Эрх зүйн дагнасан хөтөлбөртэй Шихихутуг Их Сургуульд та бүхнийг элсэн суралцахыг урьж байна.
|   Элсэлт авах хөтөлбөр  |  
     Суралцах хэлбэр  |  
     Суралцах хугацаа  |  
     Элсэгчдийн боловсролын түвшин  |  
     Элсэлтийн шалгалт  |  
  
|   Улаанбаатар хот болон орон нутгаас элсэгчид  |  
  ||||
|   Эрх зүйн бакалавр  |  
     өдөр  |  
     4  |  
     Бүрэн дунд болон түүнээс дээш  |  
     Нийгмийн тухай мэдлэг /математик эсвэл гадаад хэл /  |  
  
|   эчнээ  |  
     3  |  
     Бакалавр  |  
     Үндсэн хуулийн мэдлэг  |  
  |
|   Эрх зүйн магистр  |  
     өдөр  |  
     1.5  |  
     Эрх зүйн бакалавр  |  
     Мэргэжлийн суурь, англи хэл  |  
  
|   Хууль зүйн доктор  |  
     өдөр  |  
     3-4  |  
     Хууль зүйн магистр  |  
     Мэргэжлийн болон англи хэлний мэдлэг  |  
  
Элсэгчдэд тавигдах шаардлага ба шалгалт
- Шихихутуг ИС-д элсэгч бүрэн дунд болон түүнээс дээш боловсрол эзэмшсэн, боловсролын үнэлгээний төвөөс зохион байгуулдаг Монгол хэл бичгийн шалгалтыг заавал өгсөн байх,
 - Эрх зүйч мэргэжлээр бакалаврын хөтөлбөрт өдрөөр суралцах хүсэлтэй элсэгч нь:
 
А. Хөдөө орон нутагт. Нийгмийн тухай мэдлэг, математикийн шалгалт өгнө.
Б. Улаанбаатар хотод. Нийгмийн тухай мэдлэг хичээлээс гадна математик эсвэл гадаад хэлний аль нэг шалгалтыг өөрийнхөө сонголтоор өгсөн байна.
- Хичээлүүдийн ерөнхий шалгалтын оноо нь аль нэг нь 480-аас, хоёр дахь нь 400-аас дээш байна.
 - Дээд боловсролтой иргэнийг өдрийн ангид шалгалтгүйгээр элсүүлэн суралцуулна.
 - Бакалаврын зэрэгтэй иргэнийг Эрх зүйч мэргэжлээр бакалаврын эчнээ хөтөлбөрт элсүүлэн суралцуулна. Энэ хөтөлбөрт элсэгчээс үндсэн хуулийн мэдлэгийн шалгалт авна.
 - Эрх зүйн бакалаврын зэрэгтэй иргэнийг магистрын хөтөлбөрт суралцуулна. Энэ хөтөлбөрт элсэгчдээс мэргэжлийн суурь болон англи хэлний шалгалт авна.
 - Хууль зүйн магистрын зэрэгтэй иргэнийг докторын хөтөлбөрт суралцуулна. Энэ хөтөлбөрт элсэгчдээс мэргэжлийн болон англи хэлний мэдлэгийн шалгалт авна.
 - Шихихутуг ИС-д элсэн суралцахыг хүссэн гадаадын харьяат иргэний асуудлыг “Шихихутуг ИС-д “Гадаадын иргэдийг суралцуулах журам”-аар зохицуулна.
 
Элсэлтийн бүртгэл
- Элсэлтийн бүртгэлийг хичээлийн байранд болон онлайнаар www.shihihutug.edu.mn хаягийн “Онлайн элсэлт” цонхоор орж бүртгүүлнэ.
 - Шихихутуг ИС-д элсэгчдийг Боловсролын үнэлгээний төвөөс элсэлтийн ерөнхий шалгалтын дүн гарсан өдрөөс эхлэн ажлын 10 өдөрт багтаан бүртгэнэ.
 
- Бакалаврын өдрийн хөтөлбөрт бүртгүүлэгч нь дараах материалыг бүрдүүлнэ. Өргөдөл /зохих загварын дагуу Эссе /тухайн хөтөлбөрөөр суралцах хүсэл, сонирхлоо илэрхийлсэн/
 
- Цахим үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах баримт бичиг
 - Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
 - Монгол хэл, бичгийн ерөнхий шалгалтын хуудас, Ерөнхий шалгалтын батламж
 - Цээж зураг 2 хувь /сүүлийн 3 сард авахуулсан байх/, селфидсэн зургийг хориглоно
 - Бүртгэлийн хураамж төлсөн баримт
 
- Эчнээ, магистр, докторын хөтөлбөрт элсэгчдийг 9-р сарын 10-наас 9-р сарын 25-ныг дуустал тус тус бүртгэнэ. Дараах материалыг бүрдүүлнэ.
 
- Анкет бөглөх /төрийн албан хаагчийн/
 - Цахим үнэмлэхний хуулбар
 - Бакалавр, магистрын диплом /нотариатаар гэрчлүүлсэн/
 - Цээж зураг 2 хувь /сүүлийн 3 сард авахуулсан байх/, селфидсэн зургийг хориглоно
 - Бүртгэлийн хураамж төлсөн баримт