ЭЛСЭЛТИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ явагдаж байна.
Энд дарж бүртгүүлнэ үү!  Бүртгүүлэх явцад ямар нэг асуулт гарвал (+976) 70232090, (+976) 70232086 утсанд холбогдох эсвэл холбоо барих хэсэгт хандана уу.


✅ https://campus.gmit.mn/registration

 

 

ЭЛСЭГЧДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА

 

  1. Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, 2018-2020 онд ЭЕШ өгсөн батламжтай иргэд байна.
  2. Гадаад оронд эсвэл Монголын олон улсын дунд сургууль төгссөн иргэд мөн адил Монгол улсын ЭЕШ өгсөн байна.
  3. Бакалавр: Математик, Физик, Англи хэлний хичээлүүдийн ЭЕШ-ын оноотой байх. 
  4. Инженерийн бэлтгэл хөтөлбөр (ИБХ): Математик, Англи хэлний хичээлүүдийн ЭЕШ-ын оноотой байх. 

 

  • - Англи хэлний ЭЕШ-аас чөлөөлөгдөх нөхцөл: TOEFL iBT 80 болон түүнээс дээш, IELTS 6.0 ба түүнээс дээш оноотой тохиолдолд сертификатыг үндэслэн; мөн англи хэл дээр сургалт явуулдаг олон улсын дунд болон их, дээд сургууль төгссөн хүмүүсийг чөлөөлнө.

 

Холбогдох

 

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль нь нийслэлийн Налайх дүүрэгт байрлаж буй Монголын анхны хотхон бүхий сургууль юм. Их, дээд сургуульд элсэн суралцах гэж байгаа сурагчид болон эцэг, эхчүүд та бүхэн Налайх дүүрэгт хүрэлцэн ирж, тус их сургуулийн хотхонд айлчилж, оюутнуудын сурч боловсрох бүхий л орчин нөхцөлтэй биеэр танилцах боломжтой. Сургалтын танхим, лаборатори, судалгааны тоног төхөөрөмж, оюутны дотуур байр, чөлөөт цагаа өнгөрүүлдэг булангууд, номын сан, цайны газар болон дасгалын өрөөнүүдэд зочилж, сонирхсон мэргэжлийн дагуу багш, оюутнуудтай уулзаж ярилцан дэлгэрэнгүй мэдээлэл авч болно

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн зүгээс ирээдүйн мэргэжлээ сонгон суралцах гэж буй хүүхэд, залуус, судлаачиддаа зориулан жил бүрийн хавар, намрын улиралд Нээлттэй өдөрлөгийг тогтмол зохион байгуулж байна. Өдөрлөгт оролцогчид тухайн өдрийн хичээл болон олон нийтэд зориулсан нээлттэй хичээлүүдэд хамрагдаж, их сургуулийн хотхон, компьютер ба туршилт судалгааны лабораториуд, факультетэд танилцах аялал хийх юм. Тус их сургуулиас зөвхөн Нээлттэй өдөрлөг бус, долоо хоног бүрийн Лхагва гарагт (15:00 цагт) Кампус аяллыг санал болгодог. Аяллыг та бүхний хүссэний дагуу Монгол, эсвэл Англи хэлээр явуулах боломжтой. Та болон таны эцэг/эх, асран хамгаалагч энэхүү аялалд хамрагдахыг хүсвэл бидэн рүү и-мэйлээр хүсэлтээ илгээнэ үү.