БҮРТГҮҮЛЭХИЙН ӨМНӨ

  • Шаардлага хангаж буй эсэхээ шалгах

Улаанбаатарын Бритиш сургууль нь сонгон шалгаруулах бус ердийн элсэлтийн бодлого баримталдаг. Гэхдээ бид анги бүрийн сурагчдын сурах хэрэгцээг хангах үүднээс элсэлтийн өмнө түвшин тогтоох зорилго бүхий шалгалтын тест ашигладаг. Бүртгэлийн үйл ажиллагааг эхлэхээс өмнө доорх шаардлагыг хангаж буй эсэхээ шалгана уу.

 

    • Гадаад хэл
      Бүх сурагчид англи хэлээр чөлөөтэй ярьдаг байх шаардлагагүй бөгөөд манай сургууль нь Англи хэлний (Англи хэлний нэмэлт хичээл) дэмжлэг үзүүлэх хөтөлбөртэй. Бүх хичээл англи хэл дээр ордог тул бид сурагчдаас ярианы болон бичгийн Англи хэлний шалгалт авдаг.
    • Нас
      Манай сургууль нь Англи, Уэльсийн Үндэсний хөтөлбөрийн дагуу насанд нь тохирсон ангид хуваарилалт хийдэг. Таны хүүхэд аль насны бүлэгт хамрагдахыг та доорх хүснэгтээс харна уу.
    • Анги хуваарилалт

Нас

BSU Анги хуваарилалт

Төрсөн Өдөр

Их Британи болон Уэльс

Монгол улс

4+

БАГА АНГИ

Key Stage 1

Бэлтгэл бүлэг

2009.09.01 – 2010.08.31

Бэлтгэл бүлэг

Цэцэрлэг

5+

1-р анги

2008.09.01 – 2009.08.31

1-р анги

Бэлтгэл бүлэг

6+

2-р анги

2007.09.01 – 2008.08.31

2-р анги

1-р анги

7+

Key Stage 2

3-р анги

2006.09.01 – 2007.08.31

3-р анги

2-р анги

8+

4-р анги

2005.09.01 – 2006.0831

4-р анги

3-р анги

9+

5-р анги

2004.09.01 – 2005.08.31

5-р анги

4-р анги

10+

6-р анги

2003.09.01 – 2004.08.31

6-р анги

5-р анги

11+

ДУНД АНГИ

Key Stage 3

7-р анги

2002.09.01 – 2003.08.31

7-р анги

6-р анги

12+

8-р анги

2001.09.01 – 2002.08.31

8-р анги

7-р анги

13+

9-р анги

2000.09.01 – 2001.08.31

9-р анги

8-р анги

14+

Key Stage 4

10-р анги

1999.09.01 – 2000.08.31

10-р анги

9-р анги

15+

11-р анги

1998.09.01 – 1999.08.31

11-р анги

10-р анги

 

    • Иргэншил
      Сурагчид маань аль ч улсын иргэншилтэй байсан бид найрсгаар угтан авах болно. Иргэншлийг сурагчдын гадаад паспортыг үндэслэн тодорхойлно.
    • Элсэлтийн ажилтантай холбоо барих
      Дараагийн алхам нь admission@britishschool.edu.mn и-мэйл хаяг болон 976-70047788, 976-89907788 утсаар сургуулийн элсэлтийн ажилтантай холбогдон хүүхдийнхээ элсэн орох ангийн анги дүүргэлтийн талаар мөн шаардлагатай бол сургууль дээр цаг тохирон ирж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авна.
    • Шаардлага

Зөвхөн дараах шаардлагыг хангасан тохиолдолд элсэх өргөдөл өгсөн сурагчийг элсэлтийн шалгалтанд хүлээн авна.

 

Элсэлтийн шалгалт

1-р алхам:
Эцэг эхчүүд элсэлтийн менежерээс элсэлтийн өргөдлийн маягт авна. Элсэлтийн өргөдлийн маягтыг бүрэн гүйцэд бөглөн хавсаргах бичиг баримтын хамт элсэлтийн менежерт өгнө.

 

Бүрэн гүйцэд бөглөсөн элсэлтийн өргөдөл

    • Эцэг, эх/асран хамгаалагчийн иргэний үнэмлэх эсхүл гадаад паспортын хуулбар
    • Эрүүл мэндийн/дархлаажуулалтын хуудас
    • Сурагчийн төрсний гэрчилгээний хуулбар
    • 4 хувь өнгөт цээж зураг, ард нь хүүхдийнхээ нэр, төрсөн огноог бичсэн байна
    • Сүүлийн суралцсан сургуулийн тодорхойлолт/ сургуульд шинээр орж байгаа хүүхдэд хамаарахгүй
    • Тодорхойлолтын хүснэгтийг өмнөх сургуулиараа бөглүүлэх
    • Бүртгэлийн хураамж 100т.н, шалгалтын хураамж 50т.н тэй тэнцэх төгрөгийг төлсөн байх шаардлагатай/ буцаагдахгүй төлбөр болно.

