Программ хангамжаар төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт 80-аас дээш хувьтай буюу сайн байна


Ирээдүйд хүмүүс нэг бол компьютерыг удирдана эсвэл компьютерын боол болно гэх хэлц гараад буй. Ирээдүй гэдэг нь тийм ч холын зүйл биш болсныг олон улсад хэрэгжиж буй хиймэл оюун ухаант роботуудын хөгжлийн хурд нотолно.

 

Алибаба гэх мэт компаниуд роботын тусламжтайгаар аль хэдийнээ олон хүний ажлын байрны зардлыг хэмнээд байна.Энэ утгаараа олон улсад залуус мэдээллийн технологи, компьютерын салбарыг сонгон суралцах нь ихэссэн. Бүр ерөнхий боловсролд нь код бичих хичээлийг заах нь элбэг явдал болоод буй.

 

Тэгвэл Монгол Улсад ядаж ерөнхий боловсролын сургууль төгсөж буй хүүхэд, залуус мэдээлэл, технологийн мэргэжлийг сонгон суралцах хандлага ямар байгааг сонирхон судалж үзлээ. IT-ийн чиглэлээр суралцаж байгаа оюутнууд нийт суралцагчдын ердөө 2.3 хувийг эзэлж байна гэх албаныхны судалгаа гарчээ.

 

Манай улсад 2018-2019 оны хичээлийн жилийн эхэнд их, дээд сургууль, коллежид суралцагчдын тоо 155,248 байснаас мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарт 3,606 суралцагч байна гэх тоо гарчээ. Өөрөөр хэлбэл, нийт суралцагчдын 2.3 хувь нь тус салбарыг сонгон суралцаж байна.

 

IT-аар суралцагчдыг хүйсийн хувьд авч үзэхэд 962 нь эмэгтэй, 2,644 нь эрэгтэй суралцагч байгаа аж. Өөрөөр хэлбэл, энэ чиглэлийг сонирхон суралцаж байгаа оюутнуудын 73 хувь нь хөвгүүд байна.

 

Дэлгэрэнгүй мэдээлэл авах линк http://bit.ly/30aVina

Харин 2017-2018 оны хичээлийн жилд компьютерын чиглэлээр суралцагч нийт 711 бол байснаас 220 нь эмэгтэй байжээ.

 

ЭНЭТХЭГИЙН ИХ СУРГУУЛИЙН ЭЛСЭЛТИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ХУГАЦАА ДУУСАХАД ЦӨӨН СУУДАЛ ҮЛДЛЭЭ.

УТАС: 8025-6060