×
  • Хаан Эрдэм бага сургууль нь Англи хэл, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай, байгалийн ухааны хичээлийг туршилтуудтай хослуулан англи хэл дээр заадаг, сагс, таеквондо, шатар, спорт өрөлт, рүбикийн шоог хүүхдийн оюун ухаан, бие бялдрыг зэрэг хөгжүүлэх зорилготой хөгжүүлэх хөтөлбөрүүдтэй. Дэвшилтэт технологи стем, юүниматт, 3Д принтер дээр ажиллаж суралцах боломжоор хангагдсан.

 

  • Хаан эрдэм бага сургууль нь Улаанбаатар хотын төвд өөрийн хичээлийн 3 давхар бүрэн камержуулсан байртай. Бага ангийн сурагчдын биеийн өндөрт тохирсон ширээ сандал , хэрэглэгдэхүүнээр хангагдсан. Спорт заал, урлаг заал, хоолны танхим, унтлагын өрөө, чөлөөт цагаа өнгөрүүлэх танхим, таеквондогийн заал тус тус хичээлийн байранд байрладаг. Сургуулийн баруун хэсэгт сурагчдад зориулсан гадаа тоглоомын талбай, сагсны талбай тус тус байрладаг.

 

  • Сургалтын 1 жилийн төлбөр 4,500,000 төгрөг ба төлбөрт үндсэн сургалтын хөтөлбөрөөс гадна ном сурах бичиг, дүрэмт хувцас, өдөр өнжүүлэх бүлэг, өдрийн хоол цай, хөгжүүлэх бүх сургалт багтсан болно.
99163562
СБД, 8 дугаар хороо, Ж.Батмөнх гудамж, Чингис хаан дээд сургуулийн байр
khanerdem@gmail.com