Image description

Хичээлийн шинэ жил цар тахлын үеийн шинэ нөхцөл байдалд эхэлж буйтай холбогдуулан Эрүүл мэндийн яам, НЭМҮТ, МХГ зэрэг холбогдох байгууллагууд цуврал зөвлөмж, мэдээллүүдийг хүргэсээр байна. Энэ удаад сурагчдын үдийн цайнд зайлшгүй байх ёстой бүлэг хүнс юу болохыг эцэг эх, сурган хүмүүжүүлэгчдэд хандан гаргажээ

Дараах таван бүлэг хүнс таны хүүхдэд ямар ач холбогдолтой болохыг дурьдав. 

1. БҮХЭЛ ҮРИЙН БУДАА, ГУРИЛ 

- Илчлэгийн эх үүсвэр

- Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжрах 

- Өтгөн хатахгүй

- Хортой нэгдэл биеэс зайлах 

- Таргалахгүй

2. ЖИМС, ЖИМСГЭНЭ

- Хүүхдийн өсөлт хөгжилт сайжрах

- Оюун ухаан нэмэгдэх

- Дархлаа сайжрах

- А, С, В -ийн төрлийн аминдэм ихтэй 

- Магни, кальци, цайр ихтэй 

- Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжрах, өтгөн хатахгүй 

3. МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮН 

- Илчлэгийн эх үүсвэр 

- Төгс уургийн эх үүсвэр 

- Үс, хумс, арьс, булчин гэх мэт эд эрхтний хөгжилд чухал үүрэгтэй. 

4. СҮҮ, ЦАГААН ИДЭЭ 

- Яс, шүд бэхжих

- Гэдэсний ашигтай бичил биетэн нэмэгдэх 

- Дархлаа сайжрах 

- Өсөлт хөгжилт хэвийн явагдах 

5. ХҮНСНИЙ НОГОО 

- Бодисын солилцоог сайжруулах 

- Өсөлт хөгжилт сайжрах 

- Дархлааг дэмжих 

- Эрдэс бодис, аминдэм, эслэг ихтэй 

- Хортой нэгдэл биеэс зайлах ач тустай. 

Коронавирусийн халдвар, цар тахлын үед дархлаагаа дэмжиж, шим тэжээл, эрдэс бодис, аминдэмээр баялаг хоол хүнс хэрэглэх нь чухал юм.