×

Манай сургууль БНСУ-ын хөрөнгө оруулалттайгаар 1998 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд бага боловсрол олгох үйлчилгээг 20 жилийн турш үзүүлэн нийт 550 гаруй сурагчдыг төгсгөн жил бүр 125 сурагчийг хүлээн авч хичээллэж байна. Мөн манай төгсөгчдөөс сурлагын өндөр амжилт үзүүлсэн сурагчид маань БНСУ-ын Дэгү хотын Санжаён дунд сургуульд амжилттай суралцаж амьдарч байна.

Хичээлийн шинэ жил бүрт манай 9 багш, 5 ажилтан нийт 14 албан хаагчдын бүрэлдэхүүн сурагчдынхаа эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох нөхцөл бололцоог бүрэн ханган ажиллахаар угтаж авдаг билээ.

Сургуулийн онцлог, давуу тал:
Нэг ангид 20-25 сурагчтай тул та хүссэн үедээ ангийн багштай нь ярилцаж хүүхдийнхээ тухай зөвлөлдөж хэт олон хүүхэдтэйгээс үүдэн гардаг хичээлийн хэрэгсэл, хувцас хунараа алдах, ангийнхандаа дээрэлхүүлж гадуурхагдах гэх мэт таагүй зүйлсээс хүүхдээ хамгаалж чадна.
Төлбөр: 2 сая

70111555
Баянгол дүүрэг 7-р хороо, Говь сауны чанх урд "Сейнт Поул" бага сургуулийн байр
spc4662@yahoo.com