×

“Номгон Санчир” ХХК нь 2000 оноос А, В, ВС, В-С, ВС-Д, Е, М ангиллаар жолооч бэлтгэх болон 7, 14, 21 хоногийн давтан сургалтаар сургах, дадлагажуулах сургалт явуулж ирсэн. Тус компани ньнийт 13 сургалтын байртай 8 автодромтой, 67 багш, 58 авто машинаар нэг ээлжиндээ 450 хүн бэлтгэх хүчин чадалтайгаар сургалт явуулж байна. 2010 оноос мэргэшсэн жолоочийн сургалтыг, 2013 оноос VIP сургалт, төгссөний дараах дадлагажуулах сургалтыг, 2014 оноос багш бэлтгэх болон Аюулгүй жолоодлогын сургалтыг зохион байгуулж “Аюулгүй Жолоодлогын Төв”-ийг ашиглалтанд оруулсан. Цаашилбал манай үйл ажиллагааг Хөдөлмөрийн яамнаас үнэлж, сайдын 2015 оны 05-р сарын 21-ний өдрийн А-94 тоот тушаалаар “Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв”-ийн тусгай зөвшөөрөл батлагдсан.

“Номгон Санчир” ХХК нь 3 салбар компанийг өөртөө нэгтгэдэг. ВСДЕАМ ангиллаар анхан шатны, ВСДЕАМ ангиллаар мэргэшсэн, авто жолооны курсын багш бэлтгэх, “VIP” сургалт, давтан сургалт, Аюулгүй жолоодлогын сургалт,  жуулчин тээвэр, улс хоорондын ачаа тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг.

 

Манай авто сургуулийн чадварыг үнэлж:

2002 онд “Шилдэг авто сургууль”

2004 онд “Нийслэлийн хэрэглэгчдийн найдвартай түнш”

2005 онд “ТОП-10” Авто сургуулийн нэгээр

2005 онд “Шилдгийн шилдэг”

2006 онд “Итгэмжлэгдсэн авто сургууль” өргөмжлөл

2009 онд “Итгэмжлэгдсэн” авто сургууль

2012 онд “ТОП-5” сургалтын төвийн 3-р байрт шалгарсан батламж

2012 онд “Шилдэг авто сургууль”

2014 онд “Авто тээврийн салбарын манлай байгууллага”

2014 онд “ТОП Авто сургууль” зэрэг шагналуудыг авсан.

 “Номгон Санчир” ХХК үйл ажиллагаагаа 5 жилээр төлөвлөж; Австралийн Шаусэтт компанитай хамтран Аюулгүй жолоодлогын төв, Мэргэжилтэй ажилтан бэлтгэх, Авто сургуулийн онол болон дадлагын багш бэлтгэх, Мэргэшсэн жолооч бэлтгэх, Уул уурхайн жолооч засварчин бэлтгэх төрөлжсөн сургалтыг явуулах салбаруудыг нээн ажиллуулж эхэллээ.

Тус компани цаашид Монгол улсад тээвэрлэлтийн аюулгүй ажиллагааны иж бүрэн сургалтын бааз, боловсон хүчин, онол дадлагын судалгааны багийг бүрдүүлж өөрийн орчин нөхцөлд тохирсон сургалтын программыг боловсруулан гаргах зорилт тавин ажиллаж байна.

99767777
Улаанбаатар хот, Монгол улс
nomgonsanchir777@gmail.com