×

 Тосонцэнгэл “Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв” 2010 онд Завхан аймгийн МСҮТ-ийн салбар сургуулиар байгуулагдан 4 мэргэжлээр сургалтын үйл ажиллагаа явуулж байсан.

              Монгол Улсын Засгийн газрын 267-р тогтоолоор 2013 онд бие даасан “Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв” болон өргөжиж  54 гаруй багш, ажилтантай 7 дахь жилдээ  сургалтын үйл ажиллагаа явуулж байна.

Манай сургууль нь ЕБС-ийн IX дүгээр анги төгссөн суралцагчийг 2.5 жилээр сургаж бүрэн дунд боловсролын гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэхтэй төгсгөнө. 

2.5 жилээр 

  • Зөөлөн эдлэлийн оёдолчин
  • Нарийн бичгийн дарга - албан хэргийн ажилтан
  • Гагнуурчин
  • Тогооч
  • Автомашины засварчин
  • Ой арчилгаа ашиглалтын ажилтан

XII дугаар анги төгсөгчид, хөгжлийн бэрхшээлтэй, ажил хөдөлмөр эрхлээгүй, мэргэжил эзэмшиж ажил хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхолтой иргэдийг 1 жил болон богино хугацааны түр сургалтаар мэргэжил эзэмшүүлж төгсгөж байна.

1 жилээр 

  • Хүлэмж аж ахуй фермер
  • Нарийн бичгийн дарга - Албан хэргийн ажилтан 
  • Үсчин
  • Гоо засалч
  • Фермерийн аж ахуй эрхлэгч
  • Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын туслах ажилтан
  • Автомишины кузов засвар
  • Модон эдлэлийн мужаан
  • Гэр ахуйн цахилгаан хэрэгслэлийн засварчин
  • Зочид буудал жуулчны баазын үйлчилгээний ажилтан
70468073
Завхан аймаг Тосонцэнгэл сум Улаантолгой баг
vettoson@yahoo.com