×

Байгуулагдсан он: 1973

Сургалтын материаллаг бааз: 850 хүүхдийн хичээлийн байр, 200 хүүхдийн дотуур байр, биеийн тамирын заал, цахим номын сан, сурагчдын хоолны газар, компьютерийн 2 танхим, гадна спортын талбай, ариун цэврийн өрөө душь, гүний худаг, онолын 18 кабинет, мэргэжлийн тоног төхөөрөмжөөр хангагдсан дадлагын 14 газартай.

Багшлах боловсон хүчин: Удирдах ажилтан 1, сургалтын албаны 7 ажилтан, ЗАА-н албаны 21 ажилтан, мэргэжлийн 28 багш, ерөнхий эрдмийн 11 багш, дотуур байрны 2 багш нийт 70 хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн боловсрол сургалтын үйл ажиллагаа явуулж байна.

Эрхэм зорилго: Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэнд нийцэхүйц чадамжид суурилсан сургалтын тогтолцоог бүрдүүлсэн сургалт, үйлдвэрлэл, хосолсон үндэсний магадлан итгэмжлэгдсэн мэргэжлийн сургууль болно.

Зорилт: Багш ажилтан суралцагчдын харилцаа хандлага ёс зүйг сайжруулж сахилга хариуцлагыг дээшлүүлэх

Сургалтын чанар хүртээмж үр дүнг дээшлүүлэх

Дадлагын газруудын орчин нөхцлийг сайжруулах

Байгууллагын өөрийн орлогыг нэмэгдүүлж багш ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэх

Хүүхдийн хөгжил төлөвшилд багш ажилтан бүрийн оролцоог нэмэгдүүлэх

Сургалт явуулж буй мэргэжлүүд:

Ойжуулагч, Барилгын засал чимэглэлч, Модон эдлэлийн мужаан, хүнсний ногооны фермер, бэлэг дурсгалын зүйл урлаач, Гагнуурчин, Автомашины засварчин, Тогооч, Үсчин, Гоо засалч, Талх нарийн боов үйлдвэрлэлийн технологийн ажилтан, цахим тоног төхөөрөмжийн үйлчилгээний ажилтан, ойн арчилгаа ашиглалтын ажилтан, Барилгын өрөг угсрагч, Барилгын цахилгаанчин, Барилгын сантехникч, Оёмол бүтээгдэхүүний оёдолчин, аялал жуулчлалын үйлчилгээний ажилтан

70382331
Хөвсгөл аймаг дахь МСҮТ 13-р баг
msut@khs.gov.mn