Нэг. Ерөнхий зүйл

 

  1.  Энэхүү журмыг Боловсрол Шинжлэх Ухааны сайдын  2013 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/79 тоот тушаалаар баталсан “Оюутан элсүүлэх журам”-нд нийцүүлэн боловсруулав.
  2.  ХААИС-д оюутан элсүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, түүнтэй холбоотой бусад  харилцааг энэ журмаар зохицуулна.
  3.  Аймаг орон нутгаас оюутан элсүүлэх үйл ажиллагааг"Аймаг, орон нутгаас  Монголын Их, Дээд Сургуулиудын Консорциумын (МИДСК) гишүүн их, дээд ургууль, коллежид 2018-2019 оны хичээлийн жилд оюутан элсүүлэх журам”-ыг баримтлан МИДСК-аас томилогдсон элсэлтийн комисс зохион байгуулна.
  4.  Улаанбаатар хотын элсэлтийг“Оюутан элсүүлэх журам”-ын дагуу элсэлтийн комисс зохион байгуулна.
  5.  ХААИС нь хөдөөгийн хөгжлийн шинжлэх ухаан, сургалт, үйлдвэрлэлийн тулгуур төвийн хувьд хөдөө орон нутгаас оюутан түлхүү элсүүлэх бодлогыг баримтална.
  6.  Төрийн захиргааны байгууллагын захиалга, зах зээлийн эрэлт, хэрэгцээ, сургуулийн материаллаг бааз, багшлах бүрэлдэхүүний хангамж зэргийг харгалзан Удирдах зөвлөлөөстогтоосон хяналтын тоонд багтаан оюутан элсүүлнэ.
  7.  Энэхүү журам болон элсэлтийн үйл ажиллагаатай холбоотой нэмэлт мэдээллийг www.muls.edu.mn,www.elselt.muls.edu.mn портал сайтаас авч болно.

Хоёр. Оюутан элсүүлэх хөтөлбөр, мэргэжлийн чиглэл

    1. Боловсролын үнэлгээний төвөөс зохион байгуулсан ерөнхий элсэлтийн ерөнхий шалгалтын оноог үндэслэн оюутан элсүүлнэ.
    2. Гадаадын иргэдийг ХААИС-д элсүүлэхэд Монгол улсын бүрэн дунд боловсролын гэрчилгээтэй дүйцэх бичиг баримтыг үндэслэнэ.
    3. Дараах хөтөлбөр, мэргэжлүүдээр оюутан элсүүлэх бөгөөд хөтөлбөр, мэргэжлийн чиглэл тус бүрт харгалзах хичээлүүдийн аль нэгээр Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) өгсөн байна.

 

                 Оюутан элсүүлэх хөтөлбөр, мэргэжлийн чиглэл

 

