×

Сүлжээний төв 

Япон улсад суралцсан, мэргэжил дээшлүүлсэн монгол хүн болон Монголд томилогдон ажиллаж буй Японы мэргэжилтнүүдийг урин оролцуулж, монгол, япон хүмүүсийн харилцааг гүнзгийрүүлэх ажил зохион байгуулна.

 

    Энэ төслийн зорилго нь Монголын бизнесийн хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа болон оруулах мэргэжилтнүүдийг сургах, давтан сургах, Япон орныг сонирхогч хүн бүхэнд япон хэл, японы соёлыг танилцуулан, төрөл бүрийн мэдээллээр хангаснаар хоёр орны найрсаг харилцааг улам бат бэх болгож, ард иргэдийн харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд оршино.

 

    Мэдээлэл харилцан солилцох төв болгох замаар Монгол улсыг хөгжүүлэх, боловсон хүчнийг бэлтгэхэд хувь нэмэр оруулахын тулд дараахь чиглэлээр үйл ажиллагаа явуулна. Үүнд:

Сургалтыг дэмжих төв

Боловсон хүчин бэлтгэхэд шаардлагатай "Бизнесийн сургалт", "Компьютерийн сургалт" болон "Япон хэлний сургалт" зэргийг зохион байгуулна.

Бүх талын хамтын ажиллагааны төв 

Мэдээлэл солилцохын тулд "форум" буюу чуулга уулзалтыг зохион байгуулж, мэдээллийн бааз бий болгоно.

 

Хаяг: Улаанбаатар, Монгол-Японы Төвийн байр Шуудан: Улаанбаатар шуудангийн хайрцаг 46А-190
mjc@japan-center.mn