×

Англи хэлний олон улсын хөтөлбөр

2019-2020 оны хичээлийн жилээс эхлэн Гэгээрэл сургууль нь Оксфордын англи хэлний олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэгч сургууль боллоо. Английн Оксфордын Их Сургуулиас эрхлэн гаргадаг англи хэлний бага, дунд, ахлах ангийн сурах бичгийг ашиглаж эхэлсэн.

Оксфордын англи хэлний олон улсын стандарт хөтөлбөр нь:

  • -Оксфордын Их Сургууль нь ELT хөтөлбөрөө дэлхийн өнцөг булан бүрийн сургууль, багш, суралцагчидад санал болгодог хамгийн шилдэг хөтөлбөртэй
  • -ELT нь Oxford Quality Programme-д багтсан чанарын шаардлага хангасан 21-р зууны суралцагчдын хэрэгцээн дээр тулгуурласан олон стандарт бүхий заах арга зүйтэй цогц хөтөлбөр юм.
  • -ELT хөтөлбөрийн зорилго нь бүх насны хүүхэд залууст Англи хэлний мэдлэгийг системтэйгээр олгож дэлхийн өнцөг булан бүрийн Англи хэлтэй  хүмүүстэй чөлөөтэй харилцаж, хүссэн мэдээллээ солилцох чадвартай болгоход оршдог.
  • -ELT хөтөлбөр нь бага насны хүүхдүүдийн танин мэдэхүйн болон чөлөөт, бүтээлч сэтгэхүйг өдөөж, өөртөө мэдлэг бүтээх боломжыг олгосон орчин үеийн суралцахуйн үр дүнтэй арга барилыг ашигладаг.
    • -Сурагч төвтэй сургалтын аргазүй
    • -Багш хөгжлийн хөтөлбөр
    • -Ном, сурах бичиг
    • -Онлайн сургалтын систем
    • -Хөндлөнгийн шалгалт гэсэн цогц хөтөлбөр юм.

Сургууль маань өнөөдөр зориулалтын хичээлийн байртай болж, сургалтын хөтөлбөр, сургалтын материаллаг бааз, багшлах боловсон хүчин, сурагчийн тоо, сургалтын чанар, үр дүнгээрээ улс, хотын хэмжээний тэргүүлэх сургуулийн хэмжээнд нэгэнт хүрсэн байна. Бид энэ бүхнийг сургуулийг хөгжүүлэх цэгцтэй зөв бодлого, оюун ухаан, мэдлэг чадвар бүхий бүтээлч багш сурган хүмүүжүүлэгчдийнхээ гар сэтгэл нийлсэн хөдөлмөрөөр цогцлоон бүтээсэн юм.

Цаашид манай сургууль боловсролын чанартай үйлчилгээ үзүүлэх таатай орчин нөхцлийг улам сайжруулах, суралцагчаа дээдэлсэн хүүхдэд ээлтэй сургуулийн шаардлагуудад улам бүр нийцэх, дэлхийн боловсролын хөгжлийн чиг хандлагатай уялдуулан боловсролын үйлчилгээний дэвшилтэт арга хэлбэрүүдийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх замаар боловсролын салбарын шинэчлэлийг манлайлагч , тэргүүлэгч хувийн хэвшлийн сургууль байх болно.

Инээмсэглэл дүүрэн дотно дулаан харьцаа, эрдэм мэдлэгийн оройд гарахын төлөө хичээмтгий зан чанар, дүүрэн эрмэлзлэл, хүүхдийн авьяас чадвар, хувь хүний хөгжил цэцэглэн дэлгэрэх тийм л сайхан сургуулийн төлөө манай хамт олон улам мэрийн зүтгэх болно.

       Манай сургуулийн хаалга өөрийнхөө зорилго зорилтоо ухамсарласан ирээдүйг холчоор харж буй Та бүхний өмнө үргэлж нээлттэй байх болно.

99040175
Баянгол дүүрэг, 3-р хороо, 2-р хороолол, Замчдын гудамж 86
gegeerelschooledu@gmail.com