Хөтөлбөр

Мэргэжлийн чиглэл

Дараах хичээлүүдийн аль нэгээр ЭЕШ өгсөн байх

Босго оноо

Нэг. Мал эмнэлгийн сургууль

1

Мал эмнэл зүй

Малын их эмч

Хими, Биологи

500

Морин спортын менежер

Хими, Биологи,

Математик

480

Хоёр. Мал аж ахуй биотехнологийн сургууль

1

Зооинженер технологи

Мал зүйч

Хими, Биологи, Математик

480

2

Биотехнологи

Хөдөө аж ахуйн биотехнологи

3

Бараа, түүхий эдсудлал, технологи

Бараа түүхий эдийн технологи

Таваар судлал

Мах сүүний үйлдвэрлэлийн технологи

4

Хүнсний чанар, аюулгүй байдал

Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн үнэлгээ

5

Биологи  

Биологи-Агнуур зүйч

6

Загас үржүүлэг, технологи

Загасны аж ахуйн технологи

7

Химийн технологи

Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хими технологи

8

Мал аж ахуй

Бэлчээр, тэжээлийн технологи

Мал аж ахуйн үйлдвэрлэлийн менежмент

Гурав. Инженер технологийн сургууль

1

Програм хангамж

Математик программ хангамж

Математик, Физик

480

2

Мэдээллийн систем

Мэдээллийн систем /Хөдөө аж ахуйн/

3

Металл судлал, технологи

Металл судлал, технологи

4

Хүнсний инженерчлэл

Хүнсний үйлдвэрлэлийн технологич инженер

5

Гидромеханик

Гидромеханик инженер

Математик, Физик

480

6

Хөдөө аж ахуйн инженер механик

Хөдөө аж ахуйн инженер

7

Цахилгаан хангамж

Хөдөө аж ахуйн цахилгаан хангамж

Математик, Физик

500

8

Механик инженер

Инженер механик

Зохион бүтээх инженер

9

Барилгын инженер

Хөдөө аж ахуйн барилга байгууламжийн инженер

10

Инженер багш

Инженер багш

Математик, Физик

480

Дөрөв. Агроэкологийн сургууль

1

Экологи

Экологи, байгаль хамгаалал

Хими, Биологи, Математик

480

2

Байгаль ашиглалт, хяналт, үнэлгээ

Байгаль орчны, хяналт үнэлгээ

3

Байгаль орчныг хамгаалах технологи

Байгаль орчны нөхөн сэргээлт

Ургамлын нөөц био үйлдвэрлэл

Усны нөөцийн менежмент

4

Агроном

Агроном

Хими, Биологи, Математик

480

Жимс ногооныаж ахуйн агроном

Ногоон байгууламжийн агроном

Селекци, үрийн аж ахуйн агроном

Усалгаатай газар тариалангийн агроном

5

Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналт, үнэлгээ

Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналт, үнэлгээ

6

Хөрс судлал, агрохими

Хөрс судлал, агрохими

7

Газар тариалангийн аж ахуй

Газар тариалангийн  үйлдвэрлэлийн менежмент

8

Ойн аж ахуй

Ойн аж ахуйн инженер

9

Газар зохион байгуулалт

Газар зохион байгуулалт

Математик,

Газарзүй

480

Газрын үнэлгээ

Газрын кадастр, зураглал

10

Архитектур

Ландшафтны архитектур

Математик, Хар зураг

480

11

Аялал жуулчлал

Байгалийн аялал жуулчлал

Математик, Гадаад хэл

480

Тав. Эдийн засаг бизнесийн сургууль

1

Эдийн засаг

Бизнесийн эдийн засаг

Математик -70%

(Гадаад хэл, Нийгмийн тухай мэдлэг) -30%

550

Эдийн засаг математик загварчлал

Биокибернетик

2

Эдийн засаг-статистик

Эдийн засаг, статистик

3

Нягтлан бодох бүртгэл

Нягтлан бодох бүртгэл

4

Менежмент

Бизнесийн менежмент

5

Маркетинг

Маркетинг менежмент

Аялал жуулчлалын маркетинг

6

Банк

Банкны менежер

7

Санхүү

Санхүүгийн менежер

 

    1. Ландшафтны архитектурын хөтөлбөрөөр элсэх хүмүүсээс ур чадварын шалгалтыг хар зургаар авах бөгөөд 2 шалгалтын нийлбэр онооны дунджаар онооны жагсаалтыггаргана.
    2. Улаанбаатар хотоос элсэгчдийн хувьд хар зургаар авах шалгалтыг 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 16.00 цагт ХААИС-ийн Хатан туул театарт зохион байгуулна.

 

                                      Гурав. Элсэлтийн бүртгэл, мэргэжил сонголт

    1. Элсэлтийн бүртгэл, мэргэжил сонголтыг Улаанбаатар хотод 2018 оны 07-р сарын 02-ны өдрөөс 07 дугаар сарын 09-ний өдрийг дуустал явуулна. Бүртгэл, мэргэжил сонголтыг www.elselt.muls.edu.mnхаягаар болон ХААИС-ийн хичээлийн төв байранд дээрх өдрүүдэд явагдана.
    2. Хөдөө орон нутгаас нийслэлд элсэхийг хүсэгчдийн хувьд энэхүү журмын 2.3 дах хэсэгт заасан ерөнхий  шалгалт болон босго оноог хангасан төгсөгчдийг бүртгэнэ.
    3. Элсэхийг хүсэгчид бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна.Үүнд:
  • ХААИС-д элсэхийг хүсэгчдийн бүртгэлийн хуудас
  • Ерөнхий шалгалтын хуудас 
  • Боловсролын үнэмлэх, гэрчилгээ, диплом
  • Суралцагчийн хувийн хэрэг
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Журмын 4.1-4.5дахь заалтуудад хамаарах болзлыг хангасан бол зохих баримт бичгийг баталгаажуулсан хуулбар
  • Бүртгэлийн хураамж 20000 төгрөг, нэг хураамжаар бүх бүлгүүдэд бүртгүүлэх боломжтой.
    1. Элсэгч нь онлайнаар бүртгүүлээд шаардлага хангасан тохиолдолд сургалтын төлбөрийн 10 хувийг төлж,баталгаажуулалтыг 3 хоногийн дотор хийж идэвхжүүлнэ.
    2. Баталгаажуулалт хийсэн элсэгч нь тодорхой шалтгаанаар буцаах тохиолдолд энэ журмын 5.6 дугаар заалтыг мөрдөж, сургалтын төлбөрийн буцаан олголтыг 09 дүгээр сарын 01-нээс хойш хийнэ.

