Дархан-Уул аймаг дахь Политехник Коллеж

Элсэлтийн зар


Танилцуулга

Мэргэжлийн ур чадвар олгох сургалт эхэллээ.

Манай сургууль Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор батлагдсан “Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр”-ийн хүрээнд Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газартай хамтран 2020 оны 6 сарын 2 өдрөөс эхлэн бүртгэлтэй 14 иргэнд оёмол бүтээгдэхүүний оёдолчин мэргэжлийн ур чадвар олгох сургалт явуулж байна. Сургуулийн зүгээс дэлхий нийтийг хамарсан коронавируст халдварын цар тахлын дэгдэлттэй холбоотой үүссэн онцгой нөхцөл байдлын үед сургалт явуулах зөвлөмжийг мөрдөн ажиллаж, суралцагчдад мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэхийн зэрэгцээ хөдөлмөрт бэлтгэх үйлчилгээ үзүүлж, нээлттэй ажлын байрны захиалга, хөдөлмөрийн зах зээлийн мэдээллээр хангаснаар эзэмшсэн мэргэжлээрээ ажил хөдөлмөр эрхлэх боломжтой болох юм.