МУИС-д хэзээ, хэрхэн элсэх вэ?

  • Элсэлтийн бүртгэл орон даяар 2022 онь 06 дугаар сарын 02-ны өдрийн 09:00 цагт нээж, ЭЕШ дууссаны дараагийн өдрийн 12:00 цагт хаана. https://burtgel.num.edu.mn хаягаар явагдана. Элсэх хүсэлт гаргагч нь элсэлтийн системд нэвтрэхдээ БҮТ-ийн системд бүртгүүлсэн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан (Бүртгүүлэх гарын авлагатай танилцах) нэвтэрнэ. 
  •  
  • Бүртгүүлэгч нь Боловсролын үнэлгээний төв (БҮТ)-өөс зохион байгуулдаг элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) өгсөн харьяалагдах бүсэд өрсөлдөнө. Бүсийг тогтоохдоо УИХ-ийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 52 дугаар тогтоолоор баталсан ““Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого батлах тухай” бодлогын хүрээнд заасан дараах бүсчлэлийг баримтална. Үүнд: Зүүн бүсэд Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говийн бүсэд Төв[1], Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Алтайн бүсэд Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Баруун бүсэд Ховд,  Баян-Өлгий, Увс, Хангайн бүсэд Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Булган, Архангай, Хөвсгөл, Завхан аймаг, Төвийн бүсэд Улаанбаатар хот хамаарна.
  •  
  • Бүртгүүлэгч нь МУИС-ийн Шинжлэх ухааны сурryуль (ШУС), Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль (ХШУИС), Бизнесийн сургууль (БС), Хууль зүйн сургууль (ХЗС), Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль (ОУХНУС), Эрдэнэт сургууль (ЭС), Завхан сургууль (ЗС)-ийн сургуулийн багц, хөтөлбөр, хамтарсан хөтөлбөрөөс сонгоно. Бүртгүүлэгч өөрийн хүсэлтээр хэдэн ч бүрэлдэхүүн сургууль/салбар сургуулийн багц, хөтөлбөр, хамтарсан хөтөлбөрт бүртгүүлж болно.
  • Гадаад оронд ерөнхий боловсрол эзэмшсэн Монгол улсын иргэн БШУЯ-ны сайдын 2021 оны 10 дугаар сарын 06-ны А/347 тоот тушаалаар баталсан “Олон улсын шалгалтын үнэлгээг Монгол Улсын элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэх журам”-ыг баримтална.

 

[1] Төв аймаг Төвийн бүсэд хамаарах боловч Улаанбаатар хотын төгсөгчийн тоо, чанараас шалтгаалан Говийн бүсэд багтаасан болно.

 

Дараах бүртгүүлэгчийг шилдэг элсэгч гэж үзэн МУИС-д шууд элсүүлнэ. Үүнд:

  • БСШУСЯ-аас тогтоосон Олон улсын болон улсын олимпиадад оролцож 1-3-р байрт шалгарсан бүртгүүлэгчийг олимпиадад оролцсон чиглэлэээр нь бүрэлдэхүүн сургуульд элсүүлэх;
  • IELTS 5, TOEFL iBT 35, TOEFL PBT 500, TOEIC 685-аас дээш оноотой бүртгүүлэгчийг ШУС-ын ХУС-т элсүүлэх;
  • Кембрижийн олон улсын AS (A) түвшний шалгалтын b (B) -ээс дээш, IB (international baccalaureate) хөтөлбөрийн 4-өөс дээш үнэлгээтэй бүртгүүлэгчдийг сургууль бүрт суурь шалгалтад тооцохоор заасан хичээлээр нь онооны дарааллаар жагсаан, эхний 3 байр эзэлсэн бүртгүүлэгчийг шууд элсүүлнэ.
  •  
  • Спортын өндөр ур чадвартай бүртгүүлэгчдээс комисс 5 хүртэлх бүртгүүлэгчийг шалгаруулан ШУС, ХШУИС-ийн багц, хөтөлбөр, хамтарсан хөтөлбөрийн харгалзах тооцоолсон онооны босгыг хангасан тохиолдолд гэрээ байгуулж элсүүлж болно (Олимп, тив, дэлхийн тэмцээнээс медальт болон шагналт байранд шалгарсан, улсын өсвөр үеийн, улсын идэрчүүдийн аварга шалгаруулах тэмцээнд медальт байранд шалгарсан).

Элсэх эрхээ хэрхэн баталгаажуулах вэ?

  • Бүртгүүлэгчийн тооцоолсон оноог бүрэлдэхүүн/салбар сургууль тус бүрээр бодож  ОНООНЫ ЖАГСААЛТ гаргах ба элсэх эрх олгох үйл ажиллагааг  2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийг дуустал зохион байгуулна.
  •  
  • Бүртгүүлэгч хяналтын тоонд багтсан эсэхээ онооны жагсаалт гарсны дараа элсэлтийн системд нэвтэрч шалгана.Бүртгүүлэгч хяналтын тоонд багтаж элсэх эрхтэй болсноос хойш 4[1] цагийн дотор элсэх эрхээ баталгаажуулна. Энэ хугацаанд баталгаажуулаагүй тохиолдолд МУИС-д элсэхээс татгалзсан гэж үзэн жагсаалтын дараах бүртгүүлэгчид элсэх эрхийг шилжүүлнэ.
  •  
  • Хяналтын тоонд багтсан бүртгүүлэгч журмын 6.6-д заасан хугацаанд элсэлтийн системд нэвтэрч элсэн суралцах бүрэлдэхүүн/салбар сургуулийн ерөнхий суурь хөтөлбөрийн 1 багц цагийн төлбөрийг төлж элсэх эрхээ баталгаажуулна. [1] Комиссын шийдвэрээр эрх баталгаажуулах хугацааг өөрчилж болно.

Элсэх эрх баталгаажуулах заавартай доорх холбоосоор орж танилцана уу

https://burtgel.num.edu.mn/bachelor/modules/body/help/bakalavr/Newtopic12.html

 

  • Элсэгч нь 2022 оны 08 дугаар сарын 10-ны 18:00 цаг хүртэл https://burtgel.num.edu.mn хаягийн бакалаврын өдрийн элсэлтийн системээр нэвтэрч маягт бөглөн, “МУИС-д суралцагч суралцуулах гэрээ”-г зөвшөөрсөн эсэхээ баталгаажуулж, цахим хэлбэрээр бүртгүүлэн оюутан болох хүсэлт илгээн оюутны дугаар, нууц үг авна.