×

АБТА, ЗӨВЛӨХ БАГШ Н.ЭРДЭНИЙН НЭРЭМЖИТ НОМУУН ДУНД СУРГУУЛЬ

Тус сургууль нь 2000 оны 5 сард байгуулагдсан. 25 багш ажилтан, 200 гаруй сурагчидтай. АБТА-5, БСШУЯ-ны “Хүндэт жуух”-аар шагнагдсан 5, улс, хот, дүүргийн аварга, дэд аварга багш 7, тэргүүлэх багш 3, заах аргач багш 6 ажилладаг.

Сургуулийн эрхэм зорилго: Улсын хэмжээнд математикийн гүнзгийрүүлсэн сургалтаар тэргүүлэгч болох.

Номуун дунд сургуулийг үүсгэн байгуулагч нь Математик, програмчлалын олимпиадын Улсын аварга, дэд аварга, нийслэлийн 6, дүүргийн 23 удаагийн аварга АБТА, зөвлөх багш, математикч Н. Эрдэнэ бөгөөд Түүний бэлтгэсэн шавь нарын амжилтуудаас:

  • Ө.Баттулга Олон улсын олимпиадаас АЛТАН медаль (Монгол улсын анхны алтан медаль)
  • Ө.Баттулга, Б.Дэмчигсүрэн нар Олон улсын олимпиадаас хос мөнгөн медаль
  • Б.Дэмчигсүрэн Евро-Азийн математикийн олимпиадын АЛТАН медаль (Монгол улсын анхны алтан медаль)
  • Н.Энхбаясгалан Төрийн бус хэвшлийн сургуулиуддаас анхдагч болон олон улсын математикийн олимпиадад оролцсон зэрэг амжилтыг үзүүлж байсан, Монгол сурагчдыг математикийн олон улсын олимпиадад оролцох түүхэн замыг амжилттай эхлүүлсэн билээ.

Сургууль байгуулагдсанаас хойш улс, хот, дүүргийн төрөл мэргэжлийн олимпиадуудаас алтан медаль 2300 гаруй, мөнгөн медаль 3000 гаруй, хүрэл медаль 3400 гаруй нийт 9000 орчим медаль манай багш сурагчид аваад байна.

Номуун сургууль нь МУИС болон МУБИС багш мэргэжлээр төгссөн боловсролын салбарт тогтвортой, өндөр амжилт үзүүлэн ажиллаж буй багшлах баг бүрэлдэхүүнтэй.

Сургуулийн онцлог, давуу тал:
Байгуулагдсан цагаасаа хойш өдгөө 20 жилийн хугацаанд жил бүр 12 дугаар анги төгсөгчдийн математикийн хичээлийн ЭЕШ-ийн дундаж оноогоор улсын хэмжээнд тэргүүн байруудыг эзлэн, хот, улс, олон улсын чанартай олимпиадуудад амжилттай оролцож ирэв. Математик, математикийн сонгон, англи хэлний хичээлийг өөрийн онцлог бүхий тусгай хөтөлбөр, сурах бичгээр заахаас гадна эрдэм мэдлэг, ур чадвар, дадлага туршлага цогцолсон мэргэжлийн багш нартай.
Төлбөр: 2,8 сая

Сургалтын онцлог:

  • 1 ээлжээр хичээллэнэ
  • Анги дүүргэлт 20-24
  • Хичээллээс гадна хуваарьт давтлагууд үнэ төлбөргүй
  • 2-р ангиас англи хэлний хичээл
  • 6-р ангиас математикийн мэргэжлийн курс, геометр, хими, физикийн хичээлүүд
  • 10, 11, 12-р ангид төрөлжсөн сургалт явуулна.
96969848
Сонгинлхайрхан дүүрэг, 17-р хороо, Өнөр хороолол 55-1