Монгол Улсын Их Сургууль

Элсэлтийн зар

2020-6-04
Монгол Улсын Их Сургуулийн элсэлтийн бүртгэлийг 2020 оны 06 дугаар сарын 01-ны 09:00 цагт нээж 07 дугаар сарын 06-ны 12:00 цагт хаана.
2018-11-22
Магистр, докторын хөтөлбөрийн элсэлтийн бүртгэл 2018 оны 11 дүгээр сарын 10-наас 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал
2018-8-27
Магистр, докторын  хөтөлбөрийн элсэлтийн бүртгэл: 07-р сарын 15-ны 08:30-аас 09-р сарын 10-ны 17:30 цаг хүртэл  http://burtgel.num.edu.mn  цахим хаягаар явагдана.

Танилцуулга

Монгол Улсын Их Сургууль (МУИС) нь бүрэлдэхүүн 6 сургууль, орон нутаг дахь харьяаллын 2 сургууль, үндэсний статустай 3 хүрээлэн, судалгааны бусад нэгжүүдтэй, бакалавр, магистр, докторын түвшний суралцагч, эрдэмтэн багш, ажилчидтай Монгол улсын эрдэм оюуны томоохон төв юм.

       МУИС нь түүхэн хөгжлийнхөө явцад одоогийн МУБИС, ХААИС, ЭМШУИС, ШУТИС, ХИС, Ховд их сургууль гэсэн 6 их сургуулийг өрх тусгаарлан шинээр байгуулж, Монгол улсад дээд боловсролын системийг бий болгон төлөвшүүлэхэд асар их хувь нэмэр оруулсан билээ.

       Монгол Улс, бүс нутаг цаашлаад дэлхийн хэмжээнд дээд боловсрол болон шинжлэх ухаанд тавигдах шаардлага ихээхэн өөрчлөгдөж, үндэсний болон олон улсын шалгуур, стандарт өндөрсөж, сургалт, судалгааг олон улсын түвшинд хүргэх зорилтууд тавигдаж байгаа энэ үед бид өөрийн бодлогын чиг хандлагаа өөрчилж, бүс нутгийн их сургуулиудтай өрсөлдөх түвшинд хүрэх зорилт тавьсан.

       МУИС-ийг 2016-2024 онд хөгжүүлэх стратегийн төлөвлөгөөнд Алсын хараагаа “МУИС-ийн алсын хараа нь дэлхийн түвшний их сургууль болоход оршино. Үүний дүнд 2024 онд МУИС нь чөлөөт мэдлэг буюу либерал арт уламжлалд суурилсан, бүс нутгийн хэмжээнд тэргүүлэх байр суурьтай судалгааны их сургууль болж улмаар Азийн шилдэг 100 их сургуулийн эгнээнд багтаж орно.” хэмээн тодорхойлон, энэхүү зорилгод хүрэх, стратегийн тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлон ажиллаж байна.