 

                                     Дөрөв.  Элсэлтийн хөнгөлөлттэй нөхцөл

    1.  Олон улсын болон улсын олимпиадад эхний 1-10 дугаар байр, бүс, аймгийн  хэмжээний олимпиад, уралдаанд эхний 1-5 дугаар байранд шалгарагсдыг олимпиадад оролцсон чиглэлийн дагуу шууд элсүүлэн суралцуулна.
    2.  ХААИС-ийн дэргэдэх лицей, гүнзгийрүүлсэн сургалттай ангиудаас сурлагын дүнгийн жагсаалтаар эхний 15 байранд шалгарч, ерөнхий шалгалтын оноо 500-аас дээш оноо авсан сурагчид өөрийн хүссэн хөтөлбөр, мэргэжлээр элсэх боломжтой.
    3.  Хөгжлийн бэрхшээлтэй элсэгч нь журмын 2.3 дахь заалтыг хангасан тохиолдолд сонирхсон мэргэжлээр шууд элсүүлэнсуралцуулж, оюутны дотуур байрны төлбөрийг 30 хувиар хөнгөлнө.
    4.  Урлаг, спортын гоц авъяастай, олон улс, улсын хэмжээний уралдаан тэмцээнд эхний 3 байрт шалгарсан,  ерөнхий шалгалтын чиглэл, Улсын хэмжээний ЭЕШ-ын босго оноо (480)-г харгалзан сонирхсон мэргэжлээр шууд элсүүлэн суралцуулна.
    5.  Хөдөө орон нутаг дахь салбарын мэргэжилтний хангамж, эрэлт, хэрэгцээ, үе дамжсан “Аргоном”, “Зоо инженер технологи” мэргэжил өвлөх сонирхол зэргийг үндэслэн хөнгөлөлттэй нөхцөлөөр оюутан элсүүлнэ. Үүнд элсэхийг хүсэгчийн хувийн өргөдөл, орон нутгийн засаг, захиргааны тодорхойлолт, дэмжлэг зэргийг үндэс болгоно.
    6. Доорх нэр бүхий хөтөлбөрт харгалзах хичээлүүдийн аль нэгээр элсэлтийн ерөнхий шалгалтын оноо 600 түүнээс дээш тохиолдолд сургалтын төлбөрийг эхний жилд 50 хувиар хөнгөлнө. Үүнд:
  • Мал эмнэл зүй
  • Зоо инженер технологи
  • Агроном

 

                                                 Тав. Бусад

    1.  Олон улсын хамтарсан хөтөлбөрүүдэд суралцах элсэгч нь элсэлтийн журамд заасны дагуу өөрийн сонирхсон мэргэжлийн ангид суралцахын зэрэгцээ Гадаад хэлний төвөөс зохион байгуулах гадаад хэлний нэмэлт сургалтад хамрагдана.
    2.  Гадаад хэлний нэмэлт сургалтад хамрагдсан оюутан зохих болзлыг хангасан тохиолдолд хамтын ажиллагаатай гадаадын их, дээд сургуульд хос хөтөлбөрөөр элсэн суралцана.
    3.  Бакалаврын зэргийн боловсролтой иргэн дараагийн дээд боловсрол эзэмших хүсэлтэй бол өмнө нь төгссөн сургуулийн дээд боловсролын дипломыг үндэслэн элсүүлнэ. Энэ тохиолдолд зарим тодорхой мэргэжлүүдээр сургуулийн зүгээс дээд боловсролтой иргэн элсүүлэх тоонд хязгаарлалт тавьж болно.
    4. Суралцах эрхийн бичиг авсан элсэгч бүртгүүлэхдээ сургалтын төлбөрийн 50-аас дээш хувийг төлсөн байна.
    5. Элсэгчдийн бүртгэл ньдараах байдлаар зохион байгуулагдана:
  • 2018 оны 08 дугаар сарын 15-аас 22-ны өдрүүдэд бүрэлдэхүүн сургууль дээр бүртгэнэ.
  • Бүртгүүлсэн элсэгч нь оюутны дотуур байранд орох хүсэлтээ2018 оны 08 дугаар сарын 15-аас 22-ны өдрүүдэдbair.muls.edu.mnхаягаар онлайнаар бүртгүүлэн 5070104239 дансанд төлбөрөө хийж баталгаажуулна.
  • 2018 оны 08 дугаар сарын 23-аас 24-ний өдрүүдэд “Бакалаврын гэрээ”  байгуулна.
  • 2018 оны 08 дугаар сарын 27-наас 31-ний хооронд буюу “0” долоо хоногт хичээл сонголт хийнэ.
    1. Суралцах эрхийн бичиг авсан боловч заасан хугацаанд ирж бүртгүүлээгүй элсэгчийг элсэн суралцахаас татгалзсан гэж үзэн элсэх эрхийг хүчингүйд тооцно.
    2. Суралцах эрхийн бичиг авсан элсэгч хуваариа буцаах бол 50,0 мянган төгрөг төлж боловсролын бичиг баримтаа авч болно.

Хаяг: Улаанбаатар хот, Зайсан - 17024

Факс: 976-11-341770                    

E-mail: acad_pol@muls.edu.mn  

Web: http://www.muls.edu.mn

Утас: 7510-7777