×

БАЙГУУЛЛАГЫН АЛС ХЭТИЙН ЭРМЭЛЗЭЛ

Банк санхүүгийн салбарт дээд зэргийн чанартай, сургалт судалгааны нарийн мэргэшсэн үйлчилгээг хүргэдэг, нэр хүндтэй, өөрийн бие даасан байр суурьтай, тогтвортой байгууллага болон өсөн дэвжиж, банк санхүүгийн салбарын хүний нөөцийг бэлтгэн, салбарын мэдлэг, мэргэжлийн арга ухаан, мэдээллийн сан хөмрөг болсноор улс орны эдийн засгийн ирээдүйн хөгжлийн шийдэл, гарцыг тодорхойлогч байхыг эрмэлзэнэ.

БАЙГУУЛЛАГЫН ЭРХЭМ ЗОРИЛГО

Банк санхүүгийн салбарын хүний нөөц, мэргэжилтнүүд, удирдлагыг олон улсын жишигт хүргэн мэргэшүүлэн сургаж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, банк санхүүгийн салбарын чадавхийг бэхжүүлнэ. БСА нь сургалт, судалгааны аргачлал, мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэн салбараа илүү хөгжил дэвшилд уриалан манлайлагч, идэвхижүүлэгч, шинийг эрэлхийлэгч байна.

БСА нь салбарын оролцогчдод бизнесийн болон макро гадаад таатай орчныг бүрдүүлэх, олон нийтийн санхүүгийн боловсрол мэдлэгийг дээшлүүлэхэд анхаарч, мэргэшсэн сургалт, судалгаа, зөвлөх үйл ажиллагаагаар дамжуулан салбарын мэдлэг түгээх, хамтын ажиллагааг уялдуулах, харилцан ойлголцол буй болгох, олон улсын тэргүүн туршлагыг нэвтрүүлэн ажиллах зорилго бүхий дундын, мэргэшсэн байгууллага байна.

Банк Санхүүгийн Академи буюу “Мэдлэггүүр” ХХК-ийг 2011 оны 12 сарын 28-ны өдрийн 756/11/15 тоот Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, Монголын банкны холбооны ерөнхийлөгч М.Болд нарын хамтарсан тушаалаар Монголбанкны дэргэдэх Банкны Сургалтын Төвийг нэгтгэх шийдвэр гарч нэгтгэснээр банкны салбар дахь цорын ганц сургалтын мэргэшсэн байгууллага болсон. Салбарын бодлого болон сургалтын талаар Монголын Банкны Холбоотой нягт хамтран ажилладаг ба 2010-2016 онуудад сургалт болон бусад үйл ажиллагаагаа идэвхитэй явуулж ирлээ.

2017 оны 10-р сарын 1-ээс Банк Санхүүгийн Академи ГҮТББ болж статусаа өөрчилсөн бөгөөд үйл ажиллагааны чиглэл, сургалтууд илүү өргөн цар хүрээтэй зохион байгуулах боломжтой боллоо.

Банк Санхүүгийн Академи нь өөрийн шинэ сургалтын хөтөлбөрүүдийг гарган банк санхүүгийн салбарынханд санал болгохоос гадна олон улсын санхүүгийн салбарын тэргүүлэгч сургалтын байгууллагуудтай хамтран сургалтыг зохион байгуулж олон улсын мэдлэг мэдээллийг тухайн салбарт хүргэн ажиллаж байна

Монгол улс, Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө-17, Виста оффис, 2-р давхар 206-208 тоот
info@bfa.mn