Тэтгэлэг зар

Хүний нөөцийг хөгжүүлэн JDS тэтгэлэгт хөтөлбөрийн 2021 оны бүртгэл эхэллээ

2021.09.07

Суралцагч төгсөөд өөрийн улсад тулгарч буй нийгэм, эдийн засгийн хөгжлийн асуудлыг бодитойгоор шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах, цаашлаад Япон хүмүүстэй харилцаа холбоо тогтоон, ирээдүйд хоёр улсын түншлэлийг бэхжүүлэхэд хөтөлбөрийн зорилт оршдог байна.

Монгол оюутнууд “Бүс ба Зам” тэтгэлгээр Макаод суралцах боломж нээгдлээ

2021.09.02

Монгол улсаас Хонконгт суугаа Ерөнхий консулын газраас санал гаргаж хүсэлт тавьсны дагуу дээрх тэтгэлэгт хөтөлбөрт 2022 оны хичээлийн жилээс эхлэн монгол оюутнуудыг хамруулахаар шийдвэрлэснээ Макаогийн тал илэрхийллээ.

ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН “РОСНЕФТЬ” НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ НИЙГЭМЛЭГИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦУУЛНА

2021.05.24

Шалгалтыг 2021 оны 6 дугаар сарын 5-7-ны өдрүүдэд зохион байгуулна. Ингэхдээ дэлхийн олон улс оронд дэгдээд буй шинэ төрлийн коронавирус /Covid-19/-ын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд “Шинэ коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх  зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2020 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаар тогтоолын 7 дахь заалтаар олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосонтой холбогдуулж шалгалтыг ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР зохион байгуулна.

Японы Засгийн газрын тэтгэлгийн бүртгэл 21-нийг хүртэл үргэлжилнэ

2021.05.17

ЕБС-ийн төгсөх ангийн сурагч бол 10,11,12-р ангийн сурлагын дүн болон 3 жилийн дундаж голч оноог, Их сургуулийн оюутан бол ЕБС-ийн голч онооноос гадна 1, 2-р курсийн сурлагын дүн болон голч дүнг бичсэн сургуулийн тодорхойлолтыг үзүүлэх шаардлагатай. Хэрвээ энэ улирлын дүн хараахан гарч амжаагүй бол, дүн нь гарсан улирал хүртэлх сурлагын дүнг бичүүлж авна.

Куба улсад ЗГ-ын тэтгэлгээр бакалавраар суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа

2020.06.02

Монгол Улсад Корона вирус гарсантай холбогдуулан сонгон шалгаруулалтыг ЦАХИМААР явуулна. Бичиг баримтын бүрдлийг 100 хувь хангасан иргэдийг ярилцлагад оруулна. Бүртгэлийн асуудлаарх лавлагаа, мэдээллийг Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны /Зөвхөн зар дээр дурдагдаагүй мэдээллийг асууна уу/ утсаар өглөө 09-12.00 цагийн хооронд 51-260726 дугаараас авч болно.

Япон улсын Засгийн газрын ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР зарлалаа

2020.05.22

Япон, Монгол хоёр улсын хооронд 1974 онд байгуулсан соёлын хэлэлцээрийн дагуу 1976 онд Монгол улсаас анхны тэтгэлэгт оюутныг Японд явуулсан бөгөөд 2018 он хүртэл нийт 1,533 хүн тус хөтөлбөрөөр суралцсан байна.

ОХУ Засгийн газрын квотоор суралцах оюутны сонгон шалгаруулалтаа хэвээр үргэлжлүүлнэ

2020.05.05

ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам, ОХУ-ын Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл, хилийн чанадад амьдарч буй эх орон нэгтнүүд болон олон улсын хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн агентлаг (Россотрудничество),  их, дээд сургуулиудын ректор, проректоруудтай шинэ коронавирусийн халдварын тархалтын үед Оросын Холбооны Улсад суралцахаар төлөвлөж буй гадаад иргэдийн хичээл, сургалтын зохион байгуулалтын асуудлаар ярилцсан байна.