* Элсэлтийн өргөдлийг http://www.britishschool.edu.mn/pg-29.html хаягаас татан авч болно мөн элсэлтийн менежерээс элсэлтийн багц авч болно.

 

Сурагч сургуульд элсэн орохоосоо өмнө эдгээр бичиг баримтыг бүрэн өгсөн байх шаардлагатай.

2-р алхам:
Бүрэн гүйцэд бөглөсөн элсэлтийн өргөдөл нь элсэлтийн шалгалтанд бүртгүүлж байна гэсэн үг. Элсэлтийн менежер нь өргөдөл гаргасан сурагчийн эцэг эхтэй холбогдон элсэлтийн шалгалтын өдөр, цагийг товлоно. Элсэлтийн менежер тухайн хариуцсан хичээлийн эрхлэгчид шалгалтын талаар мэдээлэл өгч баталгаажуулна.

3-р алхам:
Шалгалтын материалыг сургуулийн багш нар боловсруулдаг. Тухайн ангийг хариуцсан хичээлийн эрхлэгч шалгалтыг зохион байгуулна. Key Stage 1-ийн (Бэлтгэл бүлэг, 1, 2-р анги) элсэлтийн шалгалт нь зөвхөн ярилцлага байдаг. Багш нар шалгалтын хариун дээр үндэслэж элсэлтийн шийдвэрийг гаргана. Шалгалтыг тухайн хариуцсан хичээлийн эрхлэгч хянаж дараа нь сургуулийн захирал тамга даран батлах болно. Тухайн цаг үеийн үзэж буй хичээлийн хөтөлбөрөөс шалтгаалан улирал болгонд өөрөөр шалгалтын материал боловсруулдаг тул хүүхэд тань зохих бэлтгэлтэй  байх шаардлагатай.

4-р алхам: 
Элсэлтийн менежер шалгалтын хариуг эцэг эх рүү ярьж мэдэгдэнэ. Шалгалтын хариу эерэг гарсан тохиолдолд төлбөр болон сургуульд элсэн орох өдрийг товлоно. Сургуулийн дүрэмт хувцас, автобус, дугуйлан, Эцэг эх ба сурагчийн гарын авлага, сургуультай хийх гэрээний талаар сургуулийн захиргааны ажилтан эцэг эхэд мэдээлэл өгнө. Хичээл эхлэхээс өмнө бүх төлбөрөө төлсөн байх ёстой.

5-р алхам:
Cургуулийн төлбөр төлсний дараа элсэлтийн менежер сурагчийг хамрагдах ангийн бүртгэлд оруулна. Сурагч хичээлдээ орохоос өмнө элсэлтийн менежер нь багш, захирал, дэд захирал, хичээлийн эрхлэгч, биеийн тамирын зохицуулагч, сувилагч, нягтлан бодогч нарт сурагчийн тухай мэдээллийг өгнө.

6-р алхам:
Үүний дараа нь Та өөрийн зөвшөөрлөөр гарын үсгээ зурж батлан өгсөнөөр элсэлтийн үйл явц эхэлж, таньд сургуулийн элсэлтийн багцыг өгөхболно. Сурагч сургуульд орохоос өмнө эцэг эх сургуулийн гэрээнд гарын үсэг зурсан байх ёстой.


* Бүх шинэ сурагч Даваа гарагаас эхлэн суралцах ёстой бөгөөд ажлын хоёр хоногийн өмнө багш нарт шинэ сурагчийн мэдээллийг өгсөн байх ёстой.

 

Дахин шалгалт

Дахин шалгалт өгөхийг сургууль дэмжихгүй ба зөвхөн дараах тохиолдолд сургууль уян хатан байж дахин шалгалт авч болно:

  • Босго түвшинд ойрхон оноо авсан,
  • Сургуулийн англи хэлний курст хамрагдсан,
  • Ах дүү нь манай сургуулийн сурагч байх тохиолдолд

 

Төлбөрийн буцаалт

Хичээлийн жилийн дундуур шилжин явж байгаа сурагч нь суугаагүй хугацаанд оногдох сургалтын төлбөрөө буцаан авах эрхтэй. Тухайн сурагчийн эцэг, эх нь шилжин явах тухайгаа хичээлийн жилийн олон нийтэд гаргасан хуанлийн дагуу нэг бүтэн улирлын өмнө сургуульд бичгээр албан ёсоор урьдчилан мэдэгдсэн байх хэрэгтэй. Хэрэв ийнхүү албан ёсоор бичгээр мэдэгдээгүй тохиолдолд эцэг эх нь сургалтын төлбөрийг бүтэн улирлаар нь төлөх шаардлагатай.

Та бүртгэлийн материалыг электрон хэлбэрээр admission@britishschool.edu.mn имэйл хаяг руу илгээнэ үү