг бол, II шатны сургалтад, ахисан дунд гүнзгий гэсэн хоёр шатны мэдлэгийг эзэмшээд төгсдөг. Энэ сургалтыг төгсөөд TOEFL, IELTS-ийн бэлтгэлд шууд сурах боломжтой юм. 

 

 

1ХҮҮХДИЙН АНГИ. /Нас 11-13/

Хүүхдийн ангийн хөтөлбөр нь ЕБС -ийн англи хэлний хичээлийн хоцрогдол арилган англи хэлний хичээлийг зөв цэгцтэй мэдлэгийг олгодог, хүүхдийн цагийн ангиудын сургалт хичээлийн цагаас хамааран өглөө өдөр орой цагуудад өргөн сонголттойгоор хичээллэж байна.

ЭЕШ -д бэлдэх төгсөх ангийн сурагчдын бүтэн жилийн сургалтууд мөн явагдаж байна.

Мөн “Шинэ үе” “Шинэ эхлэл” “Монгол тэмүүлэл” зэрэг кембрижийн хөтөлбөртэй улсын сургуулиудын шалгалтад бэлдэх ангиуд “Сондор хилэн” төвийн хүүхдийн сургалтын хөтөлбөрт багтсан. 

 

  ӨГЛӨӨНИЙ АНГИ (06:00 - 08:00 цаг)

Өглөөг үр бүтээлтэй өнгөрөөх хүсэлтэй ажил хэрэгч хүмүүст “Өглөөний анги” зориулагдсан. Ажил эхлэхээс өмнө замын түгжрэл аливаа стрессээс ангид өглөөний хоёр цагийг үр бүтээлтэй өнгөрөөж, оюундаа хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй хүмүүст энэ анги тохирно. Өглөө хүний тархи сэргэг, цээжлэх мэдрэмж өндөр байдаг тул хэл сурахад хамгийн тохиромжтой цаг.  Өглөөний ангид анхан, дунд, гүнзгий шатны 3 түвшиний ангиуд хичээллэж байгаа учир суралцагч өөрийн түвшиндөө таарсан ангид сурах боломжтой юм. Өглөөний 06.00 цагаас 08.00 цагт хүртэл сурах боломжтой.

 

ОРОЙНЫ АНГИ /16.30-18.30   18.30-20.30  20.30-22.30 цаг/

Оюутан сурагчид, ажил албаны хүмүүс ихэвчлэн оройн цагийн ангийн сургалтад хамрагдах хүсэлтэй байдаг. Энэхүү оройн  цагийн анги нь үдийн 16.30-18.30   18.30-20.30  20.30-22.30 цаг хүртэл анхан шатнаас дунд гүнзгий шат хүртэл цагийн болоод англи хэлний түвшиний  ангиуд сонголттойгоор хичээллэж байна. Англи хэлээс болоод ажилдаа тушаал дэвшиж чадахгүй гадаад харилцаагаа хөгжүүлж чадахгүй байгаа ажил хэрэгч хүмүүст “Сондор хилэн” төвийн оройн цагийн ангийн сургалтууд зориулагдсан. Сайн багш, шилдэг аргачлал, боловсронгуй хөтөлбөрөөс гадна тав тухтай сургалтын орчинд оройн цагийг үр бүтээлтэй  сурч өнгөрүүлээрэй. 

 

“VIP” сургалт /18.30-22.30 цаг/

 2006 оноос хойш бизнесийн болоод урлаг соёлын олны танил олон  хүнд хичээл заасан. Тэдний ихэнх  нь  англи хэл сурч байгаагаа нууцлахыг хүсдэг.  “VIP” сургалтын онцлог нь цөөхөн хүнтэй, тухтай орчинд , богино хугацаанд хэлтэй болох  зорилготой хүмүүст зориулсан  120 цагийн хөтөлбөртэй.

Төмөрөө багшийн удирдлаган дор  18.30-22.30 цаг хүртэл орох тус анги нь бүтэн өдрийн нэгдүгээр шатанд үздэг 200 цагийн сургалтыг 120 цагт багтаан, анхан завсар дунд, ахисан дунд  гэсэн 4  түвшиний  мэдлэгийг эзэмшүүлдгээрээ онцлогтой. Хүний тоо цөөн тул өдөр бүр багштайгаа тулж харилцан,  тухайн  хүний суралцаж байгаа  үр  дүнг өдөр өдөрт нь мэдрүүлээд  явах  боломжтой юм.  Хичээлийн явцад тавин хувь нь дүрэм, тавин  хувь нь ярианы хичээл орох тул  танхимын  сургалтаас илүү үр дүнтэй.

 

  • Хаяг: Энхтайвны гүүрний зүүн хойно Park place-ийн 6 давхарт 608 тоот.
  • Утас:   9911-2414,     9999-2414,     9928-3293,     9810-3020.
  • WEB:        www.sondorkhilen.mn