Хөтөлбөрийн чиглэл Мэргэжлийн чиглэл Дараах хичээлүүдийн аль нэгээр ЭЕШ өгсөн байх Босго оноо
1  Бизнесийн удирдлага, эдийн засаг  Хөдөө аж ахуйн бизнесийн эдийн засаг Математик 600
 Эдийн засаг математик загварчлал
 Хөдөө аж ахуйн эдийн засаг, статистик
 Нягтлан бодох бүртгэл
 Менежмент, үйлдвэрлэлийн /газар тариалан/
 Менежмент, үйлдвэрлэлийн /мал аж ахуй/
 Менежмент, үйлдвэрлэлийн /хөдөө аж ахуйн/
 Хөдөө аж ахуйн маркетинг менежмент
2  Биологи     Агнуурын биологи Хими, Биологи, Математик 400
3  Экологи  Экологи, байгаль хамгаалал Хими, Биологи, Математик 400
4  Програм хангамж  Математик программ хангамж Математик, Физик 400
5  Мэдээллийн систем  Мэдээллийн систем /Хөдөө аж ахуйн/ Математик, Физик 400
6  Химийн технологи  Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хими технологи Математик, Хими, Биолгои 400
7  Байгаль орчныг хамгаалах технологи  Байгаль орчны, хяналт үнэлгээ Хими, Биологи, Математик 400
 Байгаль орчны нөхөн сэргээлт
 Ургамлын нөөц био үйлдвэрлэл
 Ургамал хамгаалал, хорио цээрийн үнэлгээ
8  Цахилгаан хангамж  Хөдөө аж ахуйн цахилгаан хангамж Математик, Физик 450
9  Механик инженер  Инженер механик Математик, Физик 450
 Хөдөө аж ахуйн машин механизмын ашиглалт
10  Металл судлал, технологи  Металл судлал, технологи Математик, Физик 400
11  Гидромеханик  Гидромеханик инженер Математик, Физик 450
12  Хүнсний инженерчлэл  Үндэсний үйлдвэрлэлийн технологи Математик, Физик 400
 Мах сүүний үйлдвэрлэлийн технологи Математик, Физик 400
13  Бараа түүхий эдийн судлал, технологи  Бараа түүхий эдийн технологи Хими, Биологи, Математик 400
 Таваар судлал
 Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн үнэлгээ
14  Газар зохион байгуулалт   Газар зохион байгуулалт Математик 500
 Газрын үнэлгээ
 Газрын кадастр, зураглал
15  Архитектур  Ландшафтны архитектур Математик, Хар зураг 450
16  Биотехнологи  ХАА-н биотехнологи Хими, Биологи, Математик 400
17  Агрономи  Агрономи Хими, Биологи, Математик 400
 Усалгаатай газар тариалангийн агрономи
 Жимс ногооны аж ахуйн агрономи
 Селекци, үрийн аж ахуйн агрономи
 Ногоон байгууламжийн агрономи
 Тэжээл бэлчээр судлал
18  Хөрс судлал, агрохими  Хөрс судлал, агрохими Хими, Биологи, Математик 400
19  Газар тариалангийн аж ахуй  Газар тариалангаар мэргэшсэн фермерийн аж ахуй Хими, Биологи, Математик 400
20  Зоо-инженер технологи  Зоо инженер Хими, Биологи, Математик 400
21  Мал аж ахуй   Мал аж ахуйгаар мэргэшсэн фермерийн аж ахуй Хими, Биологи, Математик 400
22  Ойн аж ахуйн үйлдвэрлэлийн технологи  Ойн аж ахуйн инженер Хими, Биологи, Математик 400
23  Загас үржүүлэг, технологи  Загасны аж ахуйн технологи Хими, Биологи, Математик 400
24  Мал эмнэл зүй  Малын их эмч Хими, Биологи, Математик 450
25  Аялал жуулчлал  Байгалийн аялал жуулчлал Математик, Гадаад хэл 400

БАТЛАВ.                               СУРГАЛТ ЭРХЭЛСЭН ДЭД ЗАХИРАЛ Т.ДАВААЖАВ

 

 

ХААИС-д оюутан элсүүлэх журам

 

Нэг. Ерөнхий зүйл

 

1.1. Энэхүү журмыг Боловсрол Шинжлэх Ухааны сайдын  2013 оны 03 сарын 18-ны өдрийн А/79 тоот тушаалаар баталсан “Оюутан элсүүлэх журам”-нд нийцүүлэн боловсруулав.

