Элсүүлэх мэргэжлийн чиглэл: 

  • Төрийн захиргааны менежмент                                                                             

​Төрийн захиргааны байгууллагад ажиллахад хэрэгцээтэй менежментийн мэдлэг чадвар эзэмшинэ. “Төрийн захиргааны онол”, “Захиргааны эрх зүй”, “Монгол улсын төр, захиргааны тогтолцоо”, Эдийн засаг, санхүүгийн тогтолцоо” зэрэг хичээлүүдийг судална.

  • Төрийн удирдлага                                                                                                    

​Төрийн үйлчилгээний байгууллага (боловсрол, эрүүл мэнд, соёл, нийгмийн хамгаалал, спорт, хэвлэл мэдээлэл)-д ажиллахад хэрэгцээтэй менежментийн мэдлэг чадвар эзэмшинэ. “Улсын салбарын менежмент”, “Монгол улсын төрийн бодлого”, “Нийгмийн салбарын бодлого, удирдлага”, “Төрийн үйлчилгээ”, “Улсын салбарын эрсдлийн удирдлага” зэрэг хичээлүүдийг судална.

  • Төрийн удирдлага (ТБОНӨҮГ)                                                                          

Төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт ажиллахад хэрэгцээтэй менежментийн мэдлэг чадвар эзэмшинэ. “Удирдлагын эдийн засаг”, “Бизнесийн эрх зүй”, “Эдийн засгийн шинжилгээ”, “Компанийн засаглал”, “Худалдан авах ажиллагаа”, “Төслийн болон маркетингийн удирдлага” зэрэг хичээлүүдийг судална.

Элсэгчдэд тавигдах шаардлага:

  • Бакалаврын зэрэгтэй
  • Голч дүн 2.7-с доошгүй
  • Удирдлагын академийн мэргэшүүлэх дипломын сургалтыг төгссөн байж болно.

Суралцах хэлбэр: Гараг (ажлын аль нэг гарагт танхимд хичээллэнэ)

Суралцах нийт хугацаа: 1.5 хичээлийн жил

Хичээлийн жилийн сургалтын төлбөр: 3.828.000 төгрөг

Цахимаар бүртгүүлэх холбоос /google эрхээр нэвтэрнэ/:

​Эсээ бичих зөвлөмж татаж авах холбоос:

Цахимаар бүртгүүлэх боломжгүй тохиолдолд биечлэн ирж бүртгүүлж болно. Бүртгүүлэхээр ирэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

  1. Магистрын сургалтад элсэхийг хүссэн өргөдөл /өргөдлийн маягт татаж авах/
  2. Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
  3. Бакалаврын зэргийн диплом, нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт (Гадаадад сургууль төгссөн бол баталгаат орчуулгатай байх)
  4. Удирдлагын академийн мэргэшүүлэх сургалтыг төгссөн бол диплом, хуулбарын хамт
  5. Эсээ /зөвлөмжийг холбоосоос татаж авах/
  6. 3*4 хэмжээтэй 2 хувь цээж зураг
  7. Бүртгэлийн хураамж 25000 төгрөг (ХХБ-ны 406091259 тоот дансанд тушааж баримтыг авчрах)

Бүртгэлийн хугацаа:

2020 оны 05 дугаар сарын 18-с 06 дугаар сарын 15-ны ажлын өдрүүдэд бүртгэл явагдана. Биечлэн бүртгүүлэх бол дээрх хугацаанд 09.00-12.3014.00-17.00 цагт Удирдлагын академийн хичээлийн төв байрны 204 тоот өрөөнд халдвар хамгааллын дэглэм сахиулж бүртгэнэ.

Шалгаруулалтыг зохион байгуулах талаарх мэдээллийг 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Удирдлагын академийн вэб сайтад байршуулна.

 

Докторын сургалтын элсэлтийн ерөнхий мэдээлэл      

   Өдөр, эчнээ хэлбэрээр суралцах иргэдийн элсэлт жилд нэг удаа, экстернат хэлбэрээр суралцах иргэдийг хичээлийн жилийн аль ч улиралд элсүүлж болно.

Элсэгчдэд дараах шаардлагыг тавина. Үүнд:

  • Магистрын сургалтыг 3,0-с доошгүй голч дүнтэй, судалгааны ажил хамгаалж төгссөн байх
  • Академиас зарласан судалгааны чиглэлийн хүрээнд докторын судалгааны ажлын санал бичсэн байх
  • Эрдэм шинжилгээний ажил нийтлүүлж байсан бол давуу тал болно.

           Экстернат хэлбэрээр суралцахаар элсэгч судалгааны ажлаа холбогдох тэнхимийн хурлаар хэлэлцүүлэн дүгнэлт гаргуулсан байна.

           Докторын сургалтад элсэхийг хүссэн элсэгч судалгааны ажлын саналыг зөвлөмжийн дагуу боловсруулах ба докторын сургалтыг хариуцсан нэгж саналыг удирдах боломжтой багшид хүргүүлж сэдвийн тухай санал, дүгнэлтийг авна. Хэрэв судалгааны санал, сэдэв нь Академийн судалгааны чиглэлд нийцэхгүй бол докторантаар элсүүлэхгүй.

           Докторын сургалтын элсэлтийн шалгалт нь суралцах зорилго, судалгааны саналаар хийх ярилцлага, монгол хэлний шалгалтаас бүрдэнэ.