×

Шинэ Өнөөдөр сургууль нь 2015 онд байгуулагдсан МАТЕМАТИК, МОНГОЛ ХЭЛ, АНГЛИ ХЭЛ-ний гүнзгийрүүлсэн сургалттай ХУД-ийн тэргүүний сургууль юм. 2019 оноос OXFORD-ын ELT тусгай хөтөлбөрийн дагуу сургалтаа явуулж эхэлсэн. Тус сургуульд заах аргач зэрэгтэй 4, тэргүүлэх зэрэгтэй 9, зөвлөх зэрэгтэй 3 багш ажилладаг.

2019 оны байдлаар тус сургуулийн сурагчид хот, дүүрэг болон нэрэмжит олимпиадуудаас Алт-56 , Мөнгө -84 , Хүрэл -113 , Тусгай байр 108-ыг хүртсэн байна.

Мөн элсэлтийн ерөнхий шалгалтанд тус сургуулийн төгсөгчид математикийн хичээлээр улсдаа 4-р байранд орсон амжилт үзүүлж байснаас гадна нийслэлийн математикийн олимпиадаас 2 мөнгө 1 хүрэл дүүргийн математикийн олимпиадаас 5 алт 6 мөнгө 8 хүрэл нэрэмжит олимпиадуудаас 400 гаруй медаль хүртээд байна.

Ширээний теннисний улсын аварга , өсвөрийн аварга сурагчид 9 спортын зэрэгтэй тамирчид 5 төрөн гарсан. 2020 онд МУ-ын XIOM дээд лигт манай сургуулийн баг тамирчид тэргүүн байр АЛТАН ЦОМ-ын эзэн болсон. Дүүрэгтээ тогтмол багаараа тэргүүлсэн амжилтуудыг үзүүлсээр байна.

Аэробикийн хичээлээр улсын аварга шалгаруулах тэмцээнээс степний болон ганцаарчилсан төрлөөр алт мөнгөн медаль, нийслэлийн аэробикийн тэмцээнээс мөнгө хүрэл , дүүргийн аэробикийн тэмцээнээс багаараа хүрэл медаль хүртсэн.

Зургийн уралдаан тэмцээнд тогтмол амжилттай оролцдог Япон Солонгос Хятадын гранпри шагнал цом Хүүхдийн ертөнц улсын гар зургийн уралдааны мөнгө хүрэл медалиуд “Би монгол хүн ” гар зургийн уралдаанд дэд байр Тоёотогийн гар зургийн уралдаануудын олон олон медалиудыг эх орондоо авчирсаар байна.

Англи хэлний хичээлээр ЭЕШ-ын дүнгээр дүүрэгтээ тэргүүлэн анхны төгссөн сурагчдаас IELTS-6.5 -7 оноог аван гадаадад тэтгэлгээр суралцаж байгаагаас гадна СЭЗДС-ын олимдиадад амжилттай оролцон суралцах эрхийн бичгээр шагнагдсан . Бүх төгсөгчид Гадаад-20% СЭЗДС -40% МУИС-40% их дээд сургуулиудад бүрэн хамрагдаад байна.

99024658
Хан-уул дүүрэг 3-р хороо
shineunuudur@gmail.com