Рум, Болгар,  Казакстан,  Вьетнам, Лаос улсад суралцуулах нэмэлт бүртгэлийн зар

2020.05.05

2020 оны 04 дүгээр сарын 27-ноос 05 дугаар сарын 08-ны өдрийн 18:00 цаг хүртэл https://scholarship.esis.edu.mn/grant/login.html цахим хаягаар шинээр эрх нээж бүртгэл хийнэ. Холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөж, Цахим өргөдөлд дурдсан баримт бичиг тус бүрийн цаасны тохиргоог А4 хэмжээтэй, 5МB илүүгүй, PDF хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана.

“Судлаач оюутан” тэтгэлэгт хөтөлбөрийн нээлт боллоо

2019.02.19

           Багшийн мэргэжил дээшлүүлэх институт /БМДИ/-ээс зарласан “Судлаач оюутан” тэтгэлэгт хөтөлбөрт багш болон нийгмийн ажилтан бэлтгэдэг их, дээд сургуулиудын оюутнууд материалаа ирүүлснээс МУБИС, ШУТИС, ХСИС-ийн 29 оюутан шалгарсан байна. Хөтөлбөрт шалгарсан оюутнууд гурван сарын хугацаанд эрдэм шинжилгээ, судалгааны арга зүй, хувийн хөгжлийн чиглэлээр БМДИ-ийн арга зүйчид болон зочин багш нарын 48 цагийн чадавхижуулах сургалтад хамрагдана. Мөн тус институтээс зохион байгуулж байгаа сургалт, судалгааны ажилд оролцож, бодит туршлага хуримтлуулах аж.

Хятад улсын засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

2019.02.14

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын Боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөө, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Боловсролын яам хоорондын Монгол Хятадын тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх төслийн дагуу 2019 оны хичээлийн жилд нийт 252 иргэнийг бакалавр, магистр, докторын сургалтад суралцуулна.

​Японы Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн нэмэлт зар

2018.12.20

 Япон Улсын Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт Монгол Улсын 57 иргэн бүртгүүлсэн байгааг тус сургуулийн тэтгэлэг хариуцсан мэргэжилтэн мэдэгдлээ.

ЯПОН УЛСАД ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА

2018.12.03

Сонгон шалгаруулалт 2 үе шаттай зохион байгуулна. Шалгаруулалтад тэнцсэн иргэдийн суралцах эцсийн шийдвэрийг Япон Улсын АУНХИСургууль гаргана. Сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд дээр дурдсан байгууллагаас өөр хоёр улсын төрийн, төрийн бус, аж ахуйн нэгж, зуучлалын байгууллага оролцохгүй болохыг анхаарна уу.

УНГАР УЛСАД ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА

2018.12.03

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Унгар Улсын Хүний Нөөцийн яам хооронд 2015 онд байгуулсан  Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах 2015-2017 оны  хөтөлбөрийн хүрээнд 2019-2020 оны хичээлийн жилээс Унгарын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах оюутны сонгон шалгаруулалтад урьж байна.

Hорвегийн Хаант Улсын Ослогийн их сургуулиас олон улсын зуны сургалтын тэтгэлэг зарлав

2018.12.03

Уг сургалтаар Норвеги хэл соёл нийгмийн чиглэлийн 14 бакалавр, олон улсын чиглэлийн магистрын _ зэрэг олгох эрчимжүүлсэн зуны сургалтыг санал болгож байгаа ба тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтой юм байна.

Хүний Нөөцийг Хөгжүүлэх JDS Тэтгэлэгт Хөтөлбөр

2018.10.01

Сонгон шалгаруулалтаар магистрт төрийн байгууллагаас 18 хүн (Англи хэл дээр), хувийн хэвшлээс 2 хүн (Япон хэл дээр), докторт төрийн байгууллагаас 2 хүн нийт хорин хоёр хүнийг JDS оюутнаар шалгаруулж, Япон улсын их дээд сургуульд 100%-ын тэтгэлэгтэйгээр суралцуулах болно.

Их, дээд сургуулийн үндсэн ангид суралцаж буй оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөр 2018-2019 зарлагдлаа

2018.08.27

Швейцарийн хөгжлийн агентлаг, Зориг сангаас хамтран хэрэгжүүлдэг уг тэтгэлэгт хөтөлбөрийн онцлог нь сургууль, мэргэжил үл харгалзан дотоодын Их, Дээд сургуулиудын 2-оос дээш курсын үндсэн ангид 3,2-оос дээш голч дүнтэй суралцаж буй бүх оюутнууд өрсөлдөх боломжтой юм.