1.2. ХААИС-д оюутан элсүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, түүнтэй холбоотой бусад  харилцааг энэ журмаар зохицуулна.

1.3. Аймаг орон нутгаас  ХААИС-д оюутан элсүүлэх үйл ажиллагааг  "Аймаг, орон нутгаас  Монголын Их Дээд Сургуулиудын Консорциумын (МИДСК) гишүүн их, дээд   сургууль, коллежид 2016 онд оюутан элсүүлэх журам-ыг баримтлан МИДСК-аас томилогдсон элсэлтийн комисс зохион байгуулна.

1.4. Улаанбаатар хот дах элсэлтийн үйл ажиллагааг ХААИС-д оюутан элсүүлэх журам-ыг баримтлан ХААИС-ийн элсэлтийн комисс зохион байгуулна.

1.5. ХААИС нь хөдөөгийн хөгжлийн шинжлэх ухаан, сургалт, үйлдвэрлэлийн тулгуур төвийн  хувьд хөдөө орон нутгаас оюутан түлхүү элсүүлэх бодлогыг баримтална.

1.6. Төрийн захиргааны байгууллагын захиалга, зах зээлийн эрэлт, хэрэгцээ, сургуулийн материаллаг бааз, багшлах бүрэлдэхүүний хангамж зэргээс хамааран БСШУЯ-наас баталсан элсэгчдийн хяналтын тоонд багтаан оюутан элсүүлнэ.

1.7. Энэхүү журам болон элсэлтийн үйл ажиллагаатай холбоотой нэмэлт мэдээллийг www.muls.edu.mn,elselt.muls.edu.mn портал сайтаас авч болно.

1.8. Элсэлтийг ХААИС-ийн захирлын тушаалаар баталсан элсэлтийн үйл ажиллагааны дэгийн дагуу элсэлтийн комисс  зохион байгуулна.

 

Хоёр. Оюутны элсэлт, сургалтын нөхцөл

 

2.1. Элсэгч нь тухайн мэргэжлийн чиглэлд харгалзах ерөнхий шалгалтын аль нэгийг өгсөн байна.

2.2. Олон улсын хамтарсан хөтөлбөрүүдэд суралцах элсэгч нь элсэлтийн журамд заасны дагуу өөрийн сонирхсон мэргэжлийн ангид суралцахын зэрэгцээ Гадаад хэлний төвөөс зохион байгуулах гадаад хэлний  нэмэлт сургалтанд хамрагдана.

2.3. Гадаад хэлний нэмэлт сургалтанд хамрагдсан оюутан зохих болзлыг хангасан тохиолдолд хамтын ажиллагаатай гадаадын их, дээд сургуульд хос хөтөлбөрөөр элсэн суралцана. 

2.4. Бакалаврын зэргийн боловсролтой иргэн дараагийн дээд боловсрол эзэмших хүсэлтэй бол өмнө нь төгссөн сургуулийн дээд боловсролын дипломыг үндэслэн элсүүлнэ. Энэ тохиолдолд зарим тодорхой мэргэжлүүдээр сургуулийн зүгээс дээд боловсролтой иргэн элсүүлэх тоонд хязгаарлалт тавьж болно.

2.5. ХААИС-д элсэх хүсэлтэй гадаадын иргэдийг Монгол улсын бүрэн дунд боловсролын гэрчилгээтэй дүйцэх бичиг баримтыг үндэслэн элсүүлнэ.

 

Гурав. Оюутан элсүүлэх хөтөлбөр, мэргэжлийн чиглэл

 

3.1. Дараах хөтөлбөр, мэргэжлүүдээр оюутан элсүүлэх бөгөөд хөтөлбөр, мэргэжлийн чиглэл тус бүрт харгалзах хичээлүүдийн аль нэгээр Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) өгсөн байна.

