×

Англи хэлний “Кингс Кидс бүрэн дунд сургууль нь 1999 онд анх байгуулагдаж, улс орны ирээдүй болсон хүүхэд багачууддаа эрдэм номын өргөөгөө нээсэн билээ. Байгуулагдсанаасаа хойш өнөөг хүртэл ажиллах хугацаандаа сургалтын материаллаг бааз, үйл ажиллагаа, багшлах боловсон хүчний хувьд улам бэхжиж Монголын боловсролын салбарт тэргүүлэх байр суурийг олж чадсан. Манай сургуулийн нийт багш нарын 81.3% нь тэргүүлэх зэрэгтэй багш нар бөгөөд 2-3 гадаад хэлийг давхар эзэмшсэн чадварлаг баг хамт олон ажиллаж байна. Зааварчлах, чиглүүлэх арга барилыг сургалтандаа түлхүү тусгадаг нь сурагчид өөрсдийн ур чадвар, авьяас билгээ нээхэд түлхэц болдог ба манай сургуулийн гадаад багш нар бүгд багшлах мэргэжлийн зэрэгтэй, Англи хэлийг гадаад хүнд заах багшийн эрхтэй багш нар байдаг нь сурагчдын Англи хэл сурах арга барилд илүү дөхөм болж өгдөг. Нэг ангид 25 хүртэлх сурагчид суралцдаг нь багш сурагч бүртэй тулж ажиллах нөхцөлийг бүрлдүүлж, сургалтын чанарыг дээшлүүлэхэд оршино. 

2017-2018 оны хичээлийн жилээс эхлэн манай сургууль Их Британийн IPC (International Primary Curriculum), IMYC (International Middle Years Curriculum) буюу Олон Улсын Бага, Дунд ангийн хөтөлбөрүүдийг сургуульдаа хэрэгжүүлж эхэлсэн билээ. Уг хөтөлбөрүүд нь дэлхийн 120 орны 1900 Олон Улсын сургуулиуд болон Бритиш сургуулиудад хэрэгжджг хөтөлбөр юм.

Манай сургуулийн сурагчдаас Олон Улсын болон хот дүүргийн чанартай Англи хэл, математик, физикийн олимпиадууд болон усанд сэлэлт, гимнастик, сагсан бөмбөг гэх мэт спортын тэмцээнүүдэд амжилттай оролцон алт, мөнгө, хүрэл медалиудыг авсан нь бидний бахархал юм. Үүгээр зогсохгүй өнгөрсөн жилүүдэд манай сургууль “СҮХБААТАР ДҮҮРГИЙН ТЭРГҮҮНИЙ СУРГУУЛЬ”, БСШУСЯамны 2011, 2015 онуудын “АНГЛИ ХЭЛНИЙ АВАРГА СУРГУУЛЬ” ,“ТОП 10 СУРГУУЛЬ”, “ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ СУРГУУЛЬ” зэргээр шалгарч байсан нь бидний сурган хүмүүжүүлэх ажлыг үнэлэх бас нэгэн жишээ буй за.

99997599
Их тойруу 49, Улаанбаатар
info@kingskids.mn