×

Том амжилт компани худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл гэсэн үндсэн гурван чиглэлээр 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Бид медиа анимэйшн , онлайн худалдаа, сургалт, хэвлэл мэдээлэл, контент бүтээх, вэб сайт хийх, amjilt.com платформ үндэсний сүлжээг хөгжүүлэх гээд долоон чиглэлд анхаарч ажилладаг. Хэрэглэгчдэд үйлчилгээгээ ойрхон байлгах үүднээс компани саяхан гурав дах оффисоо нээлээ

 

Mанай давуу талууд

  1. 1. IT гүнзгүүрлэсэн сургалттай
  2. 2. тохилог орчин анги танхимтай
  3. 3. англи хэлний гадаад багштай
  4. 4. төгөлдөр хуурийн дамжаатай
  5. 5. шатрын дамжаатай
  6. 6. өдөр өнжүүлэх төвтэй

1. Амжилт кибер сургуулийн талаар?
- Математик, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай мэдээлэл технологийн сургууль

2. Сургалтын төлбөр хэд вэ?
Төлбөр 4.500.000 төгрөг

3. Сургалтын төлбөрт юу юу багтсан бэ?
- Бага анги: Өдрийн нэг хоол, дугуйлан секц, давтлага, мэргэжлийн анги танхим лаборатори
- Дунд, ахлах: Мэргэжлийн багш, анги танхим лаборатори, дугуйлан секц

4. Ямар дугуйлан секц хичээллэдэг вэ?
- Төгөлдөр хуур, таеквондо, шатар даам, хятад хэл, англи хэл

5. Хэдэн ээлжээр хичээллэх вэ?
- Бүх анги нэг ээлжээр хичээллэнэ

6. Мэргэжлийн хичээлүүд хэрхэн ордог вэ/Мэдээлэл технологи/?
- 1-5р анги танхимаар, 6-12р хичээлийн бус цагаар мэргэжлийн лабораторт хичээллэнэ.

7. Сургуулийн заалтай эсэх?
- Заалтай.

8. Ямар сургалтын хөтөлбөртэй вэ?
- Энэтхэгийн их сургуулийн IT сургалт, Гуанжугийн их сургуулийн хувь хүний хөгжлийн хөтөлбөр, Английн Лондон хотын Старап их сургуулийн хэлний хөтөлбөр тус тус хэрэгждэг.

9. Сурагчдын хоцрогдлыг хэрхэн арилгах вэ?
- Хичээл нэг ээлжээр ордог учир үдээс хойш түвшин ахиулах сургалт явагдсанаар сурагчдыг нэг түвшинд хоцрогдолгүйгээр авч явна.

10. Бусад сургуулиас ирж байгаа хүүхдүүдээс элсэлтийн шалгалт авах эсэх?
- Энэ жилийн тухайд элсэлтийн шалгалт авахгүй

11. Сурагчдын хөгжил төлөвшилд хэрхэн анхаарах вэ?
- Гурван улсын цөм хөтөлбөрөөр сурагчдын хөгжил төлөвшилд бүрэн анхаарч ажиллана.

12. Мэргэжлийн багш боловсон хүчнээ хэрхэн сонгож авдаг вэ?
- 5аас дээш жил ажилласан заах арга зүйгээс дээш зэрэгтэй багш нараар хүний нөөцөө бүрдүүлдэг.

13. Гадаад багш нар бий юу?
Америк, Хятад, Энэтхэг багштай.

14. Үйл ажиллагаагаа явуулаад хэдэн жил болж байгаа вэ?
- Манай сургууль нь 2007 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй "Том-Амжилт" компани охин компани юм. Боловсролын байгууллагад 2012 оноос хойш академи болон их сургуулийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаад 2019 оноос хойш ЕБСургууль чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна

15. Цаашид төлбөр нэмэгдэх үү?
-2020 оны элсэгч нартаа цаашид төлбөр нэмэгдэхгүй буюу 4.500.000 төгрөгөөр суралцана гэдгийг гэрээндээ зааж өгдөг.

16. Дунд ангийн сурагчдын хоолыг хэрхэн шийдэх вэ?
- Сургууль дотроо цайны газартай.

17. Бусад сургуулиас онцлог давуу тал юу вэ?
- Мэдээлэл технологийн салбарт 13 жилийн туршлагатай багш боловсон хүчин баг хамт олон сурагчдад багаас нь практикт суурилсан цэгцтэй мэдлэгийг олгох болно. Монголын анхны кибер сургууль хэтийн зорилго нь монголдоо төдийгүй дэлхийд нэрээ дуурсгах чадварлаг боловсон хүчинг бэлдэх юм. Бүрэн дундын гэрчилгээнээс гадна гурван улсын цөм хөтөлбөрийн дагуу гурван орны хэл дээр мэргэжлийн сертификаттай төгсгөнө.

80736060
БЗД, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13374/, Нарны зам 99А 101, 102, 103 тоот
info@amjilt.school