 

 

Оюутан элсүүлэх хөтөлбөр, мэргэжлийн чиглэл

 

3.2. Ландшафтны архитектурын хөтөлбөрөөр элсэх хүмүүсээс ур чадварын шалгалтыг хар зургаар авах бөгөөд 2 шалгалтын нийлбэр онооны дунджаар онооны жагсаалтыг гаргана.

3.3. Улаанбаатар хотоос элсэгчдийн хувьд хар зургаар авах шалгалтыг 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн  18.00цагт ХААИС-ийн 201 тоот өрөөнд зохион байгуулна.

 

Дөрөв. Элсэлтийн бүртгэл

 

4.1. Элсэлтийн бүртгэлийг Улаанбаатар хотод 2016 оны 07-р сарын 01-ны өдрөөс 07 дугаар сарын 08-ны өдрийг дуустал явуулна. Бүртгэл elselt.muls.edu.mn–хаягаар  болон ХААИС-ийн хичээлийн төв байранд дээрх өдрүүдэд явагдана.

4.2. Хөдөө орон нутгаас нийслэлд элсэхийг хүсэгчдийн хувьд энэхүү журмын 3.1 дэх хэсэгт заасан ерөнхий  шалгалт болон босго оноог хангасан төгсөгчдийг бүртгэнэ.

4.3. Элсэхийг хүсэгчид бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна.  Үүнд:

  • ХААИС-д элсэхийг хүсэгчдийн бүртгэлийн хуудас
  • Ерөнхий шалгалтын хуудас   
  • Боловсролын үнэмлэх,  гэрчилгээ, диплом
  • Суралцагчийн хувийн хэрэг
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Журмын 5.1-5.5 дахь заалтуудад хамаарах болзлыг хангасан бол зохих баримт бичгийг баталгаажуулсан хуулбар
  • Бүртгэлийн хураамж 10000 төгрөг, нэг хураамжаар бүх бүлгүүдэд бүртгүүлэх боломжтой.

 

Тав.  Элсэлтийн хөнгөлөлттэй нөхцөл

 

5.1. Олон улс, улсын албан ёсны олимпиадад эхний 1-10 дугаар байр, бүс, аймгийн  хэмжээний олимпиад, уралдаанд эхний 1-5 дугаар байранд шалгарагсдыг олимпиадад оролцсон чиглэлийн дагуу шууд элсүүлэн суралцуулна.

5.2. ХААИС-ийн дэргэдэх лицей, гүнзгийрүүлсэн сургалттай ангиудаас сурлагын дүнгийн жагсаалтаар эхний 15 байранд шалгарсан, ерөнхий шалгалтын оноо 600-аас дээш оноо авсан сурагчид өөрийн хүссэн мэргэжлийн ангид элсэх боломжтой.

5.3. Урлаг спортын гоц авъяастай, олон улс, улсын хэмжээний уралдаан тэмцээнд эхний 3 байрт шалгарагсдыг ерөнхий шалгалтын чиглэл, Улсын хэмжээний ЭЕШ-ын босго оноо (400)-г  харгалзан сонирхсон мэргэжлээр шууд элсүүлэн суралцуулна.

5.4. Хөдөө орон нутаг дахь салбарын мэргэжилтний хангамж, эрэлт, хэрэгцээ, үе дамжсан мэргэжил өвлөх сонирхол зэргийг үндэслэн хөнгөлөлттэй нөхцөлөөр оюутан элсүүлнэ. Үүнд элсэхийг хүсэгчийн хувийн өргөдөл, орон нутгийн засаг, захиргааны тодорхойлолт, дэмжлэг зэргийг үндэс болгоно.

 

 

 

 

Хаяг: Улаанбаатар хот, Зайсан - 17024

Факс: 976-11-341770,   976-11-341153                        

E-mail: acad_pol@muls.edu.mn              

Web: http://www.muls.edu.mn

Утас: 341592, 341630