×

“Шинэ үе” сургууль анх 2003 онд Монгол улсын ардын багш Ү.Маамын санаачлагаар байгуулагдсан. Бид 2005 оноос Математик - Англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай анхны хувийн сургууль болсон бөгөөд энэ хичээлийн жилд 1-12-р ангийн 33 бүлэг, 770 гаруй сурагчтайгаар хичээллэж байна.

Бид жилээс жилд сургалтын чанарыг сайжруулсны үр дүнд улсын шилдэг 10 сургуулийн эгнээнд багтсан бөгөөд манай сургуулийн багш сурагчид хичээл тус бүрээр улсын төрөлжсөн олимпиадад дүүрэг, хот, улс, олон улсад чамлахааргүй амжилтуудыг гаргаад байна.

“Шинэ үе” сургууль нь 2016 оноос эхлэн олон улсын АйБи Диплом хөтөлбөрийн горилогч сургууль (IB Diploma Candidate School) болсон. IB нь 4 төрлийн сургалтын хөтөлбөрийг санал болгодог: Бага ангийн IB хөтөлбөр, дунд ангийн IB хөтөлбөр, IB дипломын хөтөлбөр ба мэргэжилд бэлдэх IB карьерийн хөтөлбөр. Бид IB хөтөлбөр нь суралцагчдын амьдрал болон тэдний гэр бүлд томоохон өөрчлөлт бий болгоно гэдэгт итгэж байна.

Сургуулийн онцлог, давуу тал:
Математик, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалт 1-р ангиас эхлэн ордог. Гүнзгийрүүлсэн гэдэг нь хүнд түвшний ухагдахуун судлах биш, харин тухайн насны хүүхдийн онцлогт тохирсон ухагдахууныг олон цагийн давтамжтай судалж, тухайн түвшинд өргөн хүрээгээр орохыг хэлнэ.
Манай сургууль нь 2016 оны хавраас олон улсын Ай Би Диплом хөтөлбөрийн горилогч сургууль болсноор өөрийн хөтөлбөрт шинэчлэл хийж, үндэсний цөм хөтөлбөрийг олон улсын хөтөлбөртэй хослуулан хичээллэж байна. Бага ангид англи хэлнээс гадна байгалийн шинжлэх ухаан ба математикийн хичээлийг англи хэл дээр судалж, дунд ангиас хими, физик, биологи, зураг гэсэн хичээлүүд нэмэгддэг.
Төлбөр: 2,2-2,6 сая

70128044
Сүхбаатар дүүрэг, ЮНЕСКО гудамж-12
info@shineue.edu.mn