×

2010 - “CDC сургалтын төв” байгуулагдав.

2012 - “Шинэ үе” мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв болон өргөжив.

2015 - “Шинэ үе” МСҮТ-н байр ашиглалтанд оров.

“Шинэ-Үе” МСҮТ нь 2010 онд “CDC сургалтын төв” нэртэйгээр байгуулагдаж мэргэжлийн түр сургалт явуулж байв. 2012 оноос “Шинэ-Үе” МСҮТ байгуулагдаж өнөөг хүртэл тасралтгүй мэргэжилтэй ажилчин бэлтгэх үйлсэд хүчин зүтгэж Монголын барилга, автын салбарын өнгийг тодорхойлогчдын нэг болсон байна.

Бид 2015 онд өөрийн сургуулийн тохилог байрыг ашиглалтанд оруулснаар суралцагчдын сурах таатай нөхцөлийг бүрдүүлж чадсан.

Үүнээс гадна хамтын ажиллагаа маань өргөжин дотооддоо барилгын салбарын 20 гаруй, автын салбарын 30 гаруй ААН, байгууллагатай хамтран ажиллаж тэдэнд шаардлага, мэдлэгтэй, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэн өгч байна. СЭЗИС-тай хамтран ажиллаж төгсөгчдийг үргэлжлүүлэн суралцах боломжоор ханган ажиллаж байна. Мөн байгууллагын захиалгаар ажлын байран дээрх сургалтыг амжилттай зохион байгуулахаас гадна төр, хувийн хэвшлийн мэргэжлийн холбоодуудтай нягт хамтран ажиллаж байна.

Дотооддоо хамтын ажиллагаагаа тэлэхээс гадна гадаад хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, ажиллах боловсон хүчинг гадаадын байгууллага, сургалтын төвүүдэд бэлтгэх, дадлагажуулах зорилгоор хамтран ажиллаж буйн нэг жишээ нь ӨМӨЗО-ы Бугат хотын “Ажил мэргэжлийн технологийн коллеж”-той хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байна.

Авто кузов засварчин мэргэжлээр сургалт явуулж буй нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг хангах, дотоодын ажиллах хүчний тоог нэмэгдүүлэх, Монгол залуусын чадварыг нэмэгдүүлж гадны ажилчидтай өрсөлдөх чадвартай болгох зэрэг олон давуу талуудтай.

88096388
СХД 5-р хороо, Баянголын 14 гудамж, Шинэ Үе МСҮТ-н байр Ulaanbaatar, Mongolia
shine_ue@yahoo.com