×

     “СЭРҮҮЛЭГ” АВТОСУРГУУЛЬ

 

           “Сэрүүлэг” авто сургууль нь  1997 онд байгуулагдсанаас хойш өнөөг хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн ба 5 салбар 30-аад багш ажиллагсадтай, хичээлийн нийт 6 танхим өөрийн эзэмшлийн автодромтой бөгөөд жолооны  В ангиллын үндсэн сургалт, А, С, Д, Е, М ангилал дэвшүүлэх сургалтанд сурган 18000 гаруй жолооч бэлтгэн гаргаж, 5000 жолоочийг ангилалд дэвшүүлэн сургасан. 

            2011 оноос  С, СЕ ангиллын хүнд даацын тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч бэлтгэх, 2012 оноос В, Д ангиллын нийтийн тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч бэлтгэх,  2013 оноос мэргэшил дээшлүүлэх сургалтуудын эрхийг авч үйл ажиллагаагаа өргөжүүлээд В, С, Е, D болон Улс хоорондын ачаа тээвэр, Улс хоорондын зорчигч тээвэр, Аюултай ачаа, Жуулчин тээвэр зэрэг ангиллын  мэргэшсэн жолоочийн сургалт явуултыг явуулж байгаа.

           Манай сургууль нь ажиллах боловсон хүчин материаллаг баазаар бүрэн хангагдсан ба жолооны дадлагыг 5-15 жил ажилласан дадлага туршлагатай багш нар удирдан явуулдаг бөгөөд жолооны дадлагыг аксент, сонната, верна, Зил-130 В1 пүүлэн, Хьюндай Тrаск, Хьюндай Дамп, Хьюндай аэро сити 540 маркийн автобус  зэрэг  автомашинуудаар дадлага хийлгэдэг.                                                                                                                                                                                                        

            Манай хамт олны үйл ажилагааг Замын Цагдаагийн Газрын Мэргэжил   Хяналтын  Хэлтэсээс өндрөөр үнэлж 2003, 2004 онд шилдэг, 2006 онд  Итгэмжлэгдсэн , 2010 онд Шилдэгийн шилдэг өргөмжлөлөөр , 2011 онд хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газраас хэрэглэгчдийн итгэл хүлээсэн  Итгэмжит Шилдэг хамт олон, ЗЦГ-ын Мэргэжил Хяналтын Хэлтэс, Авто сургуулиудын Сургалт Арга зүйн төвөөс шилдэгээр шалгарч Өргөмжлөлөөр шагнагдсан. 2014 онд боловсролын салбарын топ 5-н сургуулиар шалгарсан.      

 

       2018 оны 04 сард мэргэжил боловсрол сургалтын үнэлгээний төв, ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвийн хамтарсан сургалтын байгууллагын үйл ажиллагаанд  магадлан шинжилгээ хийлгэж нийт  90 оноо авсан болно.                                             

  

Манай хаяг:                               

          Төв салбар 1

             Хаяг: Баянгол дүүрэг 11-р хороо "Сэрүүлэг" сургалтын төвийн  2 давхарт 213 тоот /өөрийн байр/ 

             Утас: 98720102, 70110641

Салбар 2

             Хаяг: Хан-Уул дүүрэг 1-р хороо 5-р байрны 3- н давхар 305тоот  /өөрийн/

             Утас: 98161038
 

Салбар 3
             Хаяг: СБДүүрэг 12-р хороо Сансар 32 үйлчилгээний төвийн 2 давхарт 13 тоот /түрээс/

             Утас: 98654005

Салбар 4

             Хаяг: СХДүүрэг 6-р хороо Содон хорооллын 2 давхарт 211 тоот /өөрийн/

             Утас: 98870102

Салбар 5

             Хаяг: СБДүүрэг 11-р хороолол Сэлбэ плазагийн 2 давхарт 201 тоот /түрээс/

             Утас: 98582886

Авто дромын хаяг:

o    БГДүүрэг 20-хороо ТЭЦ 2-ын ар талд /өөрийн дром/

Баянгол дүүрэг эх нялхасын эмнэлгийн урд
b_slg48@yahoo.com