×

2019-2020 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД БАРИМТЛАХ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР, СУРГАЛТЫН ДАВУУ ТАЛУУД
Сургалтын хос хөтөлбөр – Кембрижийн хөтөлбөр Англи хэл дээр


1. Монгол хичээлийн хөтөлбөр
БСШУЯ-наас батлагдсан 1-5 ангид судлах хичээлүүд бүгд эх хэлээрээ заагдана. Таны хүүхэд Монгол Улсын Боловсролын яамны батлагдсан үндсэн хөтөлбөрөөс хоцрогдохгүй бүрэн судлах бөгөөд нэмэлтээр Кембрижийн хөтөлбөрийг судлах болно.


2. Кембрижийн хөтөлбөр Англи хэл дээр-Cambridge Educational Program in English
Үндсэн хичээлээс гадна Англи хэл (English), Тоо (Mathematics), Шинжлэх ухааны танин мэдэхүйн (Science) хичээл Англи хэл дээр Кембрижийн хөтөлбөрийн дагуу заагдана.


3. Кембрижийн хөтөлбөр гэж юу бэ?
Кембрижийн хөтөлбөр нь Их Британи улсаас батлагдсан дэлхий 100 гаруй оронд амжилттай хэрэгжиж буй сургалтын хөтөлбөр бөгөөд бүх хичээл Англи хэлээр заагдана. Энэхүү хөтөлбөрийн гол ялгаа нь бага насанд Тооны ухаан, Шинжлэх ухаан, Англи хэлний үндсэн суурийг тавьж өгдөг маш чухал хичээлүүдэд тооцогддог.


4. Англиар хичээл сурах давуу талууд
Хичээлүүдийг Англи хэл дээр заах нь хүүхдэд олон давуу талыг олгох болно. Гадаад хэл дээр хичээлүүдийг заах нь хүүхэд зөвхөн тухайн хэлийг сурах биш, тархины хөгжилд сайнааар нөлөөлж, хос хэл сурсанаар хүүхдийн сэтгэн бодох, шийдвэр гаргах чадварууд нэмэгддэг нь мөн батлагдсан байдаг.


5. Англиар хичээлийг хүүхэд хүлээж авч чадах уу?
Эхний үед хүүхэд хичээлийг ойлгохгүй байгаа мэт байх боловч тухайн хүүхдийн онцлог, хүлээн авах чадвар болон наснаас шалтгаалан 6-18 сарын дотор хичээлүүдийг Англи хэл дээр ойлгож сурах болно.


6. Хүүхдийн нас бага байна уу?
6 наснаас гадаад хэл сурахад хүүхдийн нас бага биш юм. Гадаадад хийгдсэн олон судалгаануудаас харахад гадаад хэлийг бага насанд сургах нь хэлийг сайн сурах эхлэл болдог. Хүүхэд хэдий бага байх тусам тухайн хэлийг ойлгодог болоход бага хугацаа зарцуулагддаг нь батлагдсан. Өөрөөр хэлбэл таны хүүхдийн нас бага байх тусам хурдан дасан зохицож Англи дээрх хичээлээ хурдан ойлгож сурна. Энэхүү судалгаан дээр үндэслэн манай сургууль нь Кембрижийн хөтөлбөрийг бүрэн Англи хэл дээр 1-р ангиас заахаар оруулж өгсөн.


7. Монгол хөтөлбөрөөс хоцрогдол үүсэхгүй
Манай сургууль монгол хөтөлбөрөө Монгол хэл дээр давхар бүрэн заах учир хүүхэд Монголын сургалтын хөтөлбөрөөс хоцрогдохгүй давуу талтай. Дан Кембрижийн хөтөлбөрөөр хичээл заалгасан хүүхдүүд Монгол хөтөлбөрөөс хоцрогдох сул талтай байдаг. Монгол хөтөлбөр нь мөн давуу талуудыг хүүхдэд олгодог учир үүнийг орхигдуулахгүй байх бодлого барьж байна.


8. Математик хичээлийг нэмэлт цагаар оруулах
Монголд байгаа хувийн сургуулиуд 2 талд хуваагдсан байдаг. Үүнд тооны гүнзгийрүүлсэн эсвэл гадаад хэл гэсэн сонголт дээр эцэг эхчүүд ирж сонголт хийх хэрэгтэй болдог. Гэтэл хүүхэд амжилттай сургуульд элсэх, тэтгэлэг авахад өгөх шалгалтууд тоо, Англи хэл дээр суурилсан байдаг. Америкт сургуульд сурах хүүхдүүд SAT оноо авах, Японд тэтгэлэг авахын тулд Тоо, Англи хэлний шалгалтыг өгөх шаардлагатай болдог. Иймд тоо, гадаад хэлийг зөв хослуулж зэрэг сурах хэрэгтэй байдаг. Хүүхэд бүр олимпиадад орж амжилт үзүүлэх алба байхгүй боловч, тооны хичээлээс хоцрогдолгүй, гүнзгийрүүлэн судлах суурийг бага ангид тавьж өгөх нь чухал. Иймд бид хөтөлбөртөө нэмэлт тооны цагийг оруулсан.


9. Хүүхдийн цэцэрлэг, бага ангийн боловсролыг хамгийн их анхаарья!
Олон судалгаануудаас харахад сургуулийн өмнөх насны боловсрол болон бага боловсрол өнөөдөр дэлхийд хамгийн чухал тооцогдож байна. Өөрөөр хэлбэл эцэг эхчүүд хүүхдээ өндөр төлбөртэй коллеж, дээд сургуульд сургах нь тухайн хүүхдийн чадварыг төдийлөн нэмэгдүүлэхгүй байгааг баталжээ. Харин эсрэгээрээ хүүхдэд хамгийн их чадвар суух цэцэрлэг, бага боловсролд түлхүү анхаарч, сайн чанартай сургуулиудад сургах нь хүүхдийн чадвар суурийг маш сайн тавьж, хүүхдийг чадавхижуулдаг байна.


10. Ямар төлбөртэй байх бэ?
Монголд Англи хэл дээр хөтөлбөртэй сургуулиудын төлбөр жилийн 30.000 ам доллар хүртэл байдаг. Манай сургуулийн жилийн төлбөр 3 сая төгрөг байна.

99094808
СБД Циркийн зүүн урд, Говийн 44 байрны зүүн талд Элбэг сургуулийн байр 2-р давхар