Хөтөлбөрт хамрагдсанаар Америкийн Нэгдсэн Улсын (АНУ) ашгийн бус салбарын тухай мэдлэг, мэдээллийн тухай суралцаж, дадлага  хийх замаар туршлага солилцоно.  

Монголоос шалгарсан оролцогчид Улаанбаатар хотод нэг өдрийн хөтөлбөрийн тухай танилцуулах бэлтгэл үйл ажиллагаанд хамрагдана. АНУ-ын Вашингтон ДиСи хотод хөтөлбөрийн талаар хоёр улсын оролцогчдод дэлгэрэнгүй мэдээлэл өгөх бөгөөд хөтөлбөрийн гол бүрэлдэхүүн хэсэг болох дөрвөн долоо хоногийн дадлагын ажлыг холбогдох байгууллагад эхлүүлнэ. Хөтөлбөрт оролцогчид нь хүлээн авах байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд (уулзалт хурал, тус байгууллагын ажилтнуудад дагалдагч хийх) оролцоно. Улмаар Хөтөлбөрийн төгсгөлд АНУ-ын Төрийн захиргаанаас хэрэгжүүлж буй ижил төстэй хөтөлбөрт хамрагдаж буй олон улсын оролцогчидыг хамруулсан хоёр өдрийн хуралд оролцсоноор АНУ дахь үйл ажиллагаа өндөрлөнө. Оролцогчид эх орондоо ирсэний дараа өөрийн боловсруулсан төслийг бие даан хэрэгжүүлэх шаардлагатай. 2018 оны хавар Америкийн мэргэжлийн баг Монгол болон Хятад улсуудад зочилж туршлага солилцсоноор энэ жилийн хөтөлбөр дуусна.

Хөтөлбөрт шалгарч орсон оролцогч бүр өөрийн бие даасан төслийг хэрэгжүүлэх шаардлагатай. Энэхүү төслөө  хөтөлбөрийн туршид сурсан зүйлс дээрээ үндэслэн боловсруулна. Уг төслийг заасан хугацаанд хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд олон хэлбэрээр хэрэгжүүлэх боломжтой. Үүнд: судалгааны ажил, өөрийн ажиллаж буй байгууллагадаа шинэ төсөл/хөтөлбөр санаачлах, ажил гүйцэтгэх шинэ арга барил нэвтрүүлэх, цуврал лекц зохион байгуулах зэрэг өөрийн ажил албанд зохицсон хэрэгцээтэй төсөл хэрэгжүүлж болно. Төслийн санал хэрэгжүүлэх боломжтой, шинэлэг, нийгэмд хэрэгтэй байхыг чухалчилна. 

Хөтөлбөрийн Хуваарь

2018 оны 4 сарын 23

Хөтөлбөрийн танилцуулах үйл ажиллагаа, Улаанбаатар/Бээжин

  • Аялалын бэлтгэл
  • Хөтөлбөрийн өгөөж

2018 оны 4 сарын 25-28

Хөтөлбөрийн танилцуулах үйл ажиллагаа, Вашингтон ДиСи

  • АНУ-ын ашгийн бус байгууллагын салбарын танилцуулга
  • Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл
  • Багийн үйл ажиллагаа

2018 оны 4 сарын 30-аас 5-р сарын 29

Дадлага ажлын хуваарилалт

  • АНУ-ын ашгийн бус байгууллагууд хэрхэн ажилладаг тухай суралцан, Америк хамт олонтойгоо туршлага хуваалцаж, мэдээлэл солилцоно
  • Хоёр өдрийн хаалтын үйл ажиллагаа

2018 оны 5 сарын 29-с 6-р сарын 2

Мэргэжилтэнүүдийн Хурал

  • Вашингтон хотод З-хоногийн хурлаар олон орны манлайлагч, удирдагчидтай танилцан, холбоо сүлжээ үүсгэх

Төсөл

  • АНУ-д сурсан мэдлэг дээрээ суурилсан төсөл өөрийн улсдаа хэрэгжүүлэх

Хөтөлбөрт оролцогчдод тавигдах шаардлагууд:  

  • Байгаль орчин, халамж, хууль зүйн зөвлөгөө, нийгмийн хөгжлийн чиглэлээр төрийн бус байгууллагад  амжилттай  ажиллаж  буй  25-40  насны мэргэжилтэн  байх.  Нийгмийн  бусад салбарт  амжилттай  ажиллаж  буй өргөдөл  гаргагчдын  хүсэлтийг мөн  хүлээн  авна.  Төрийн албан хаагч болон эрдэм шинжилгээний байгууллагын ажилчдын материалыг хүлээн авах тоо хязгаартай.   
  • Англи  хэлний  бичгийн  болон  ярианы  зохих  мэдлэгтэй  байх  (АНУ-д  бие  даан ажиллаж, амьдрах чадвартай)
  • Хөтөлбөрийн  төгсгөлд  төсөл  хэрэгжүүлэх  чин  хүсэлтэй  байх (эх орондоо буцаж ирсэний дараа)
  • Мэргэжлийн зохих ур чадвартай байх
  • Бие даан 4-5 долоо хоногийн дадлага ажлыг гүйцэтгэх чадвартай байх
  • AНУ-д 3 сараас дээш хугацаанд ажиллаж, амьдраагүй байх

АНУ-БНХАУ Харилцааны Үндэсний Хороо хөтөлбөрт оролцогчидтой виз авах, аялал болон түр орших байрны тухай асуудлуудыг шийдэхэд хамтран ажиллана. Хөтөлбөрийн туршид оролцогчид дотуур байр, айлд байрлах, орон сууц хамтран түрээслэх зэрэг хэлбэрээр АНУ-д байрлана. Хөтөлбөрт оролцох бүх зардлыг хөтөлбөр зохион байгуулагч хариуцна.

Хөтөлбөрийн өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2017 оны 12 сарын 1

APPLY HERE

УГ ХӨТӨЛБӨРИЙГ АНУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ГАЗРЫН ДЭМЖЛЭГТЭЙГЭЭР АНУ-БНХАУ ХООРОНДЫН ХАРИЛЦААНЫ ҮНДЭСНИЙ КОМИСС ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА.