×

“ШИНЭ ЗУУН БИЛЭГ” дунд сургууль нь Нийслэлийн Засаг Даргын 226 тоот захирамжаар 2002 онд байгуулагдсан анхны хувийн хэвшлийн сургуулиудын  нэг бөгөөд Англи хэл-Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай  өдгөө 18 дах жилдээ үйл ажиллагаа явуулж байна. 2010 оноос эхлэн СЭЗДС-ийн лицей, 2014 оноос АШУҮИС-ийн лицей ахлах ангиудыг тусгайлсан хөтөлбөрөөр гүнзгийрүүлэн хичээллүүлж сурагчдыг эртнээс мэргэжлийн чиг хандлагыг тогтоон, тэдний зорилгыг хамтдаа тодорхойлон идэвхтэй суралцах боломж нөхцөл, таатай орчныг бүрдүүлж сургадаг.

Сургуулийн онцлог, давуу тал: Манай сургууль нь 2010 оноос эхлэн СЭЗДС-ийн лицей, 2014 оноос АШУҮИС-ийн лицей ахлах ангиудыг  тусгайлсан хөтөлбөрөөр гүнзгийрүүлэн хичээллүүлж,  эртнээс  сурагчдын  мэргэжлийн чиг хандлагыг тогтоон, тэдний зорилгыг хамтдаа тодорхойлон идэвхтэй суралцах боломж нөхцөл, таатай орчныг бүрдүүлж сургадаг. 1-12 анги төгстөл англи хэл математик химийн хичээлүүдийг гүнзгийрүүлж сурагчдын нас сэтгэхүйн онцлогт таарсан сургалтын программыг голчилдогоос гадна хүүхдийн хүмүүжил зөв төлөвшил ёс зүй аливаад идэвхтэй бүтээлч сэтгэлгээтэй иргэн болгон хүмүүжүүлэхийг эрхэмлэн ажилладаг.
Төлбөр: 3,8-4,5 сая

 

99178261
Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, ҮТЕГ-ын баруун талд